Манайд ийм олон суваг байхад мэдээлэл үнэндээ ямагт нэг талыг барьсан байна, гадаад ертөнцийг америкийн мэдээллийн хэрэгслээр тусгайлан угааж шүүлтүүрдсэн цонхоор хүлээж авдаг. Америк ба европын холбоо дэлхийн ертөнц дэх аливаа асуудлыг өөрсдийнхөө их гүрний давамгайлагчдын өнцгөөс, БУСАД ОРНУУДЫН эрх ашгийг үл ойшоосон, өөрсдийн эзлэн түрэмгийлэгч бодлого дайн самууныг зөвтгөсөн байр сууринаас тайлбарлана гэдгийг ер нь МОНГОЛЧУУД маань ойлгодог юм уу. Эсвэл ойлголоо ч юу ч хамаагүй, яасан ч яадаг юм болчихсон юм уу? БУСАД УЛС ОРНУУД гэдэгт нь бид багтаж байгаа гэдгээ мэдэж л баймаар… Хоёр лагерьт дэлхий хуваагдаж байснаас хойшхи ертөнцөд Сэм ах ганцаар манлайллаа тогтоосон. Дэлхийг, дэлхийн нөөц баялагтай нь зөвхөн өөртөө өмчлөөд, бусад орны төр засгийг дур мэдэн унагаж, ард түмнээ дарангуйлан тарчлааж байсан муу этгээд хэмээх жигшим дүрийг бүтээн удирдагчийг нь зайлуулж, ард түмэнд нь ардчилал эрх чөлөө авчирч байна гэж мэдээллийн бүх хэрэгслээрээ дэлхий даяар ухуулаад, үнэн хэрэгтээ баялагт нь эзэн суун цөлмөсөөр ирлээ. Ирак ба Ливи нь доллараас хамааралгүй, олон улсын валютын санд өргүй, мөн арабын алтан динар гэдэг нэгдсэн валюттай болъё гэж том дуугарч байсныхаа (Каддафи) төлөө Сэм ахын уурыг хүргэж, шангаа хүртэвээ. Ираныг оролдоод л байгаагийн учир нь тэдний үндэсний валют бас доллараас хараат бус, санкцаар унагах гэсэн ч чадаагүй, сүүлийн 2 жилд реал нь тогтворжсон. Ираныг оруулаад 3-хан орон л одоогоор үндэсний валютаа ногооноос бүрэн хамааралгүй байлгаж чадаад байна. Тэд хэдий удаан тогтож чадахыг тааж мэдэх аргагүй. Дэлхийг энэ алтны суурьгүй, ямар ч үнэгүй цаас аалзны тор шиг бүрхжээ.
Олон улсын эрх зүйн актуудыг зөрчин бусад ард түмнийг дайн самууны хөлд түйвээж дээрэмдэн тоносоор буй энэ олон гэмт хэрэгт Америкийн төр засаг бас ч бүрэн хариуцлага хүлээхгүй. Учир нь Америкийн төр үүнд зөвхөн утсан хүүхэлдэйн үүрэг л гүйцэтгэж ирсэн. Франклин Рузвельт “Асуудлын гол үнэн гэвэл миний ч, та нарын ч мэдэж байгаагаар Эндрю Жаксоны үеэс ТӨР ЗАСГИЙГ томоохон төвүүд дэх санхүүгийн тодорхой элементүүд өмчилсөнд оршиж байгаа юм” гэж хэлсэн байдаг. Үнэхээр энэ орны төр засаг нь санхүүгийн хувийн байгууллагын мэдэл дор оршиж ирсэн бөгөөд ногооныг ямар ч алтны суурьгүйгээр эндээс хэвлэдэг. Ж.Кеннеди долларыг хувийн корпорацийн бус төрийн нэрийн өмнөөс хэвлэх боломжтой гэж мэдэгдэн, “хадгаламжийн банк” бус “АНУ” гэсэн бичигтэй доллар гүйлгээнд гаргасныхаа төлөө дуулгаваргүй гэж амиа хороолгосон. Учир нь энэ улсын ерөнхийлөгчид нь дээрх хувийн байгууллагаас санаачлан үүсгэсэн төвүүдийн лоббигоор гарч ирдэг, утсан хүүхэлдэй нь байх үүрэгтэй юм.
