• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Г.Гангамөрөн Нийслэийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал боллоо

admin by admin
12/14/2020
in Улс төр
0
Г.Гангамөрөн Нийслэийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал боллоо

Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг. Сайн хүн өвөөгийн нэр ч улс төрд хэрэг болдог бололтой. Ард түмний дунд Алаг морьтой Дандар баатар гэж нэршсэн эрхмийн ач охин гэж Б.Сүндэрьяа гэх бүсгүй МАН-ын байранд хэдэн дарга нарын дунд “танц” эргэсэн. Халхын галын ойгоор Дандар баатрын ач охин гэгдэн Дорнодод оччихсон, цэргийн дарга нарыг өмнөө бөнжигнүүлж, санаанд нь нийцэхгүй зүйл гарвал “Дээшээ ярина” гээд утсаа шүүрч ихэд сандаргасан гэдэг. Харин энэ 2020 оны зун, намар “балетчин” Сүнээ барцадтай байж, “хуурамч Дамбийжаа” гэдэг шиг Дандар баатрын ач охин биш адлагдах болсон. Харин оронд нь Ганбаатарын Гангамөрөн гэж жинхэнэ ач охин нь гарч ирлээ. Гангамөрөн Дандар баатарын өргөмөл хүү Ганбаатарын охин.

Дандар баатрын ач охид МАН-д мандах тавилантай ажээ. НИТХ-д нэр дэвшин Баянгол дүүргээс сонгогдсон. Одоо НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирлаар томилогджээ.

НИТХ-ын сонгуулийн үеэр Г.Гангамөрөн өөрийгөө сонгуулийн санал тоолох хар машин хакердаж чадна гэсэн этгээдүүдтэй уулзаж, санал солилцсон бичлэг ил болсон билээ.  Хар машин хакердаж чадна гэсэн залууст хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Гэвч сонгуулийн санал тоолох машиныг хакердуулах захиалга өгөхөөр сонирхож байсан нь баримтаар нотлогдсон Г.Гангамөрөн тэргүүтэй үсгүйчүүд ямар ч хариуцлага хүлээлээгүйгээр үл барам албан тушаалд хүрлээ. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан бичлэг нь дэлхий даяар цацагдсан Г.Гангамөрөнд хариуцлага хүлээлгэлгүй хаацайлж, харин ч албан тушаал дэвшүүлэн эрхт зүйт ёс, иргэдийг тохуурхаж буй явдлын цаана хэн гэдэг эрх мэдэлтэн байна вэ?

Previous Post

Б.ЛХАГВАСҮРЭН: Өрх болон бизнес, зах зээлийн зарчмаа энэ бэрхшээлийн золиосонд алдчихалгүйгээр сайн цагтай золгох нь чухал

Next Post

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа

Next Post
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Жем Молл”-д гарсан айшигт аллагын үеэр хамгаалагч нь хаяад гарахад солонгос монгол залуус бүсгүйг аврахаар алуурчинтай тэмцэлджээ
  • Дарханы “Цэлмэг хотхон”-ы борлуулалтын менежер хувь дансаараа авсан орлогын 733 сая төгрөгөөр онлайн покер тогложээ
  • Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
  • Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая доллар залилж оргон зайлсан ч Тайландаас хар тамхи Монгол руу илгээх гэж байгаад баригдсан Б.Бямбадорж гэж хэн бэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.