Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэх цаг мөч ойрхон байна. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!
–Редактор, судлаач-проф. Д.Баярхүү
Нэгэн зүйл
Ардчилал гэдэг бол хуульд захирагдсан шударга ёс. Хүнээ алагчилдаггүй амьдрал. Хуулийн хүрээнд баяжихыг зөвшөөрдөг нийгэм. Бидний сонгосон өнөөгийн ардчилсан хөгжил туйлын зөв. Зам зуурт завсрын завшигчдад ноёлуулаад байгаагаа ардчилал гэж бүү ойлго, бүү мушги! Өнөөгийн энэ жижигхэн зовлонг мушгин гуйвуулагч, хөрш улсуудын хавсрага улс байх, тэдэнд дарлуулан дээрэлхүүлэх сонирхолтонгууд бас байх юм. Зөвхөн дураар дургисан дарга нар, албан тушаалтнуудын хулгай, үндэслэлгүй хөрөнгөжилт, хууль бус үйлдэл нь Монголын ард түмнийг ядрааж, Монголын хөгжих урагшлах боломжийг хааж, Монголыг хулгайчдын диваажин болгон хувиргаж байна. Эрх мэдэлд ойр хүмүүс нь хуйвалдан хулгайлж баяж, түмний хөрөнгө мөнгийг дураараа үрж шамшигдуул гэж АРДЧИЛАЛ сургадаг юм шиг гуйвуулахаа боль! Ардчилал гэхлээр хаанахынх нь ч бай муугаар хэлэхээ боль! Манайхан Америк ба ам.долларыг их хараадаг! Америкийн тарьсан гай гэж нэг ч байхгүй! Бидний сонгосон ардчилал, чөлөөт зах зээлийн зам хамгийн зөв!
Нэгэн зүйл
Бид нэгэнт бий болчихсон барилга байгууламжтай. Их сургуулиудаа зөөх, байрлалыг өөрчлөх, хотоос гаргах зэргээр бусниулах юм сэдээд байцгааж байна. Ингэхэд Улаанбаатарын төвд заавал машин түгжрэх ёстой юм уу? Төрийн их дээд сургуульд сурдаг оюутнууд түгжрүүлдэг юм уу? Яармагт ямар их сургууль байдаг бол, тиймдээ тэнд түгжрэл их байдаг хэрэг үү? Улаанхуаран дахь хүчний байгууллагын их сургуулиуд түгжрэлд хэр нөлөөтэй бол? Хотын төвийн их сургуулиуд нь хажуудаа оюутны байрнуудтай. Бүгд алхдаг. Гэтэл хэн түгжрүүлээд байгаа юм бэ? Их сургууль, оюутандаа биш юм аа, миний бодоход. Монгол хүний амин хувиа хичээсэн арчаагүй зан төрх нь түгжрүүлээд байгаа юм. Бие биендээ мөчөөрхөөд хөл дүүжлэх унаатай болох гэж бүгд хүсээд, хүслийг нь Төр хангаж өгч байгаагаас түгжрээд байгаа юм!
Улаанбаатарт маань газрын доорхи бүтээн байгуулалт л их дутагдаж байна. Цоо шинэ хоосон орон зай ашиглалтгүй байна гэсэн үг. Улаанбаатар түгжрэлгүй ганц сардаа үeрт ноёлуулж, бусад саруудад нь түгжрэлд ноёрхуулж байна. Эдгээр гамшгаас гарах бодит гарц бол түнээлжүүлэлт. Түгжрэлээс салах хамгийн зөв хувилбар. Монгол хүн өөрийн машинаар хот дотроо 15 минутын дотор хүссэн газраа давхиад очдог боломж бололцоог л бий болгох хэрэгтэй. Шинэ сэдэл, шинэ санаа, шинэ бодлого бий болгож байж л дэвшил ирнэ. Бид техник технологийн хөгжлийн өндөр үeд амьдарч байна.
Түнээл байгуулбал: 1. Гэрлэн дохиогүй замын урсгал бий болдог. 2. Агааржуулалтын сэнснүүд байгуулсанаар салхины урсгал нэмэгдэж, утаа угаар хөөнө. 3. Ус зайлуулах, ус хуримтлуулах мундаг системүүд бодит утгаар бий болно гэх зэрэг давуу талтай бүтээн байгуулалт болно.
Нэгэн зүйл
Авилгал, арын хаалга, танил тал харах, нутгархах, төрийн албыг төрлийн алба болгох, бүх төрлийн хулгай, ахуйн ба аж байдлын, мөн мэдлэгийн ядуурал, үзэл бодлын, техник технологийн хоцрогдлоо л Монголын хөрс гээд байдаг юм. Эдгээрийн эсрэг байж чадсан хүн, хүмүүс л бодит өөрчлөлтийг хийж чадна!
Миний бие баян чинээлэг Норвег улсад 20 гаран жил амьдарч, эрдмийн зэрэг хамгаалсан. Шударга нийгэмд амьдраад ирэхээр монголчууд бид яагаад ийм байж болдоггүй юм бэ гэж эргэцүүлж эхэлдэг. Монголд бүх хүн юмыг хуурах, мэхлэхээ л түрүүнд тавидаг. Энэ муу зуршлаасаа нэн түрүүнд салах хэрэгтэй.