Долларын мандсан түүх нь сүүлийн 200 гаруй жилийн дэлхийн бүх цуст дайн, хувьсгал, хаант төрүүдийн мөхөлтэй холбоотой. Хөшигний цаанаас удирдаж байх дэлхийн санхүүгийн элитүүд хүн амыг цөөрүүлэх бодлого явуулж хүнс, эмийн зөвшөөрөл олгодог дэлхийн байгууллагуудад өөрсдийн худалдаж авсан түшмэдийг томилон дарга болгож, хортой хоол хүнс, эм вакцин стандартжуулсан. “Тэднийг 500 саяас дээш гаргаж болохгүй” гэх мэт захиас сийлсэн хөшөө АНУ-ын Жоржия муж улсад сүндэрлэж буй. Бид ийм хүмүүст л эцэг өвгөдөөс өвлүүлсэн хамаг буянаа дээрэмдүүлж байгаа. “Нэг дэлхий”, “Хүний эрх, эрх чөлөө” гэж хүүхэд шуухадгүй бүгдэд ухуулаад, “монголын ирээдүй пепсиг ууна“ гэх мэтийг бурагсдаас энэ бүгдийг мэдэж хийсэн үү мэдэлгүй хийсэн үү гэдгийг Монголын ард түмэн асуух эрхээ хэзээ эдлэх юм бол? Эсвэл “асууж яах юм, тэртэй тэргүй бүх юм сайхан байна, болж бүтэж байна” гээд тоомсоргүй манарч байна уу? Хэрэв ийм саналтай хүмүүсийн тоо давамгайлж байгаа бол Жоржиягийн чулуун хөшөөнд сийлсэн бичээс үнэний хувьтай юм байна. Тэнд дэлхийн амьд яригдаж буй 8 хэл дээр “Дэлхийн биен дээр ургасан өмөн үүмэт байхаа больцгоо, та нарыг дэлхий тэжээж дийлэхгүй байна. Дэлхийд хэрэггүй хогийн хүмүүс хэт үржжээ. Иймээс тэднийг устгах хэрэгтэй” гэсэн байгаа. Ухаантнууд ухаан муутнуудаа удирдаж мөлжиж, дээрэмдэж, мөн устгаж байна. Бид ухаан муутан байж л лав болохгүй нь. Гэхдээ ухаантай нь ухаан муутайгаа барьж иддэг гэсэн бурангуй араатны ёсноос өөр, ХҮМҮҮНЛЭГ ЁС-ыг уламжлалт соёл маань бидэнд өгсөнсөн.
– Хоёр том гүрний нөлөөлөх тархи угаалт манай монголчуудын хувьд илүү явдаг болов уу?
-Ээ тэр юу бол. Тэд тийм угаалт хийх ер нь бараг завгүй шүү дээ. Угаалт гэвэл “Чонон сүлд” гэдэг угаалт явж байх шиг байна. Бас дээрээс нь манай уламжлалт шашныг тэд нар авч байна. Тэгээд ижил шашинтай юм чинь уусахад амархан болноо доо. Бид хойд, урд хоёр хөрштэйгөө эвтэй байх ёстой. Энэ хоёр хүчирхэгжвэл бидэнд л ашигтай. Би хувьдаа Оросын рубль, Хятадын юань бушуухан доллараас ямар ч хамааралгүй болоосой, хүчирхэгжээсэй гэж залбирч суудаг.
Хамгийн мундаг лидер бол хувийн эрх ашгаа мартсан хүнийг хэлнэ гэж улстөрчийн тухай, лидерийн тухай та хэлсэн байсан. Яг энэ тодорхойлолтоор хайвал жинхэнэ мундаг лидер гэдэг утоп сонсогдохоор санагддаг л даа, гэхдээ цөөхөн ч гэсэн Махатма Ганди зэрэг хүмүүс байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн улс төрийн нөхцөлд та лидерийн тухай эргэцүүлдэг үү?
– Лидерийн тухай эргэцүүлдэггүй хүн байдаг юмуу. Гудамжны нохой хүртэл эргэцүүлж байгаа шүү дээ.
Үнэхээр тийм лидер ямар үед төрдөг юм бэ? Тухайн цаг үе нь захиалаад, нөхцөлдөөд бий болчихдог юмуу? Эсвэл яагаад энэ олон хүмүүс хувийн эрх ашиг гэдэг юмаа ихэнх тохиолдолд умартаж чаддаггүй юм бол? Та энэ талаар юу гэж боддог вэ?
Энэ үндэсний аз хийморьтой, бас дээрээс нь үйлийн үртэй нь холбоотой болов уу. Лидер манайд зөндөө байсан. Гол нь лидерүүдээ монголчууд өөрсдөө устгаж ирсэн, 30-аад оны хэлмэгдүүлэлтийг юу гэх вэ. Одоо ч гэсэн устгасаар байгаа. Хамгийн ухаантайнууд,сэтгэдэг тархинууд нь нь гараад явчихдаг.Гараад явчихдаг эрүүгийн элементүүдийг энд хэлээгүй шүү. Монголд хэн үлдэж байна дундаж хэсэг нь. Лидерүүдээ өөрсдөө хөөгөөд зайлуулчихаж байна. Монголд сэтгэдэг тархи хэзээд байсан, одоо ч байгаа. Гол нь түүнийг хавчих бодлого, хүн сүргийн ба эрх баригчдын арга техник нь илүү нарийссан байна.
Академич Бира гуай Чингис хааныг тэнгэр шүтлэгтэй байсан,тэр тэнгэр шүтлэг нь13-р зууны эзэнт гүрний үед монголчуудын тэр олон байлдан дагуулалтыг хийхэд их нэмэр тус болсон юм байна гэдэг утгаар гэж ярьж байсан. Тэгэхээр Чингис хаанд үнэхээр агуу үзэл санаа байсан юмуу, эсвэл юу тэгж их нөлөөлсөн юм бол?
