• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Зээл авсан, сурсан, ажилласан хүмүүсийг хоморголон дайрах, нэр төрийг нь гутаах нь буруу

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Зээл авсан, сурсан, ажилласан хүмүүсийг хоморголон дайрах, нэр төрийг нь гутаах нь буруу
Боловсролын зээлийн сан гадаадын өндөр хөгжилтэй орнуудын сургуулиудад сурах сургалтын төлбөрийн зээл олгодог. Улс орон болгон залуу үеэ сурах боловсроход дэмжлэг үзүүлэх ийм механизмтай. Манайх шиг орон магистр докторын, ялангуяа магистрын түвшинд гадагшаа сайн сургах л хэрэгтэй. Тухайн үеийн зарлагдсан зээл тэтгэлгийн мэдээллийг олж үзээд шалгаруулалтад тэнцээд зээлийн гэрээ байгуулаад авсан хүн бүр буруутан биш.
Одоо нөлөөлөл орсон байж магадгүй гэсэн олны хардлага, өөрөө, хүүхэддээ зээл авч чадаагүй, мэдээгүй гэсэн атаа жөтөөний хар давалгаа байж, зээл тэтгэлэгт багтсан хүн бүрийг муулж буруутгаж байх шиг.
Мэдээж албан тушаал байр сууриа ашиглан өөртөө болон гэр бүлийнхэндээ давуу байдал олгосон, авлига хээл хахууль өгч авч зээл олгосон, төсвийн өч төчнөөн сая төгрөг авчхаад сураагүй, сурчхаад эргэж ирээгүй зэрэг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийг нэг бүрчлэн олж, хариуцлага тооцох нь зөв.
Гэвч эндээс зээл авсан, сурсан, ирсэн, ажилласан бүх хүмүүсийг хоморголон дайрах, нэр төрийг нь гутаах нь буруу.
Боловсролын зээл бол зээл гэхээс илүү тэтгэлэг юм. Өндөр хөгжилтэй орноос өндөр боловсрол тээж, эзэмшиж ирээд улсын хөгжилд тус дэм болно гэсэн зорилготой. Үнэхээр сайн боловсрол эзэмшиж ирээд сайн ажиллаж байгаа залуус байгаа байгаа.
Зарим нэг олны танил хүний эрх охид зээл авчихаад гэдийж, монголчуудыг басамжилсан нь олны дургүйцлийг бүр өдөөчихлөө.
Гэхдээ энэ сангаас зээл авсан хүний цөөнгүй нь сайн ажиллаж яваа бий.
Тухайлбал ЭТТ-ийн БЭТ Ж.Ганбат.
Түүнийг жишээ татаж онцлоход 1991-1995 онд МУИС-Эдийн засгийн сургуулийг Санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж, 1995-1998 онд Сангийн яамны Төсвийн газарт мэргэжилтэн, 1998-2000 онд Төсвийн бодлогын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллажээ.
Тэгээд 2001-2003 онд АНУ-Колорадагийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалж ирээд, тасралтгүй 20 жил төрд ажиллаж байна.
АНУ-д төгсөөд шууд эх орондоо ирж, 2000-2001 онд Санхүү, Эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2003-2004 онд СЭЗЯ-ны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, 2004-2005 онд Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, 2005-2006 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2006-2009 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга, 2009-2012 онд Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга, 2012-2022 онд Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2022.01.19-ны өдрөөс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Өнгөрсөн оны 10 дугаар сараас Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын БЭТ-өөр ажиллажээ. Төрийн албаны мерит зарчмаар яс яван ажиллаж ирж. Түүнийг ирснээс хойш Эрдэнэс Тавантолгойд ирснээс хойш ажлын үр дүн үзүүлэлт эрс сайжирсан тухай учир мэдэх хүмүүс хэлдэг. Ийм болохоор энэ зээл нүдээ олжээ гэж болох.

()

Previous Post

Мин гүрний үед живсэн хөлөг онгоцыг олжээ

Next Post

Ханхүү Алемайехугийн шарилыг авах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ

Next Post
Ханхүү Алемайехугийн шарилыг авах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ

Ханхүү Алемайехугийн шарилыг авах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.