Уран гимнастикч Н.Гарамханд өөрөөсөө 20 ах аварга А.Сүхбаттай хамт амьдарсан. Улсын аварга бөхийг УИХ-ын гишүүн болтол, 19 наснаас 30 дөхтлөө амьдарч 2 хүүгийн ээж болсон Н.Гарамханд яг 10 жилийн дараа салах шийдвэр гаргасан. Тэрбээр нэгэн сэтгүүлд ярилцлага өгчээ. Гарамханд “…Тухайн үе би аймаар хайртай, бид хоёр нуур нугас байсан болохоор манай хүн шууд л намайг гуйж авсан. Анх манайд орж ирээд аав, ээжийг минь шууд “аав, ээж” гэж дуудсан. Учрах ёстой хүмүүс учирна гэдэг шиг, цаг хугацаа тохироо бүрдсэн байх гэж боддог. Бүх зүйл их хурдан болсон. Хүмүүс юу гэхийг тоогоогүй. Тэр бүхэн миний гаргасан шийдвэр болохоор гомдоод ч байх шаардлага байхгүй. Өнгөрсөн хугацаанд маш их зүйлийг тэвчиж, ойлгож авсан. 10 жилийн хугацаанд юу эсийг үзэх вэ дээ. Олон асуудал байсан, их удаан бодсон. Зөв үү, буруу юу, үүнээс цааш яах ёстой вэ гэж бодсон…Мэдээж хүний амьдрал баялаг шүү дээ. Насны бөгсөнд цайгаа хувааж уух хань ижилгүй байвал эмэгтэй хүн хэцүү. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Надад хоёр сайхан хүү байна. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, сэтгэл зүйн хувьд эрүүл байлгахын тулд одоохондоо арай эрт байна” гэжээ.
()
Discussion about this post