• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Тейлор Свифт, Бейонсийн тоглолт АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5.4 тэрбум ам.доллароор дэмжинэ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Соёл урлаг
0
Тейлор Свифт, Бейонсийн тоглолт АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5.4 тэрбум ам.доллароор дэмжинэ

Америкийн дуучин  Тейлор Свифт “Eras” аялан тоглолтоороо дэлхий дахиныг байлдан дагулж байна. Тэрбээр нэг шөнө дуулаад 13 сая ам.доллар олж байгаа аж. 33 настай настай дуучин бүсгүй коронавирусийн цар тахлыг үеэр “Lover”, “Folklore”, “Evermore” цомгийнхоо аялан тоглолтыг хийж чадаагүй. Ийм учраас “Eras” аялан тоглолт маш их хүлээлт үүсгэсэн билээ. Зөвхөн АНУ дахь аялан тоглолт тасалбарын худалдаанаас 1 тэрбум ам.долларын ашиг олсон гэж “Economic Times” мэдээлжээ. Тасалбар 50-аас 899 ам.доллар хүртэл үнээр зарагдсан юм. “Eras” 2024 онд Латин Америк, Ази, Австрали, Европт тоглох болсон тул зарим шинжээчид аялан тоглолтын нийт орлого 1.5 тэрбум ам.долларын орлого олно гэж буй.

Өндөр орлоготой  байгаа учир дуучин Тейлор Свифт “Eras” тоглолтын арын албаны ажилчдад 55 сая ам.долларын урамшуулал өгчээ. Тухайлбал, тайзны тоног төхөөрөмж тээвэрлэсэн ачааны машины 50 жолооч тус бүрт нь 100 мянган доллар өгчээ. Тоног төхөөрөмж тээвэрлэж буй “Showmotion” компанийн гүйцэтгэх захирал Майкл Шеркенбах “Би Т.Свифттэй ярилцаж, жолооч нар урамшуулал авах нь зүйтэй гэдгийг зөвшөөрсөн” гэжээ. Жолооч нарт гардуулсан дугтуйнд нэрт дуучин гараараа бичсэн талархлын үгтэй ил захидал болон бэлэн мөнгө байжээ. Дугтуйг Т.Свифтийн нэрийн эхний үсгээр тамгалсан лацаар битүүмжилсэн байв. Дугтуйг задалсан жолооч нар 100 мянган ам.доллар байсанд мэл гайхсанаа хэлсэн байна. Зарим жолооч “Үнэн үү?” хэмээн дуу алдсан гэнэ.

  2018 оноос хойш томоохон тайзан дээр гараагүй дуучны “Eras Tour” нэртэй тоглолт Сиэтл хотод болох үеэр дуу хөгжим болон хөгжөөн дэмжигчдийн уухайн дуунаас үүдэн концертын талбайн ойролцоох орчинд 2.3 магнитудын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ажээ. Ийнхүү дуучин бүсгүйн тоглолтын дуулман шуугиан тасрахгүй байна. Одоо бүр энэ тоглолтод зориулагдсан бүхэл бүтэн мэргэжил бий болжээ.

Медиа салбарын аварга групп “Gannett” 33 настай алдарт дуучны дэлхий нийтийн соёл, хөгжмийн урлагт үзүүлж буй нөлөөг баримтжуулах “Тейлор Свифтийн сурвалжлагч”-аар ажиллах хүсэлтэй хүмүүсийг “USA Today”, “The Tennessean” сонинууддаа авахаар хайж байгааг мэдээлжээ.
Зайнаас ажиллах энэ ажилтан нь цагийн 21.63 болон 50.87 ам.долларын цалинтай. Долоо хоногт 40 цаг ажиллалаа гэж үзвэл “Тейлор Свифтийн сурвалжлагч” жилд 100 мянга гаруй ам.доллар олох боломжтой.
Нэг тоглолтоос дунджаар 10 сая гаруй ам.долларын орлого олж буй Тэйлор Свифтийн хувьд хөгжмийн урлагийн хамгийн нүсэр аялан тоглолтын рекордыг эвдэхээр Бейонсетэй ид өрсөлдөж байна. “Bloomberg Economics”-ийн тооцоогоор алдарт хоёр дуучны фэнүүд аялан тоглолтод гаргах зардлаараа гуравдугаар улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5.4 тэрбум ам.доллароор дэмжих төлөвтэй байгаа аж. 

()

Previous Post

Эмч болох гэж буй 2900 оюутан андгай өргөлөө

Next Post

Судлаач Ганаа: АН будаж шунхдан тайзнаа гарч ирэв

Next Post
Судлаач Ганаа: АН будаж шунхдан тайзнаа гарч ирэв

Судлаач Ганаа: АН будаж шунхдан тайзнаа гарч ирэв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.