-Гумилёвын хэлснээр аливаа үндэстэнд өөрийн оргил цаг гэж байна. Тэр оргил цаг нь л тохиосон хэрэг. Тэр үед нь Чингис хаан гэдэг өөрөө Богд хүрдэн эргүүлэгч хаан төрж, Монголчуудыг нэгтгэж чадсан. Тэр тэнгэр шүтлэг гэдэг нь дараагийн асуудал, ерөөсөө тэр хамаа байхгүй. Аливаа үндэстний оргилд хүрэх яг тэр үед нь хүрдэн эргүүлэгч нэг хаан төрөөд, нэгтгэж чадах юм бол ертөнцийг байлдан дагуулах номтой. Монголчууд шиг евроазийг бүхэлд нь захирсан үндэстэн бол үнэндээ түүхэнд байхгүй л дээ. Евроазийг захирна гэдэг бол бүх дэлхийг захирсантай адилхан гэдэг. Яагаад гэвэл геополитикийн үүднээс Австрали болон хойд, өмнөд Америк тив хүртэлалс холын арлын оронд тооцогддог юм. Хамгийн гол нь Евроази нь дэлхийн зүрх болоод тархи тул үүнийг атгасан бол бүх дэлхий өлмийд байна гэсэн үг.
Одоо бол тэртээх 800 жилийн өмнөх түүх ба Чингис хаанаа дуудаж бид орилж хашгираад яах вэ, тэр чинь өнгөрсөн үе. Монгол үндэстэн эдүгээ зөнөчихөөд байна шүү дээ. Юун Чингис хааны тухай ярих, зөнөөд скелерозонд ороод, дээрээс нь Америк болон том гүрнүүдэд лабораторид бэлтгэгдэж, нийгмийн хог шаар гэгдэх хөөрхий хүмүүс дээр нэгэнт сайтар туршигдаж боловсорчихсон сонгодог аргаар тархиа угаалгаж байна шүү дээ. Мэдээллийн хэрэгслүүд, компьютер, Фэйсбүүк, Твиттерт өнжиж тархиа угаах өнөөгийн хүмүүс ерөөсөө ном уншихгүй байна. Бие биенийхээ зургийг үзээд тарган эсвэл гоолигоо, хөөрхөн сайхнаа гайхаад, ном уншихгүй хэрнээ янз янзын 4 мөрт шэйрлээд, ингээд л амьдрал нь өнгөрч байна. Дэлхийн сонгодог зохиол урлаг соёл зэрэг бүх юмнаас тасарчихсан. Монголд шинжлэх ухаан алга. Уламжлалт соёлоо гээчихсэн. Бид ямар их зэрлэгшиж байна даа.
Монгол оргилдоо хүрээд буурах чиг рүүгээ явж байна гэсэн үг үү? Эсвэл эргээд дээшээ гарах ямар нэгэн боломж байгаа юм болов уу?
-Ерөөсөө хөгшин үндэстэнгүүд гэвэл Азиар нэг байна. Гэхдээ тэд нар яагаад бидэн шиг зөнөсөн, солиорсон, хорголоо тоолох хэмжээнд хүрэхгүй байгаад байна?! Тэд нар чинь хамгийн гол нь бүтээгээд байна, дэмий чалчихгүй байна. Яагаад гэвэл өтлөхөд хүртэл учир байна л даа. Зарим хүн бол намбатай өтөлж байна, гэтэл яагаа ч үгүй дөч гараад бараг л скелероз болоод зөнөөд эхэлдэг хүмүүс байна. Энэ нь монголчуудын хувь хүнийх нь, өөрийнх нь эмгэнэл юм. Яаж өтлөхөө хүн өөрөө сонгоно шүү дээ. Энэ сонголтоороо Монгол гэдэг үндэстэн өөрийгөө арай хэтэрхий зөнөхөд хүргэлээ.
Үндэстэн ард түмнүүдийг төр засаг захиргаагүй, өөрийн соёл шашингүй, биеэ даасан сэтгэлгээгүй болгож алийг нь алдуулж элгээр нь хэвтүүлэх, ингээд баялгийг нь цөлмөх, боол болгох бодлого явж байдаг. 1760-аад оны үед гурван еврей нийлж байгаад “ИЛЛЮМИНАТИ” гэдэг байгууллагыг үндсэлсэн байдаг. Тэндээс “Сион (ZION)-ны протокол”гэсэн 25 зүйлтэй баримт бичиг гарсан нь англо сакс цустай дэлхийн элитүүдийн бодлогыг тодорхойлох болсон юм. Энэ протокол хамгийн гол нь эдүгээ бодит байдалд ажил хэрэг болоод байна. Дэлхийг бүхэлд нь хөшигний цаанаас өөрсдөө харагдалгүй удирдаж иржээ. Еврей хүний зальжин ухааны үр дүн. Тэд монголчууд шиг ил тод дайн хийж евроазийг байлдан дагуулсангүй. Эд нар бол хөшигний (эмэгтэй хүн бусдыг ийм маягаар далдуур удирддаг шиг) цаанаас эвтэйхэн, тооцоотойгоор удирдсаар байгаад дэлхийг тэр чигээр нь санхүүгийн эрх мэдэлдээ оруулсан байж байна. Тэр Сион (ZION)-ны протоколийг нь уншихаар бүх ард түмнийг төр засаггүй болгоно, хаант засаглал болон шашнуудыг нь устгана, оронд нь бүгдийг нэг шашинтай, нэг хэлтэй болгож нэг дээвэр доор нэгтгэнэ гэсэн зорилгыг тавьсан байдаг нь одоо бараг хэрэгжжээ.
