• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Сүүлийн 100 жилийн түүхэнд 52 улс нийслэлээ шилжүүлсэн судалгаа байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Сүүлийн 100 жилийн түүхэнд 52 улс нийслэлээ шилжүүлсэн судалгаа байна
Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022.12.03-ны өдрийн Зарлигаар Хар Хорум хот байгуулахаар шийдвэрлэсэн. Шинэ Хар Хорум хот байгуулахаар Монголын эзэнт гүрнүүдийн хамгийн хүчирхэг байсан Хүннүгийн үеэс авахуулаад өв соёл шингэсэн дэлхийн өвд бүртгэгдсэн 183,363 га газрыг шинэ хотын төлөвлөлтөд авсан аж.
Шинээр байгуулах гэж буй хот газар нь Архангай, Өвөрхангай аймгийн газар нутгийг хамарна.
Одоогоор шинэ Хархорум хот босгох 3 байршил дээр ТЭЗҮ боловсруулсан байна.
Хот төлөвлөлтийн хувьд өндөржилт, газар хөдлөлтийн идэвхжилт бага, усны нөөц маш сайн. 2004 онд Дэлхийн өв болсон археологийн энэ газарт 29 байршилд соёлын өвийг нь хадгалж, хот байгуулалтыг бүтээхээр тусгаж байгаа юм байна.
Монгол Улсын хувьд Орхон голын хөндийд хамгийн их 37 судалгааны ажил хийгдсэн.
Археологийн судалгааны ажлыг:
Монголын археологиийн баг 14
Германы археологийн баг 10
Хятадын археологийн баг 5
ОХУын археологийн баг 4
Казахстаны археологийн баг 1
Америкийн археологийн баг 1
Ази Европын хамтарсан археологий судалгааны баг 2 судалгааны ажил хийж байжээ. Шинэ хотод олон улсын нислэгийн судалгааны ажил хийгдэж төлөвлөлтөд тусгасан байна.
Сүүлийн 100 жилийн түүхэнд 52 улс нийслэлээ шилжүүлсэн судалгаа байна.
Яг одоо нийслэлээ шилжүүлж байгаа 6 улс байна.
Нийслэлээ шилжүүлж буй шалтгааныг нь судлаад үзэхэд:
1. Улс үндэстнийхээ нэгдмэл байдлыг хангах зорилгоор нийслэл хотоо шилжүүлсэн байна.
2. Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зорилгоор
3. Тухайн хотынхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор
4. Ачааллыг бууруулах
5. Улстөрийн нөхцөл байдлаас буюу дайн дажнаас сэргийлэх зорилгоор улсын нийслэлээ шилжүүлдэг байна.
Хархорум хотыг судалсан судалгааны экспедиц гэвэл 1890 онд Оросын эрдэмтэнд судсан, хамгийн сүүлд 2001-2006 онд Германы экспедиц судалж байсан.
Дэлхийн хүн ам зорьж явдаг Лондон, Парис, Eкатеринбург зэрэг олон хотыг өмнөх түүхийг нь ашиглаад аялал жуучлалын хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөлт гаргадаг жишиг бий.
Шинэ Хар хорум хотыг 500000-гаас дээш хүн амтай байхаар төлөвлөж, мөн энэ тооны аялагч жуулчид, гадна дотны зочин гийчдийг татаж, валютын урсгалыг татахаар тооцжээ.
Шинэ хотын хүн амыг амьдран суух чиг үүргийнх нь дагуу маш тодорхой зөв төлөвлөж, үйлдвэрийн хот биш, аялал жуучлалын бүс хот байхаар тусгажээ.
Орхоны хөндий дагуу соёлын дурсгалт газрууд болох
Архангай аймгийн Өгийнуур сум, Хашаат сум, Хотонт сум, Чингэстэй шугуй, Өгөөдэй Хааны шар ордон, Цагаан ордон, Найманы тал, Их харууц, Чингисийн их цэргийн буурь, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Хужирт сум, Хархорины Бат Эрдэнэзуу хийд, Төвхөн хийд, Шанхын хийд, Хөшөө цайдам, Ганган Орхон гэх зэрэг түүхт газрууд их, ховор олдворууд бий болохоор жуулчдын сонирхлыг татна биз ээ.

()

Previous Post

Ш.Пүрэвсүрэн: БААБАР, С.БАЯР НАРЫН ӨМНӨӨС ИЧИЖ БАЙНА

Next Post

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 2023 ОНЫ ЭХНИЙ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ

Next Post
“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 2023 ОНЫ ЭХНИЙ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.