• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ч.Ичинхорлоо: Үхэл амьдралын заагт байхад өдөр шөнөгүй сахисан хань минь

admin by admin
04/28/2024
in Шар мэдээ
0
Ч.Ичинхорлоо: Үхэл амьдралын заагт байхад өдөр шөнөгүй сахисан хань минь
Шадар сайд С.Амарсайханы төрсөн өдөр тохиож байна. Гэргий нь, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ханьдаа хамгийн сайхан үгээр мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр: ХAЙРТАЙ ХАНЬДАА хорвоод мэндэлсэн өдрийн БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ🥰💞 Хамгийн сайн ХҮҮ, Хамгаас халамжит ХАНЬ, Хамгийн хариуцлагатай ААВ, Хамгийн үнэнч НАЙЗ билээ, ЧИ МИНЬ. Хамгийн Хамгийн гэсэн олон сайхан чанарын нэгдэл болсон Ханийгаа хамгаас сайн мэдэх хүний хувьд бахархал, талархлаа нэг удаа ч гэсэн ил илэрхийлчихье. Ажил, амьдралдаа дэндүү үнэнч ХАНЬ минь худлаа яриад хуурамч инээдээр бусдыг аргацааж, хүнд тал засч мэддэггүй, цуцашгүй хөдөлмөрч, хэт зарчимч зантай, заримдаа тэр нь бусдын бухимдал төрүүлдэг тал бий😊
Харахад хатуу ширүүн, хэр барагтай хүнтэй дотносоод байдаггүй хөндий цэрвүү мэт боловч ойртож таниад ирэхээр ёстой нөгөө “Хал нь гаднаа хайр нь дотроо” хүн дээ.
Олон жилийн өмнө хүний газар хүнд өвдөөд үхэл амьдралын заагт байхад минь өдөр шөнөгүй сахиж, асарч байж босгож авсан хүн бол миний хань🙏🙏
Тэр үед хүү минь нялх. Ой ч хүрээгүй байлаа. Хань минь дөнгөж 30 шүргэж явсан. Тэгэвч тэр хүнд өвдсөн эхнэртэйгээ хэдэн жил зууралдаж, өдөр шөнө өглөө оройгүй эмнэлэг, гэр хоёрын хооронд гүйж, унаж босож тэмцэж зүтгэж байж бид хоёрын хэн хэнээр минь хүн хийж авсан гэж би боддог юм. Төдий насны эр хүнд энэ бол сэтгэлийн хат, хүн чанарын их хүч шаардсан том ДАВАА байсан даа.
Энэ давааны ард тэр жинхэнэ эцэг, эр нөхөр хүний ид хаваар гарч билээ🌈
Одоо хүү минь уул шиг ЭР болсоон.(хаанаас нь ч харсан яг л ААВ)
Үхэлтэй нүүр тулгарч үзсэн би гэдэг хүн өнөөдөр сайхан хамт олныхоо дунд дуртай ажлаа хийж, хүсэл мөрөөдлөө даган ажиллаж амьдарч байна🤗
Заримдаа намайг ээж хүн, эхнэр хүн гэдгийг маань мартуулж орхидог хүн бол манай Амраа. Тэр үр хүүхэддээ ижий нь юм шиг л хайр халамж тавина, бүгдэд санаа тавьж амжина. Эх хүний минь үүргийг хуваалцдаг эр нөхөртэй хүн дээ, би.
Хүүхдүүдтэйгээ өдөрт хэд хэдэн удаа залгаж ярина. “Тэр их ажлын хажуугаар яаж ингэж бүх зүйлд анхаарч амждаг байна аа” гэж би биширнэ. “Ингэхэд ээж нь би бил үү, Амраа бил үү” ч гэж эргэлзмээр болгоно шүү дээ 😘💖
90 гарсан настай ижийгээ хэдэн шөнөжин цурам хийхгүй сахиж хоночихоод өглөө эрт цэмбийж аваад л албандаа явдаг “ажилтай хүү” дээ💐
Ковидын хүнд үед “төмрөөр хийсэн” юм шиг л эцэж цуцалтгүй ажиллахыг нь яг дэргэдээс нь харж суухдаа би ханийгаа бас өрөвдөж, хайрлаж л байлаа. Нойртой хоносон шөнө тун цөөхөн дөө.
“Жоохон ч гэсэн амраач дээ” гэхээр махруу зүтгүүр ЗАН нь түүнийг АМРААХГҮЙ.
Буцах, няцах, бултах, бууж өгөх гэдэг бодол, үзэл манай хүний зүрх тархинд байхгүй.
Үнэндээ өмнөөс нь халширмаар дэндүү их ачааг (хувь хувьсгал, алба амины) даанч нэг ялархаж, гомдоллохгүй үүрэх юм даа, МИНИЙ ХАНЬ👍
Ачаа үүрээд, даваа яаж давдгийг нь мэдэх болохоор ханиараа би үргэлж БАХАРХДАГ. Бас чин сэтгэлээсээ ХҮНДЭЛДЭГ дээ. 🌹
Нүдэнд минь хэзээ ч гуниг үүрлүүлээгүй🥰
Сэтгэлд минь хэзээ ч жавар хургуулаагүй💞
Түвшин жаргалтай
АМАР САЙХАН
Амьдрал хайрласан ЧАМДАА МӨНХӨД ХАЙРТАЙ❤️❤️❤️
HAPPY BIRTHDAY 🥳 🎂🎊” гэжээ.
Зургийн тодорхойлолт алга байна.

()

Previous Post

“Плейбой” мисс Н.Энхмаа “Талын салхи” 2023 мото наадмыг чимэв

Next Post

Сэдэв хөндөх тухай буюу Гүюг хааныг хэн хөнөөсөн бэ?

Next Post
Сэдэв хөндөх тухай буюу Гүюг хааныг хэн хөнөөсөн бэ?

Сэдэв хөндөх тухай буюу Гүюг хааныг хэн хөнөөсөн бэ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна
  • -Дундчууд! Чи хаана вэ?
  • А.Дариймаа: 1992 онд 10 настай хүүхэд 10 төгрөг атгачихсан хүмүүсийн хөлд гишгэгдэж нас барсныг сонсоод Батмөнх уншиж байсан сонингоо базаад шидчихсэн
  • Сүйн бөгж нь 3-5 сая доллар
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.