• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХАД 80 ХУВЬ НЬ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙНА

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХАД 80 ХУВЬ НЬ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙНА
АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ТЕХНОЛОГИЙН ХАЯГДАЛ УСНААС ДЭЭЖ АВЧ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХАД 80 ХУВЬ НЬ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙНА
✅Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газраас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах 13 үйлдвэр, Ус сувгийн удирдах газрын харьяа урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
✅Хяналт шалгалтын явцад Арьс шир боловсруулах аж ахуйн нэгжийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулахад 10 объектын 8 дээж буюу 80 хувь нь Хүрээлэн буй орчин, Усны чанар Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй. УСУГ-ын Харгиа /хуучнаар/ урьдчилан цэвэрлэх байгууламж арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж чадахгүй Хүрээлэн буй орчин, Усны чанар Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 6561: 2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.7 дахин, PH 3.9 их, Жинлэгдэх бодис 2.9 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.6 дахин, хром (VI) 0.024 их хаягдал ус Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна.
✅Мөн үйлдвэр орчмын газрын хөрснөөс дээж авч шинжилгээнд хамруулахад 8 дээж буюу 89 хувь нь Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хром 1.6-13,4 дахин их 436.9-745.1 мг/кг илэрсэн нь стандартад заасан хөрсөнд агуулагдах органик биш бохирдуулагч бодисын хортой агууламжаас хэтэрсэн, зарим хөрсөнд хром 2015.8 мг/кг илэрсэн нь стандартад заасан аюултай агууламжаас хэтэрсэн үзүүлэлттэй байгааг тогтоов.
✅Хяналт шалгалтын явцад 96 зөрчил, дутагдал илрүүлэн улсын /ахлах/ байцаагчийн 96 заалттай 14 албан шаардлага хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
✅Байгаль орчинд үзүүлж буй дээрх сөрөг нөлөөллийг бууруулах, бохирдсон газрыг саармагжуулах, нөхөн сэргээх, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн УИХ-ын 2012 оны “Малчид,үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны “Мал аж ахуйн түүхий эдийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” шинэ бүс рүү шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийж холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг дарга, холбогдох газруудад албан бичиг хүргүүлжээ.

()

Previous Post

Э.Бат-Үүл: С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт гүтгэсэн, өөрт учирсан хохирол 25 тэрбум төгрөг нэхэмжилнэ

Next Post

Н.Санчир: С.Зоригийн хэрэг аль хэдийнэ илэрчихсэн юм биш үү. Би тэгж л ойлгодог

Next Post
Н.Санчир: С.Зоригийн хэрэг аль хэдийнэ илэрчихсэн юм биш үү. Би тэгж л ойлгодог

Н.Санчир: С.Зоригийн хэрэг аль хэдийнэ илэрчихсэн юм биш үү. Би тэгж л ойлгодог

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.