Чингис хаан тухайн үед улс төрийн ба санхүүгийн эрх мэдлийг тогтоож нэгэн дээвэр дор Евроазийг нэгтгэж байсан. Гэхдээ нэгтгэхдээ хүмүүнлэгээр нэгтгэсэн. Хүмүүнлэг нь хаана оршиж байна гэхээр шашин, хэл соёлд нь халдаагүй, өөрөөр хэлбэл нэгтгэсэн улс түмнүүдийнх нь тэр их баялаг сэтгэлгээ, бодьгал соёл урьдын хэвээрээ жамаараа хөгжиж тогтнож байсан. Хамгийн гол нь улс төрийн, санхүүгийн хувьд нэг засаг захиргаан дор оруулсан байгаа юм.
Тэгтэл иллюминати нар үндэстнүүдийн өвөрмөц замнал соёлыг баллуурдан устгах маягаар хүмүүнлэг бус ажиллаж байна. Үндэстэн бүрийн, жижиг ястны ч гэсэн онцлогийг хадгалах нь нийт хүн төрөлхтний оюуны баялаг хөгжилд амин чухал зүйл мөн. Яг л дэлхий дээрх байгалийн зүйл болгоныг хадгалах нь бүхий л шим мандлын тэнцвэр ба потенциалд амин чухал байдагтай адил. Энэ амьд зүйлүүд хоол тэжээлийн нэгдсэн холбоогоор шүтэлцэн холбогдож бие биенээ тэтгэн амьдарч байдаг. Яг түүнтэй адил дэлхийн хүн амыг бүрдүүлж байгаа энэ олон үндэстэн ястан, янз янзын хэлтэй, соёлтой энэ хүмүүс чинь функцийн хувьд давтагдашгүй өөр өөр сэтгэлгээ бүхий мэргэжин хөгжсөн тархитай болжээ. Япончууд гэхэд тусгай өвөрмөц менталитеттэй түүгээрээ хүн төрөлхтөний дотор хэрэгтэй, орлуулашгүй байр суурьтай байж байна. Монголчууд ч бас өөрийн гэсэн тусгай, бусдаас онцгой соёлыг бий болгосон байна. Буддизмийн хөгжилд оруулсан энэ үндэстний хувь нэмэр агуу их, генийн болон тархины хүрээнд үүнийгээ ямар нэг хэмжээгээр баталгаажуулсан л байгаа, хэрэв судалж үзвэл. Бодь сэтгэл гэдэг бол ерөөсөө хүн төрөлхтний ирээдүй. Тэр байтугай энэ шим мандлын ирээдүй юм. Шим мандал ургамал, амьтан, байгалийн бүх аймгийн ивээгч тэнгэр буюу аврагч нь бодь сэтгэлтэн хүн төрөлхтөн байх хэтийн төлөвтэй. Энэ хэтийн төлвийг харах үзэл баримтлалыг олгодог бурхан бодхисаттва нарыг төрүүлэгч энэ соёл ор мөргүй байхгүй болчихвол ямар байх вэ. Энэ бол дэлхийн соёлд үнэхээр зүйрлэшгүй том гарз болно.
Ийм л маягаар иллюминати нар дэлхийг нэгэн дээвэр дор нэгтгэж байна. Доллар дээрх бичгийг уншаад үз дээ, тэд нарын тунхаг байгаа. Гурван еврей хүний сууж байгаад төлөвлөсөн төлөвлөгөөний гол утга, амин сүнс нь болох “NOVUS ORDO SECLORIUM” гэсэн латин үгс байгаа. Тэр нь “ДЭЛХИЙН ШИНЭ ДЭГЛЭМ” гэсэн үг. Дэлхийн шинэ дэглэм гэдэг бүх хүн төрөлхтнийг нэгдмэл нэг захиргаанд оруулж, нэг соёлтой, нэг хэлтэй, нэг сэтгэлгээтэй болохыг хэлж байгаа юм. Хоорондоо ойлголцоод гоёгэх байх, тийм биш харин ч үгүй, үнэндээ бол дебил болчих байхгүй юу. Өөрийнхөө бодьгал чанарыг алдчихаар хүн сүнсээ алдчихаж байгаа юм. Сүнсээ алдчихсан амьтан нь зомби болж байгаа юм. Зомби хэн бэ гэхээр боол болж байгаа юм. Тэгээд тэр маш цөөхөн баян хүний төлөө үйлчилдэг маш олон боолууд бөөнөөрөө бий болох нь байна шүү дээ. Тэр байтугай өөрсдөөсөө бусад бүх хүн төрөлхтнийг цөөлөх ёстой “500 сая байлгахыг даалгаж байна” гэсэн захиасыг сийлчихсэн том чулуун хөшөө Америкт байж байгаа шүү, давтан хэлье. Бид тэр 500 саяд нь бараг багтаж орохгүй байх, зүгээр л устчихна. Яагаад гэвэл бид чинь өөрөө өөрсдийгөө устгахдаа мэргэжлийн болсон ард түмэн юм чинь. Үндэстэн гэж ямар юм байна гэхээр бие биедээ хайртай хэсэг бүлэг хүнийг хэлж байгаа юм, яг үнэндээ. Гишүүд нь бие биенийгээ хайрладаг овог