Мэдлэг, чадвар, хөдөлмөрийг үнэлсэн нийгэмд чинээлэг дундаж давхарга зонхилдог. Тогтвортой байдал, чөлөөт өрсөлдөөн, хөдөлмөрийг үнэлсэн тогтолцоо нь чинээлэг дундаж давхарга ноёлсон нийгмийн онцлог, үндэс, бүтэц нь юм. Хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх гол зарчмыг баримталдаг.
Нэгэн зүйл
Эхлээд иргэдээ мөнгөжүүлэх нь чухал. Асар их хөрөнгө зүгээр л хулгайлагдаад, шамшигдаад дуусч байна. Төрөөсөө тэрбумтнууд төрүүлж байхаар иргэддээ хөдөлмөрийг нь үнэлээд цалин, тэтгэвэр болгоод өгчихвөл байндаа тусна. Иргэд худалдан авах чадвар сайтай болчихвол хөдөө нь бас хөгжинө. Хөдөөдөө мөнгөтэй хүн асар олонтой болчихвол нийслэл хот маань дорхноо эзгүйрнэ. Түгжрэл, утаа, үер аяндаа алга болно.
БНСУ-ын Сөүл хотынхон Улаанбаатарчуудад ус соруулах помп, гал унтраах 100 ширхэг машин өгөхөөр болжээ. Бид нээрээ үнэн ичмээр амьдарч байнаа. Улаанбаатарын төсөв хэд билээ. Зөвхөн түгжрэлд хэдэн их наядыг зарцуулж байгаа билээ. Бидэнд байгаа асуудлууд яг хэвээр, улам л нэмэгдсээр.
Нэгэн зүйл
CNN сувгаар Монголоос хүргэж байна гээд дамжуулж байгаа нь нэн сайхан, маш гоё байнаа. Дарангуйллын эсрэг, дайны эсрэг байсны үр дүн ингэж дэлхийд хүрч байна. Ирэх хоёр 7 хоногт дэлхий Монголоор амьсгална. Ромын Пап Францис түүхэн айлчлал хийнэ. Португалд ирэхэд нь 10 сая хүн цугларсан.
Нэгэн зүйл
Яагаад хөгжингүй бусад улсад оронд оросуудыг үзэн ядаад байна гэвэл хөрш улсдаа дайн зарлаж, энгийн иргэд, хүүхдүүдийн амь насанд хүрч, хот сууринг устгаж байхад эсэргүүцэхгүй байгаад нь дургүйцэж байгаа юм. Хүүхдүүд үхэж байхад “Хохь нь!” гэхийг хараад би үнэн гутсан.
Нэгэн зүйл
Нэг хэсэг хужаа гэж баахан турхирсан. Одоо баруун, америк гэж турхирч буй этгээдүүд бол биднийг хөмөрсөн тогооны дор хав харанхуй байлгахыг хүсэгчид. Ийм урвагчид байгаа болохоор бид хөгжихгүй байна. Путин унавал амьдралгүй болох хүмүүс олон. Харин Путин унавал Монгол хөгжинө гэж би баярлаад байгаа.
Манай орос, миний Путин гэх нь холгүй хүмүүс олон байх юм. Яагаад ийм арчаагүй байнаа? Зөвлөлтийн ард түмний бидэнд тусалсаныг үгүйсгээгүй. Гэхдээ энэ бол Украинд үйлдэж байгаа хүнлэг бус террорист дайных нь зөвтгөл байх ёсгүй. Шал хоёр өөр үзэгдэл. Шинэ оросууд хөрш орнууддаа тун дээрэлхүү байгааг бүгд тэвчихгүй байгаа. Тэд биднийг доромжилж, шоолж, хөмөрсөн тогоон дор байлгахыг хүсдэг.
Нэгэн зүйл
Оросууд саранд хүрэх гээд бүтэлгүйтжээ. Орос ард түмнийхээ амьдралыг сайжруулж бусадтай өрсөлдөөсэй. Оросын цалин хэд бол? Төсвөө бараг 100 хувь дайнд зарцуулж, Пу дарангуйлагчынхаа тэнэглэлд зориулдаг гэнэ. Баруунд л лав орос хүн гэх согтуучууд л байна. Бусдаар бол үгүй болсон.
Хаа газрын дарангуйлагчид туулайн зүрхтэй. Томроод байсан Путин гуай гэртээ үлдэж, Өмнөд Африкт очоогүй юм байна. Очсон бол баривчлагдана гэж айж байгаа юм байх даа. Тэр айдсаараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд очихгүй гэж үнэрхэв. Туркийн Эрдогантай уулзахаар Туркэд айлчилна гэсэн нь будаа болж байх шиг байна. Туркэд очоод баривчлагдчихвал нүдний булай. Дэлгэцээр худлаа томорч буй Путинг тоож буй ганц хүн ч алга. Монголд л өмөөрөөд буй троллуудтай. Олон улсад эрэн сурвалжлагдаж буй цэргийн гэмт хэрэгтэн Путин гэж цоллуулж байгааг монголчууд бид мэддэг болов уу? Дэлхийд Пу байхгүй болсоон болсон!
Yргэлжлэл бий
()
Discussion about this post