Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүхдүүдээс хамгийн их монголчуудын танил болсон хүүхэд нь ууган охин Б.Намуун. Б.Намуун 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аавынхаа сонгуулийн компанит ажилд арын “фон” болон голлох үүрэгтэй оролцож, “Тэргүүн охин” алдар хүртсэн. Тэргүүн охин Б.Намуун УИХ-ын гишүүн асан Сайнбуянгийн Отгонбаярын ганц хүү О.Тэнүүнтэй гэрлэж, анхны хүүхдээ угтан аваад удаагүй байгаа. О.Тэнүүн “Оюуны ундраа”-гийн Отгонбаярын өв залгамжлагч, Хотын дарга асан эдүгээ УИХ-ын гишүүн болсон Д.Амарсайхан авга ах нь. Тэгэхээр манай томоохон бизнесмэн, улстөрчид худ ураг болсон гэсэн үг. Б.Намуун, О.Тэнүүн хоёр улс төрийн нөлөө бүхий ураг барилдсан гэр бүлийн хүүхдүүдээс хамгийн царайлаг үзэсгэлэнтэй, нүд бахдам сайхан хос. Б.Намуун, О.Тэнүүн хоёр анх дунд сургуулиасаа эхлэн үерхсэн ч, 20 нас хүрээд хэсэг зуур тусдаа байсан. Энэ үед Б.Намуун гэрлэж үзсэн. Гэсэн ч удалгүй салсан юм. Харин анхны хайр болох Тэнүүн, Намуун хоёр хамт амьдарч ууган хүүхдээ угтан авлаа. Б.Намуун “Арван долоон настай байхдаа ээжийнхээ хийсэн дээлийг өмсөөд…
Хүн болгоны хайрын түүх өөр өнгө аястай, өөрөөр эхэлдэг. Жаргал зовлон, aдал явдал, аз жаргал гээд амьдрал олон даваатай байдаг…Залуу насны үерхэл, хайр дурлал, цаг хугацааны эрхээр өөрсдийгөө олдог. Өөрийн хүсэл сонирхол болон бусдын хүсэл сонирхлыг хүндэтгэх хэрэгтэй гэж боддог.
Залуу насандаа xэчнээн хайртай, дуртай ч гэсэн, амьдралын утга учир, зорилгыг олж үнэ цэнийг илүү бүтээж, эргээд бодоход илүү тэсвэр тэвчээртэй, утга учиртай, зорилготой, нэг нэгнээ хайрлан хүндэтгэдэг амьдрал илүү оршин тогтнодог” гэсэн нь залуу хосын энэ амьдрал асар их утгатайг илтгэнэ.
Discussion about this post