аймгуудын холбооноос үндэстэн үүссэн байгаа. Хамгийн гол нь бие биенээ хараад баярладаг, бие биенээ харахаар хайрын окситоцин гэдэг даавар цусанд нь шүүрдэг байвал үндэстний нэгдэл байнаа гэсэн үг юм. Гэтэл Монгол хүн болохоор бие биенээ харахаар уурлаад байгаа, үргэлж хөмсөгөө зангидаж, хөмхий зуугаад байгаа, ингэхээр устах нь дамжиггүй. Хамаг сайн сайхан өнгө гэрэл нь энд тогтох ч арга алга, цагаачилж гараад байна. Энд ингэж байхаар миний тархи толгойг үнэлэх газар нь очьё гэж байгаа тэдний буруу биш юм. Ухаантан, сэтгэгч, авъяастнаа хайрлаж ашиглаж чадахгүй ийм байхаар чинь яаж энэ үндэстэн тогтнох юм бэ, өөрсдийгөө сөнөөж байна, хайргүй сэтгэлээрээ…
– Сүүлийн үед харж байхад хүмүүс илүү тийм байгаль руугаа эргэж байгаа юм болов уу гэж бодогддог. Саяхан гэхэд Азийн эрдэмтэд “Зан үйлийн олон улсын нийгэмлэг” билүү дээ, хуралдаад ерөнхийдөө энэ Монголчууд байгальтайгаа зохицож ирсэн ард түмэн юм байнаа, тэгээд иймэрхүү дорнын соёл зан заншил гэдэг юм чинь эргээд байгалиа хамгаалахад ч гэсэн хэрэгтэй юм байнаа гээд илүү дорнын сэтгэлгээ руу хандсан зүйлс яваад байх шиг байна. Тэр утгаараа бодохоор бид их агуу үндэстэн ч юм шиг?
– Агуу үндэстэн байсан. Хамгийн гол нь тэр агуу сайхан соёлоо уландаа гишгэсэн байгаа юм. Тэгээд бас дотроо хагарчихсан, бөөгийн нэг хэсэг хүмүүс байна,тэгээд янз бүрийн бясалгал гэх мэтолон янзын хэрэггүй үзлээр тархи толгой нь шизофрентэж хуваагдчихсан байна шүү дээ. Монгол үндэстний бусдаас хамгийн их давуу тал нь юу вэ гэвэл тэр АБСТРАКТ СЭТГЭЛГЭЭ нь. Абстракт сэтгэлгээ гэдэг нь хэрэггүй өнгө үзэгдлийг орхиж, хамгийн гол зүй тогтлыг харах ухаан байхгүй юу. Тэр абстракт сэтгэлгээ нь хог хонхруус биш жинхэнэ МӨН ЧАНАРЫН ОХИЙГ олж барихад хөтөлдөг сэтгэлгээ байгаа юм. Ийм сэтгэлгээ ихэвчлэн эрэгтэй хүмүүст илүү байдаг, гэхдээ сод эмэгтэй хүнд бас байна. Энэ сэтгэлгээн дээрээ үндэслээд энэ үндэстэн Бурхан багшийн “Миний сургааль умраас умарт дэлгэрнэ” гэсэн сургаалийн дагуу Монголын буддизм гэдэг тусгай нэгэн урсгал, агуу их оюуны өв соёлыг бий болгосон байгаа юм. Гэтэл одоо Монголчууд тэрийгээ Төвдийнх гэж ойлгоод байгаа. Бурхан багшийн сургаалийн охь шимийг бид уламжилж авсан өөрийн гэсэн соёлтой, одоохондоо биеэ даасан тусгаар тогтносон статус бүхий орондоо өөрийн гэсэн буянтайгаа байж байна шүү дээ. Хамгийн их бахархах зүйл нь энэ. Бурханы сургаалийн үндсэн дээр олон суутмэргэд гарсан, одон оронч зурхайч, хутагт хувилгаад гээд. Миний бодлоор бурханлаг чанарыг металлаас эгшиглүүлснээрээ Микеланжело, Леонардо Да Винчиас ч давуу Өндөр гэгээний бүтээл туурвил юунаас үндсэлсэн бэ? Монголчуудын абстракт сэтгэлгээн дээр түшиж дэлгэрсэн Бурханы сургааль л сод урлаачийн боломжоо харуулах талбарыг өгсөн шүү дээ.
– Ер нь Сома гэж хэн бэ гэвэл юу гэж хэлэх вэ? Философич юмуу эзотерикч гээд байгаа. Энэ нь энгийн хүмүүст яаж буух вэ, яг юу гэсэн үг вэ?
– Мэргэжлийн хувьд тодорхойлуулах гэж байгаа бол миний мэргэжил бол гүн ухаантан. Гүн ухаан дотроо эзотерикоор мэргэшсэн, нууц ухаан судлалаар мэргэшсэн.
Таныг тэргэл сарны бясалгал хийдэг гэж сонсож байсан. Хүннүгийн хаад болохоор нар, сарыг шүтдэг байсан гэж ярьдаг юм билээ. Өглөө наранд мөргөдөг хүмүүс байдаг. Тэгэхээр сар бас хүчтэй гэсэн үг үү?
