• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлаа

admin by admin
11/25/2024
in Улс төр
0
Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлаа
Монгол Улсын гадаад валютын улсын нөөц /ГВУН/ 2024 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 4.9 тэрбум ам.доллар давж, жилийн өмнөхөөс 20 орчим хувиар нэмэгдээд байна.
Албан нөөц нэмэгдэхэд экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг Монгол Улс руу орж ирэх ам.долларын урсгал сайжирсан нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, экспортын орлого аравдугаар сарын эцэст 13.4 тэрбум ам.долларт хүрч жилийн өмнөхөөс 800 орчим сая ам.доллараар нэмэгдсэн байна. Нийт экспортын 55 хувь нь чулуун нүүрс, 19.8 хувь зэсийн баяжмал, 6 хувь алтны экспорт бүрдүүлж байна. Оны эцэст уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспорт үргэлжлэн өсөх төлөвтэй байна.
Мөн саяхан Улаанбаатар хот олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бондыг 7.75 хувийн хүүтэйгээр амжилттай босгосон билээ. Уг санхүүжилтийг Монголбанкинд нээсэн Улаанбаатар хотын дансанд хүлээн авна гэдгээ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдсэн бөгөөд гадаад валютын улсын нөөц нэмэгдэхэд чухал нөлөөлтэйг тодотгож байсан.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог Fitch, Moody’s зэрэг байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг тогтвортой В болгон ахиулсан. Улсын зээлжих зэрэглэл сайжирсантай холбоотойгоор арилжааны банкуудын зэрэглэл ч мөн ахиж, олон улсын зах зээлээс хямд эх үүсвэртэй бизнесийн болон ногоон зээл татаж эхлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн гзраас хэрэгжүүлэх том төслүүдтэй холбоотойгоор Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт бий.
Оны эцэст гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар давна гэдгийг албан эх сурвалжууд мэдээллээ.
Дашрамд дурахад, Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг. Үүнд:
  • Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
  • Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
  • Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
  • Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
  • Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад активаас бүрдэнэ.
Previous Post

Ерөнхийлөгчийн зарлигийн мөрөөр учирлах нь

Next Post

У.Хүрэлсүх: Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төрийн үзэмжээр хандах, туйлшрах нэн осолтой

Next Post
У.Хүрэлсүх: Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төрийн үзэмжээр хандах, туйлшрах нэн осолтой

У.Хүрэлсүх: Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төрийн үзэмжээр хандах, туйлшрах нэн осолтой

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.