“Амь амьдралаа дэмжилгүй яах вэ” хэмээн чин сэтгэлээсээ дэмжин уухайлах олон зуун иргэн баяр хүргэн алга ташицгаах нь улстөрчдийн нэр хүнд унасан өнөө үед ховорхон үзэгдэл байв. Ялангуяа намын гишүүд биш, эгэл жирийн иргэд олуулаа чин сэтгэлээсээ давлагаалан дэмждэг, олны талархлыг хүлээсэн нэр дэвшигч орон нутгийн сонгуульд ховорхон биз.
С.Эрдэнэтуулыг сонгуулийн сурталчилгаагаа хийхээр “Нарантуул” ОУХТ-д очиход санал, гомдол гэхээсээ илүүтэй талархал дүүрэн дэмжигчид угтсан нь энэ. “Нарантуул” захын бизнес эрхлэгч ахимаг насны эмэгтэй “Зах зээлийн үед энэ хэцүү нийгэмд гурван хүүхдээ их дээд сургуульд сургаж төгсгөж, хоолных нь захад хүргэж чадлаа, баярлалаа” хэмээн нулимс дуслуулах шахам талархлаа илэрхийлсэн.
Үүнтэй зэрэгцээд “Амжилт гэдэг хэчнээн хүний амьдралыг сайнаар өөрчилснөөр хэмжигддэг” хэмээх үг хамгийн түрүүнд толгойд орж ирэв. Ш.Сайхансамбуу гуай аргагүй Монголын олон зуун өрх айлын амьдралын баталгаа болсон том бизнесийг босгож чадсан. Тэр төрөөс хулгайлаагүй, түмнээс дээрэмдээгүй, өөрийн хөдөлмөрөөр өдий зэрэгт хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.
“Шударга зарчимч, хөдөлмөрч гэр бүлд төрж өссөн, ард түмнийхээ амьдралыг мэддэг Туулд бид бүрэн дүүрэн итгэнэ, Туулыгаа тултал дэмжинэ” хэмээн бизнес эрхлэгчид ярьж байна. С.Эрдэнэтуулаас мөн хөдөлмөрч, зарчимч, хүнлэг зан чанар нэвт үнэртдэгийг хамтарч ажилладаг ойрын хүмүүс нь хэлэхийг цөөнгүй сонссон тул алим модноосоо хол унадаггүй гэдэг үгтэй санал нийлэв.
Юутай ч Нарантуулынхан С.Эрдэнэтуулыг “бидний хөдөлмөрийг шулж баяжсан, дээрэмчин тонуулчин” гэж лав хэлсэнгүй. Тэгж хэлэх нь бүү хэл “Баярлалаа талархлаа. Амьдралаа өдий зэрэгтээ авч яваа минь танай гэр бүлийн буян. Заавал ялаарай. Дараа УИХ-д нэр дэвшээрэй. Бид тултал дэмжинэ” гэж халуун дулаан хүлээн авав.
Эгэл жирийн иргэдийн жинхэнэ амьдрал “буцалдаг” орчин болох Нарантуулынхан ийнхүү нэр дэвшигч С.Эрдэнэтуулд ам сайтай байна. Нарантуул захынхан бүү хэл Баянзүрхчүүдийн олонхын саналыг авах шанс С.Эрдэнэтуулд бий. Учир нь 2016-2020 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа чамлахааргүй ажил хийсэн нь түүнд овоо оноо цуглуулаад байгааг хэлэх хүмүүс цөөнгүй байна.
Эндээс харахад Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн гуравдугаар тойрогт “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшиж буй С.Эрдэнэтуул МАН, АН-ын нэр дэвшигчдээс хол илүү рейтингтэй байгаа нь тодорхой харагдаж эхэллээ.
Discussion about this post