• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Б.Эрдэнэбат: Надад төв цэнгэлдэх тойрсон ганц амбаар ч байхгүй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/07/2024
in Улс төр
0
Б.Эрдэнэбат: Надад төв цэнгэлдэх тойрсон ганц амбаар ч байхгүй

“Эрэл” группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр: “1984 оноос хойш миний сүүлийн 40 жил хийсэн ажил, амьдралын талаар Х.Нямбаатар дүгнэж ярьж байна билээ. Үндсэн хуулиараа бид хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулаад, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, эдийн засаг гэж ярьдаг болсон. Чөлөөт зах зээлийн амин сүнс нь өмчийн бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хамгаалсан явдал. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан тогтолцоонд шилжээд 34 жил болжээ. Байж болохгүй нэг зүйл нь шударга ёсны сайд буюу Хууль зүйн сайд байсан, өнөөдөр Хотын дарга болсон хүн Үндсэн хуулиа зөрчөөд, хуулиас гадуур хүний хувийн өмчийг, “Эрэл”-ийг буулгана, нураа гээд, маргааш нь өөрөө очиж шалгана гээд ярьж байна. Өөрөөр хэлбэл бусдыг гэмт хэрэг үйлд, хүний өмчийг нураачих гээд мафийн толгойлогч хүн шиг ичгүүр сонжуургүй үйлдлээ улс орон даяар зарлаж байна. Энэ бол маш ноцтой, байж боломгүй үйлдэл.

Би 1984 онд сургууль төгсөж ирээд ШБОС хийж, Өвөрхангай аймгийн 5 сумын нутаг дэвсгэрийг хамарсан зураглалын ажлаар хайгуул хийж, Уянга сум дахь алтны ордыг нээсэн. Эндээс гарсан бүх алтаа төрийн хамгаалалтан дор Монгол банкны эрдэнэсийн санд тушаасан. Эндээс олсон орлого, ашгаараа 1994 онд БҮК-ийг худалдаж авсан байдаг. 1996 онд тоосгоны үйлдвэрийг, 1998 онд Дарханы цементийн үйлдвэрийг хөрөнгийн бирж дээрээс хувьцааг нь худалдаж авч байсан юм. 1998 онд “Эх орон” намаа байгуулж, улстөрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш улстөрийн бүхий л шахалт, дарамтыг амсаж ирсэн. Х.Нямбаатарын хийсэн мэдэгдэл бол улстөржсөн мэдэгдэл. Залуу хүн ийм муйхар, бүх хуулиудыг зөрчиж, хувийн өмчийг булаан авч, дээрэм хийж байна. Энэ үйл ажиллагаа цаашдаа жишиг болж болохгүй.

Энэ асуудал дээр Х.Нямбаатар уучлалт гуйх байх. Үйл ажиллагаагаа таслан зогсоох байх гэж бодож байна. Төв цэнгэлдэх хүрээлэн тойрсон газрыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат авсан гэж ярьсан. Надад Төв цэнгэлдэх тойрсон ганц амбаар ч байхгүй. Зүүн 4 замын ойролцоо авсан нэг ч газар байхгүй. Үүнийг нотлох баримттай нь гаргаж тавих ёстой. Хэрэв уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хүний нэр төрд халдсан, зохиомол гүтгэлэг явуулсан талаар шалгуулна” гэв.

Previous Post

Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 төгрөгөөр хийнэ

Next Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна

Next Post
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.