– Би бурхан ба нэгдмэл амьдралыг бүхэлд нь шүтдэг. Тэргэл сарны үеэр нарны энерги зуун хувь бидэнд ирдэг гэсэн үг, сараар гуйвдаггүй, гаждаггүй, сарны сөрөг энергиэр гажилгүйгээр ирдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр тэргэл сар гэдгийн цаана НАРЫГ ШҮТЭХ шүтлэг явж байгаа юм. Тэргэлтэх үеэр сарны сөрөг энерги тэг болдог, тэгэхээр бид амьдрал хайрлагч нарны энергийг гажуудалгүйгээр хүлээж авдаг гэсэн үг байхгүй юу. Байнгын хувьсаж байдаг сар чинь эерэг, сөрөг янз бүрийн нөлөөлөлтэй. Хүний сэтгэхүйн тогтворгүй байдал сартай холбоотой байдаг. Нар бол бидний жинхэнэ бурханлаг сүнстэй нь холбогч шүү дээ.
– Тэгэхээр зарим хүмүүс Долоон бурханд мөргөдөг шүү дээ?
-Тэр бол хамгийн агуу шүтлэг. Монголчуудын абстракт сэтгэлгээний гайхамшиг тэнд явж байгаа. Бурханы шашин дэлгэрэхээс өмнө ч Долоон бурханаа шүтэж байсан. Нарны туяа чинь спектрээр долоо туяа болж задардаг нь учиртай. Долоон бурханы долоон туяагаар амилан сансрын бүх зүйл хэлбэржиж төрсөн. Тэгэхээр манай ертөнц дэх бүх зүйлийнүндэс гэсэн үг.
–Тэгэхээр хүнд нөлөөлөх чадвар Долоон бурханд үнэхээр байгаа гэсэн үг үү?
ХАРИУЛТ: Тэгэлгүй яахав, шүтэж чадвал.
-Сэтгэл, мэдрэмж, зөн совингийн талаар таньтай ярьмаар санагдаад байна. Яагаад гэвэл таны мөн чанар энэ сэдвээр илүү их гарах байх гэж бодож байна. Одоо нийгэмд стресс их байдаг, тэгэхээр таны тэр чиглэлийн зүйлс чинь хүмүүсийг зөөллөж өгөхөд их хэрэгтэй болов уу гэж бодоод их энгийн юм руу таныг бас чиглүүлэх гээд байна л даа. Сайхан сэтгэлтэй байхад хүн илүү их зовдог гэсэн тийм үзэл бодлыг фэйсбүүкээр олон хүмүүс дэмжсэн байх шиг байдаг. Тэгэхээр сайхан сэтгэлтэй хүн илүү зовдог юмуу? Сайхан сэтгэлийнхээ хариуд өрөвдөхөөр өр лүү өшиглөнө гэдэг зүйл болдог юмуу? Энэ бүгдийг тоолгүйгээр сайхан сэтгэлтэй байх ёстой юм уу, эсвэл бүр сайхан сэтгэлээ гээчих ёстой юм уу?
– Сайхан сэтгэл гэдэг чинь их хүч л дээ, маш их хүч. Майдар бурхантай учран сансрын хүлээсээс эгнэгт гэтлэхийн ерөөл тавьсан ард түмэн билээ бид. Майдар гэдэг чинь юу вэ гэвэл санскритаар “найз” гэсэн үгээс язгууртай “найрсаг сайхан сэтгэл” гэсэн үг. Дияаны үндсэн дөрвөн хэлбэрээс анхдугаар дияаныг олоход хүн орчлонд ямагт сайхан сэтгэлийг цацруулагч нэгэн болдог. Тэр сайхан сэтгэлийн орчин бол агуу их хүч, амьдралыг тэтгэх хүч, амьдралын гэрэл гэгээ, ерөөсөө хамаг амьтан түүнээс түшиг, нөмөр нөөлөг хайх тийм хүч билээ. Тэгэхээр юуны чинь сайхан сэтгэлээс болж зовдог гэж?! Зовлонгийн тухайд бол зовлон өөрөө амьдралын мөн чанар гэж Бурхан багш айлдсан шүү дээ. Зовлонгоос тусгаар нэг ч амьтан байхгүй. Гагцхүү хүмүүн заяаны олгож буй гайхамшигт боломжийг ашиглан зовлонгийн дөрвөн үнэнийг ухаарч, зовлонгоос гэтлэх нь л гол юм.
-Аз жаргалыг ольё гэвэл өөрөө дотроосоо хайх хэрэгтэй гэж таны нэг үг байдаг шүү дээ?
-Хайрыг гаднаас хайх биш, өөрөөсөө дотроосоо үүсгээд хайрыг, аз жаргалыг цацруулагч, мөн тэр аз жаргалаа харцаараа, оршихуй энерги системээрээ, үг хэлээрээ бусадтай хуваалцах чадвар, энэ бүхэн. Хүмүүс хамгийн гол нь үүнийг бусдаас хайгаад байдагт л эдлээд байгаа зовлон нь үүсч байгаа. Ямар нэгэн шан горьдож, хариу харалгүйгээр асарч хайрлаж, сайхан сэтгэл гаргаж чадахгүй байгаа учраас илүү зовлон үүрээд байна. Ямар ч үед дотоод мөн чанартаа сайхан сэтгэлтэйгээрээ, хайрыг цацруулагч хэвээрээ л бай. Чамайг өр лүү чинь өшиглөлөө гээд, өө тэгвэл чамайг өр лүү чинь өшиглөнөө гээд яваад байж таарахгүй. Найрсаг сайхан сэтгэлийг тань ямар ч нөхцөл эвдэж ганхуулахгүй мөн чанарт тань бат тогтвортой төлөвшихөд анхдугаар дияаныг олдог.
