• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Х.Нямбаатар: Хотын хөгжил, бүтээн байгуулалтад түүчээлэх шилдэг хүмүүсээ нэр дэвшүүллээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/03/2024
in Улс төр
0
Х.Нямбаатар: Хотын хөгжил, бүтээн байгуулалтад түүчээлэх шилдэг хүмүүсээ нэр дэвшүүллээ

Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулиар намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой.

Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр (09.02) хуралдаж, 2024 оны орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн баталжээ.

Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахын тулд өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн нийгмийн судалгаа явуулсан. Нийслэлчүүд ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт хийх цаг хугацаа учраас инженер, эдийн засагч, хуульчид илүүтэй түлхүү төлөөлбөл зүйтэй юм гэдэг хариулт өгсөн судалгааны дүн гарсан. Ингээд энэ судалгааны дүнг үндэслэж бид нэр дэвшигчдээ тодрууллаа. Манай нэр дэвшигчид дотор Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн менежментийн багийг ахалж ажилласан зөвлөх инженерүүд, Монгол Улсын барилгын залуу зөвлөх инженерүүд бий.

Мөн хот төлөвлөгч, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж байсан санхүүчид, эдийн засагчид, Монголын хуулийн салбарын шилдэг төлөөллүүд багтсан. Түүнчлэн өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулж байсан нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллүүд бас бүрдсэн. Энд нэг зүйлийг дурдахад, бид өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэг зарчим барьсан” гэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн МАН-ын хороо “Хотын сэргэлт”, “20 минутын хот” хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагаар хянуулж, нийслэлийн Сонгуулийн хороонд өргөн барьжээ. Ташрамд, 2024 оны орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-аас нэр дэвшигчдийн олонх нь 1980-1990 онд төрсөн аж.

Previous Post

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам: Ц.Нямдорж, Х.Баттулга хоёрыг давж тагнуул хийх хүн Монголд байхгүй

Next Post

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ

Next Post
Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.