• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Их театрын тайзнаа бүжиглэсэн Монгол охин

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Соёл урлаг
0
Их театрын тайзнаа бүжиглэсэн Монгол охин
Oлон улсад эх орныхоо нэрийг цуурайтуулж, монгол хүний ур ухаан, авьяас билэг, хүч чадлыг дэлхийд таниулж яваа эрхмүүдийг бид “Дэлхийн хүн” буландаа урьдаг билээ. Энэ удаад ОХУ-ын Пермийн театрын гоцлол бүжигчин Р.Булганыг онцолж байна. Тэрбээр дэлхийн алдартай Их театрын тайзан дээр гоцолсон анхны монгол бүжигчин юм.
Гоцлоочийн гараагаа “Хунт нуур”-аар эхлэв
сонин mn
Р.Булган Пермийн Хореографын сургуулийг 2018 онд төгсжээ. Ингээд тус хотын театрт гоцлол бүжигчнээр орж, хэдхэн сар ажиллаад театрынхаа 147 дахь улирлын нээлтийн “Хунт нуур” бүжгэн жүжигт гоцолсон билээ. Гоцлоочийн гараагаа алдарт хар, цагаан хунгаар эхэлнэ гэдэг ховорхон хувь тохиол буй заа. Р.Булганыг сургуулиа төгсөхөд Пермийн театраас гадна Свердловск буюу одоогийн Екатеринбург хотын театр, Н.Касаткины нэрэмжит Москвагийн классик балетын театраас ажиллах хүсэлт тавьжээ. Энэ үед тэрбээр өсөж торнисон, төрөлх Пермь хотынхоо театрыг сонгосон аж. Үүнээс гадна Р.Булган  “Арабеск 2018” олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртсэн анхны монгол бүжигчин болсон юм. Энэхүү тэмцээний нээлтэд зориулж алдарт “Анюта” балетыг тавьсан билээ. Тэгвэл тус балетын гол дүр буюу Анютад Р.Булган гоцолсон юм. Ингэснээр тэрбээр Антютад гоцолсон анхны Ази бүжигчин болсон. Үүнээс гадна Анютагийн аавын дүрд ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний одонт, ЗХУ-ын болон ОХУ-ын Төрийн шагналт В.Васильев бүжиглэсэн юм. Ийнхүү монгол охин дэлхийн супер одтой нэг тайзнаа хамтран бүжив.
“Алтан маск” шагналд нэр дэвшсэн Монголын анхны балетчин
Р.Булган Герман улсад төрсөн бөгөөд гурван сартайдаа эх орондоо иржээ. Тэрбээр багаасаа балетын урлагаар хичээллэсэн бөгөөд гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшийн шавь аж. Ингээд 10 настай байхдаа балетын сургуульд сурахаар Пермь хотыг зорьсон байна. Р.Булганы балетын бүжигчин болсноороо хамгийн бахархсан үе нь алдарт Их театрын тайзнаа бүжиглэсэн үе нь ажээ. Тэрбээр Оросын шилдэг найман академийн нэгдсэн тоглолтод сургуулиа төлөөлөн бүжигчин бүхний мөрөөдөл болсон ОХУ-ын Их театрын тайзнаа гоцолсон аж. Үүнээс гадна тэрбээр ОХУ-ын “Алтан маск” урлагийн шилдэг уран бүтээлч шалгаруулах шагналд нэр дэвшсэн Монголын анхны балетчин юм. Р.Булганы мөрөөдлийн дүр нь “Жизель” гэсэн.  Энэ тухайгаа “Гэнэн цайлган, уяхан, хайртай хүнийхээ төлөө үхэж чаддаг Жизелийн дүр бүжигчнээс ур чадвар, уран жүжиглэлт шаарддаг. Ер нь хэцүү дүр гэж хэлж болно. Энэ дүр романтик, гуниг гээд сэтгэлийн бүх хөдөлгөөнийг гаргадгаараа онцлогтой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
сонин mnсонин mnсонин mn
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

()

Previous Post

Цэцэрлэгт орох хүүхдүүдийг цахимаар бүртгэж эхэллээ

Next Post

Ш.Пүрэвсүрэн: БААБАР, С.БАЯР НАРЫН ӨМНӨӨС ИЧИЖ БАЙНА

Next Post
Ш.Пүрэвсүрэн: БААБАР, С.БАЯР НАРЫН ӨМНӨӨС ИЧИЖ БАЙНА

Ш.Пүрэвсүрэн: БААБАР, С.БАЯР НАРЫН ӨМНӨӨС ИЧИЖ БАЙНА

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.