-Хүнд яаж ч гомдсон, уурлаж хорсож байсан өршөөж уучлах нь өөрт нь хэрэгтэй гэж ойлгох нь зөв үү?
– Гомдож хорсох биш, сургамж авах хэргтэй. Би өөрийнхөө сул талыг энэ хүний үйлдэл дээрээс нь мэдчихлээ, энэ хүн миний сул талыг харууллаа. Баярлалаа, сургамж өглөө, одоо би дахиж энэ алдааг гаргахгүй ээ гээд л гүйцээ. Гомдол, хорсол элдвийн сөрөг сэтгэлийн хөдлөлөө сулд нь тавьснаар хүн өөрөө маших атирч, жижгэрч,элэгддэг байгаа шүү дээ.
– Ертөнцийг үзэх үзэл бие махбодийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?
– Миний их сургуулийн багш нар нас дээр гарсан, буурал үстэй мөртлөө ямар цоглог, ямар гоё гэрэлтсэн царайтай, эгцхэн нуруутай хүмүүс байсан бэ. Аль хэдийнэ үр гучаа үзчихээд байгаа ч тэтгэвэрт суухгүй, мэдлэг нь залуу үед хэрэгтэй учир ажиллаад л байдаг. Ер нь сэтгэлгээ өндөр байна гэдэг сахилгатай дэглэмтэй байлгаж, хүний бие организмийн элэгдэлт хоргодолтыг удаашруулдаг юм байна гэж тэдээс харж байсан.
–Бумбын эрин ирж байнаа гээд хүмүүс ярьдаг. Таны яриан дээр ч байсан, хүмүүсийн илүү их эв нэгдлийг билэгддэг гээд. Монголчууд цаашдаа хөгжихийн тулд яах ёстой вэ? Илүү дотоод сэтгэл рүү гээ өнгийх юм уу, сэрэл мэдрэмж, зөн совингоо сонсох юм уу, ер нь яах ёстой вэ?
Монгол хүн бие биетэйгээ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ СУРАХ хэрэгтэй байна. НАЙРСАГ СЭТГЭЛ-ийг чухалчлах хэрэгтэй. Монгол үндэстэн бол үндэстэнийхээ хувьд ЭРЭГТЭЙ үндэстэн. Америк үндэстэн бол эмэгтэй үндэстэн, Орос ч эмэгтэй үндэстэн.
ЭРЭГТЭЙ үндэстэн учраас өвөг дээдэс маань дэлхийг эзэлсэн байна шүү дээ. Доминант үндэстэн байхгүй юу. Эмэгтэйчүүдэд нь хүртэл тэр ЭРЭГЧИН амьтны доминант давамгайлагч дээрэнгүй байдал байгаа шүү дээ. Эрэгчин амьтанд л илүү тодорч байдаг тэр чанар монгол эмэгтэй хүнд хүртэл байгаа нь сайн зүйл харин биш! Сэтгэлийн хөгжил хоцрогдонгуй, дорд бүдүүлгийн л шинж! Их ааштай гэгддэг шүү дээ, бусад үндэстнүүдийн хүүхнүүдээс ялгаатай нь. Усгал зөөлөн гэхээргүй ялдам бус! Эрээсээ дутах юм юу ч үгүй, чадахгүй мэдэхгүй юм ч үлдээгүй бөөн хар зоригийн хүмүүс? Одоо бараг л эрчүүдийгээ “та нар эмэгтэйлиг бай, сайхан дулаан үг хэлээд, зөөлөн номхон шиг бай, яагаад болдоггүй юм” гэх нь халаг болжээ. Гэтэл угаасаа эр хүйстэй монгол үндэстэн сэтгэлээ боловсруулан хөгжүүлэхийн тулд эр эмгүй төрөлх эршүүд зандаа л эрдэж дулдуйдаад байх биш, тусгайлан монгол эмэгтэйчүүд нь УЯН ЗӨӨЛӨН ЭНХРИЙ ЯЛДАМ тэр эмэгтэй сэтгэлээ илүү барьж хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тэгвэл энэ монгол үндэстний сэтгэлгээ хөгжинө. Эмэгтэй хүн чинь үг хэлэлгүйгээр эрдээ нөлөөлчихдөг шүү дээ, шуналын микробоо халдаачихдаг. Түүнтэй адилхан сайхан чанараа, хайр нигүүсэл, асрал энэрлийн сэтгэлээ хөгжүүлж чадвал мөн л чимээгүйхэн дамжуулаад байж чадна. Сайхан налайсан эмэгтэйн дэргэд эрийнх нь цочмог уур, бүдүүлэг байдал нь засарч, соёлждоггүй гэж үү. Ийм учраас энэ үндэстний ирээдүй эрэгтэйд нь байна гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл эрчүүд маань ихийг хийсэн, наад зах нь дайн хийсэн. Тэд иймээс амсхийж байгаа бололтой. Тэгэхээр эмэгтэйчүүд ОЮУН СЭТГЭЛГЭЭНИЙ, СЭТГЭЛИЙН СОЁЛ-ын тал дээр дорвитойхон хөдлөх хэрэгтэй. Энэ нь сэтгэлийнхээ аниргүйд дотооддоо өрнүүлэх үйл хэрэг болохоос бус эрчүүдийн ажлыг урдуур нь давхиж орж хийгээд бүх зүйлээр эрчүүдтэй өрсөлдөх гадаад үйл ажиллагаа биш юм. Монгол үндэстний сэтгэлийн цөлх бүдүүн хадуун байдлыг нарийсган хөгжүүлэхэд эмэгтэйчүүд л үнэндээ их үүрэг хүлээсэн!
