• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Х.Нямбаатар: Автобусанд орж байгаа хүмүүсийг тоолдог системийг хоёрдугаар сараас нэвтрүүлнэ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Х.Нямбаатар: Автобусанд орж байгаа хүмүүсийг тоолдог системийг хоёрдугаар сараас нэвтрүүлнэ

Нийтийн тээврийн шинэ маршрутыг Хотын дарга Х.Нямбаатар танилцуулж байна. Энэ үеэр автобусаар зорчих тарифыг шинэчлэх талаар ярилаа.

Тэрбээр “Нийтийн тээврийн автобусны шинэ маршрут, төлбөр тооцоо, автобусанд орж байгаа хүмүүсийг тоолж, Нийтийн Тээврийн Газар, автобусны компани хоёрын хоорондын тооцоог үнэн бодитой гаргах программ хангамжийг хийхээр ажлын даалгаврыг бэлэн болгосон. Уг системийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Нийтийн тээврийн автобусанд суусан төлбөрийг иргэд бүх төрлөөр төлөх боломжтой болно. Иргэд заавал смарт карт уншуулах шаардлагагүй. Өөрт байгаа банкны цахим хэтэвч, бүх төрлийн цахим карт, Токи апп зэргээр автобусны мөнгөө төлөх системийг нэвтрүүлнэ.

Нийтийн тээврээр зорчих тарифыг шинэчилнэ. Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчих тогтолцоотой болно.

Харин үнэгүй үйлчлүүлдэг буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, хүүхдүүд өөрсдийн салбарын картаа авч заавал уншуулна. Эдгээр хүмүүс картаараа мөн ялгаагүй дөрвөн удаа зорчих эрхтэй байна. Нийслэлийн программаас эдгээр иргэний картыг дөрвөн удаа зорчих байдлаар цэнэглэж өгөхөөр тохируулчихна.

Хөдөөнөөс ирсэн ахмадууд Улаанбаатарт ирээд нийслэлийн нийтийн тээврээр зорчих тохиолдолд бүртгүүлж, Нийтийн тээврийн газраас карт авна. Ингэснээр хуулийн дагуу орон нутгийн байгууллагаас зорчсон мөнгийг нэхэмжилж авна.

Автобусны орлогыг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ” гэв.

Нийтийн тээврийн автобусаар өдөрт дөрвөн удаа зорчих өдрийн тарифыг 1,000 төгрөг болгохоор тооцоолж байгааг тэрбээр хэллээ.

Өнөөдөр Эрээнээс Улаанбаатар хот руу хөдөлсөн 35 шинэ автобус орой ирэх аж.

()

Previous Post

Өмөлзтөл өмөөрдөг, өндөр тэнгэрийн од шиг өнөр олондоо хайртай шүү

Next Post

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Next Post
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.