• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ж.Ганбатыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ-өөр үргэлжлүүлэн томиллоо

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Ж.ГАНБАТ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ СААТААГҮЙ, ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилсон шийдвэр өнөөдөр гарлаа. Анх тус компанид БЭТ томилох шийдвэрийг 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газрын хуралдаанаас гаргаж байсан. 2023 оны УИХ -ын 28 дугаар тогтоолоор БЭТ -ийг зургаан сарын хугацаагаар сунгаж ажилуулах шийдвэр гарсан. Улмаар энэ оны аравдугаар сарын 26-нд уг сунгасан хугацаа дууссантай холбогдуулж, дахин БЭТ томилж ажилуулах шийдвэр гаргалаа. БЭТ 2024 оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл ажиллана.

БЭТ томилогдсон нэг жилийн хугацаанд дараах үр дүн гарсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт,  нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг бодитой хийсэн.

Хоёрдугаарт,  нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж чадсанаар тээврийн компаниудын татварын орлого бүрэн төлөгддөг болсон.

Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Уурхайн ам нөхцөлөөр нүүрсийг борлуулдаг байсныг тасалбар болгон, биржээр буюу хил нөхцөлөөр борлуулдаг ажлыг амжилттай эхлүүлсэн.

Уулын ажил гүйцэтгэх зардлыг дахин тооцоолол хийснээр бодитой буулгасан. Хөрс хуулах зардал харилцан адилгүй тендер зарлагдаж, харилцан адилгүй үнээр хийгддэг байсныг зах зээлийн үнэ ханшид оруулсан. Компанид үүссэн байсан өр төлбөрийг барагдуулж, ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгосон.

Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гаргах, өртөг зардлыг бууруулах бодлого баримтлан ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой үйлдлүүдийг хууль хяналтын байгулулагад шилжүүлсэн нь шалгагдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК БЭТ томилсон нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс обрлуулсан. Төсөвт 3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн.

2023 оны төсвийг төлөвлөхдөө  60 сая тонн нүүрс экспортод гаргана гэдэг тооцооллыг хийсэн байсан. Арваннэгдүгээр сарын 20-нд 62 сая тонн нүүрс экспортод гаргасан. Он дуусахад 65 сая тонноос дээш нүүрс гаргах боломжтой байгаа. Тиймээс цаашид БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо зэрэгтэй яриа хэлэлцээ хийж, 2024 онд нүүрсний экспортыг 75-80 сая тоннд хүргэх боломжтой гэж үзэж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК БЭТ-ийг үргэлжлүүлэн ажиллуулах болсон нь дараах шалтгаантай. Нэгдүгээрт, нүүрсийг биржээр зардаг болсныг тогтмолжуулах.

Засгийн газраас тус компанид гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангаж, хараат бусаар ажиллах үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу олон улсын мрэгэжлийн аудитын дүгнэлт оруулж, санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийж, олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн ч компанийн нөхцөл байдал, гадаад дотоодын өр төлбөртэй байдлаас болоод олон улсын адуитын байгууллага орж ирж ажиллах нөхцөл боломж хараахан бүрдсэнгүй.

 

Тэгэхээр компанийн өр төлбөр, санхүүгийн төвшинд үүссэн зөрчлийг нэгмөр арилгах, олон улсын хөндлөнгийн адуитын байгууллагыг оруулж, нэгдсэн дүгнэлт гаргах, цаашдаа олон улсын төвшний ур чадвартай менежерээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдуулдаг байх зорилгыг агуулсны үндсэн дээр БЭТ-ийг сунгаж ажилуулах шийдвэр гарсан.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагын тендер хоёр удаа зарлагдсан. Сонгон шалгаруулалтын хуулиараа гурав дахь удаагаа буюу тухайн олон улсын төвшинд аудит хийх байгууллагад урилга өгч, яриа хэлэлцээр хийж ажиллаж байна гэв.

()

Previous Post

НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

Next Post

АЯА ХӨӨРХИЙ АЛДРАЙ МИНУ ЗЭЭ..

Next Post
АЯА ХӨӨРХИЙ АЛДРАЙ МИНУ ЗЭЭ..

АЯА ХӨӨРХИЙ АЛДРАЙ МИНУ ЗЭЭ..

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.