Эмэгтэй хүн чинь эрчүүдийг дуурайгаад давамгай байдлыг хаа хамаагүй газар үзүүлээд байж болохгүй. Тийм эрчүүд хүртэл одоо моодноос гараад илүү соёлтойгоор хоорондоо өрсөлддөг болоод байхад чинь. Хэчнээн хүчтэй байлаа ч эмэгтэй хүн бяр чадлаа нууж амьдрах ёстой. Энэ залирхаж байгаа юм биш. Яагаад вэ гэвэл хүчтэй бядтай эмэгтэй хүн “би бүгдийг чадна даана”гээд юм хум үүрээд эхлэхээр эрэгтэй хүний авран хамгаалагчийн байгалийн зөн совин нь унтарчихдаг. Тэгээд хамгаалах өөр сул дорой эмэгтэйг хайгаад явчихна. Тийм болохоор юм хум үүрдгээ, эрийнхээ урдуур нь орж хүнд хүчрийг хийдгээ болих хэрэгтэй. Өөрийгөө дотроос нь эмэгтэйлгээр нарийн тансгаар хөгжүүлж, гэр орноо тав тухтай халуун дулаанаар авч явах, мэргэжлээрээ өсч дэвших, нийгэмд тустай буянч үйл ажиллагаанд оролцох, санаачлах гээд эмэгтэй хүний нарийн нандин мэдрэмж, асрах энэрэх сэтгэл хэрэгтэй өөр үйл хэрэг мундахгүй олон байгаа.
АСУУЛТ: Монгол эмэгтэйг бол төсөөлөхдөө ажлын мал ч юм уу, үхэр, шар, илжиг ч юм уу, хөөрхий бүх амьдралаа үүрээд явж байна гээд байдаг. Хүмүүс, ер нь эр эмгүй л тэгдэг дээ?
ХАРИУЛТ: Эрэгтэйчүүд тэрэнд нь дасчихсан. Дайчин эмэгтэй гэж худлаа омойтуулаад араар нь өөрөө ажлаас хойш сууж архинд орж байна. Гэтэл монгол эмэгтэй хүнд өөрт нь бас буруу байна шүү дээ. Ер нь ердийн эгэл үйл эрхлэхэд амархан байдаг, гэтэл сэтгэлгээний нарийн ур дүйг шаардах – шинжлэх ухаан, урлаг, соёл, сэтгэлгээний урлагаар оролдох гэхээр залхуу хүрч төвөгшөөдөг. Тархинд сэтгэлгээ ур дүй шаардсан үйл эрхлэх гэхээр эсэргүүцэн залхуурахыг тэтгэсэн бодисын солилцооны механизм байж байдаг. Үүнд сөрөөд, залхууд найр хаяхгүй байвал тархи өвдөхгүй, зоригийн өмнө харин ч “залхуурал” өөрөө бууж өгдөг. Төрөлх “зоригоо” эмэгтэйчүүд ДОТООД СЭТГЭЛЭЭ НАРИЙСГАН, АРИУСГАН хөгжүүлэхэд чиглүүлэх, ашиглах ёстой болж байна даа.
-Дотоод сэтгэлийг хөгжүүлнэ гэхээр хамгийн түрүүнд юунаас эхлэх вэ?
– Сонгодог зохиол ном их унших, сонгодог урлагаар өөрийгөө тэжээх, ямар нэгэн урлагийн төрлөөр хичээллэхээс. Хөгжим сонсох хэрэгтэй. Ямар хөгжим бэ гэхээр поп мэдээж биш шүү, сонгодог хөгжим. Өөртөө тааруулж хувцаслах, дуу хоолойныхоо өнгийг анзаарч хар хур гэж ярихгүй байх. Сайхан мэндийн үг байсаар байхад толгой дохисхийдог болсон нь манай Монголын л лав ёс биш. Бүр мэндийн үгийн оронд хараалын шахуу үг хэрэглэх болж, зүв зүгээр хүнтэй таармагцаа өвдөө юу даа, хавдаа юу даа ч гэх болжээ. Энэ бол сэтгэл бүдүүлэгжиж цаашлаад зэрлэгшиж байгаагийн шинж тэмдэг мөнөөсөө мөн. Бүдүүлэг болно, дараагаар.
Discussion about this post