• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

А.Сүхбатын “Хөгжлийн банк”-нд 24 тэрбум төгрөг төлөх шийдвэрийг хэвээр үлдээлээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм, Онцлох мэдээ
0
А.Сүхбатын “Хөгжлийн банк”-нд 24 тэрбум төгрөг төлөх шийдвэрийг хэвээр үлдээлээ

Дархан аварга А.Сүхбат 2016-2020 онд УИХ-ын гишүүн болж, Ардын намын далбаан дор мандаж явлаа. Энэ үедээ Хөгжлийн банкнаас 20 гаруй тэрбум төгрөг зээлж амжжээ. Харамсалтай нь нутгийн ах Миеэгомбын Энхболд МАН-д хүч нөлөөгөө алдаж, түүнийг тойрон хүрээлэгчдийн байдал эвгүйтэв. Сайд асан Д.Хаянхярваа, А.Сүхбат аварга гээд…Өнгөрсөн долоо хоногт:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн байна.

“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдуулан хоёр удаагийн зээлийн гэрээг цуцалжээ.

Үндсэн зээлийн төлбөрт 18.5 тэрбум төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5.5 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 273 сая  төгрөг, нийт 24.3 тэрбум төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 1.5 тэрбум  төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, нийт 25.9 тэрбум төгрөг шаардсан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 12 дугаар сарын 7-ны өдөр хэргийг хянан хэлэлцжээ. Хөгжлийн банк, “Түгээмэл түмэн хишиг” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцлах үндэслэлтэйг тогтоосон байна.

Тус компаниас нийт 25.9 тэрбум төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, хамтран хариуцагч “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох зээл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Мөн “Түгээмэл түмэн хишиг” ХХК төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол тус компанийн болон “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна.

Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны тавдугаар сарын 30-нд хэргийг хянан хэлэлцээд “…зээлдэгчид учирсан хохирлыг тооцон үзэж, тохирсон хөнгөлөлт үзүүлж болно” гэсэн гэрээний заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авчээ.

Хөгжлийн банкнаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн төлбөрийн 25 хувьтай тэнцэх буюу 1.8 тэрбум төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Нийт 24 тэрбум төгрөгийг хариуцагч “Түгээмэл түмэн хишиг” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. 

()

Previous Post

Тэрбумтан Илон Маск 251 ам.долларын хөрөнгөөрөө АНУ-ын хамгийн баян хүнээр дахин тодорлоо

Next Post

Ахан дүүс, анд нөхөд минь, зөгийн бал цуунаас илүүтэй хар ялаа их татдаг гэдгийг санаж яваарай

Next Post
Ахан дүүс, анд нөхөд минь, зөгийн бал цуунаас илүүтэй хар ялаа их татдаг гэдгийг санаж яваарай

Ахан дүүс, анд нөхөд минь, зөгийн бал цуунаас илүүтэй хар ялаа их татдаг гэдгийг санаж яваарай

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Л.Оюун-Эрдэнэ: Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий
  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.