• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж гэж хэн бэ?

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН САЙД

admin by admin
04/28/2024
in Улс төр
0
ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж гэж хэн бэ?

Улс төрийн ууган нам, 100 гаруй жилийн түүхтэй нам төрийн яамдын жинхэн сайдыг дагаж, 80-аад оноос хойш төрсөн дэд сайд дагуулан томилдог. Зарим нь гуя дагаж хүзүү гэх нь ч бий. Дэд сайд Г.Түвдэндорж гэж сайхан залуу бий.

 Г.Түвдэндорж анх 2022 оны 1 дүгээр сард дэд сайд болсон.  Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилсон билээ. Удалгүй дэд сайдуудыг сэлгэж, Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар Г.Түвдэндорж томилогдож одоог хүртэл ажиллаж буй.

Г.Түвдэндорж 1980 онд төрсөн. 1998-2002 он, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 он, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага, 2007-2016 он хүртэл хувийн хэвшилд ажилласан. Тэгээд 2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 он, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2022 оноос дэд сайдаар ажиллаж байна.

Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Товчоор хэлбэл Г.Түвдэндорж олны танил оддын дунд амьдардаг гэж болно. Аав нь алдарт бизнесмэн “Торгоны зам” компанийн захирал Гантөмөр, хадам аав нь Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат. Охин дүү нь МУГЖ Самандын Жавхлангийн авааль гэргий, ууган охин Юм-Агийнх нь ээж Г.Долгормаа, дүү Г.Дэлгэрмаа нь “Херо” Баатарын бага хүүгийн ээж Г.Дэлгэрмаа…ураг төрлийн хэлхээг дуудвал урт жагсаалт, олон ч од бий.

Г.Түвдэндорж Монголдоо толгой цохих баяны ганц хүү, басхүү Дэд сайд болоод багагүй хугацааг үдсэн ч хазгай гишгэж олны хэл амны бай болоогүй, сайн дэд сайд. Одоо УИХ-д нэр дэвшиж магадгүй, Чингэлтэй дүүрэгт гэр тараасан гэх ярианд холбогдсон.

 Туйлын даруухан энэ залуу нэг удаа твиттерт өөрийн цахим хуудастаа “Карибийн тэнгисийн дээрэмчин ордонд орж ирлээ” хэмээн твиттер хуудсандаа бичсэн удаа бий.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г. Занданшатарт Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлсэн. Тэрбээр “100 мянган долларын босгыг байхгүй болговол хөрөнгө оруулагч нэрээр гадаадын хүмүүс орж ирээд МУ-ын газар нутаг дээр газар эзэмшээд амьдрах хуулийн цоорхой бий болно” гэж ярихад Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Карибийн тэнгисийн дээрэмчин ордонд орж ирлээ” хэмээн твиттерт жиргэсэн билээ. Тиймээс Женког хэлж байна гэж улстөр сонирхогчид ярьж байна.

 

. ()

Previous Post

Зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана

Next Post

ХЭНЗХЭН НАСНЫ ХЭЛТГИЙ ЗАЯА

Next Post
ХЭНЗХЭН НАСНЫ ХЭЛТГИЙ ЗАЯА

ХЭНЗХЭН НАСНЫ ХЭЛТГИЙ ЗАЯА

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.