• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Эзэддээ” 2,3 тэрбумын давуу байдал олгосон Худалдаа хөгжлийн банкны хоёр захирал 9,9 саяар торгуулжээ

admin by admin
04/28/2024
in Нийгэм, Онцлох мэдээ
0
“Эзэддээ” 2,3 тэрбумын давуу байдал олгосон Худалдаа хөгжлийн банкны хоёр захирал 9,9 саяар торгуулжээ

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд Засгийн газраас Хөтөлийн “Цемент шохой” ХК-ныг Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий хүмүүсийн мэдлээс гаргаж төрийн өмчид авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл шийдвэр гаргахаас ердөө ганцхан хоногийн өмнө тус компанийн прокурорын шийдвэрээр барилттай байсан данснаас Худалдаа хөгжлийн банк зээлийн төлөлт нэрээр эхлээд 216 сая, дараа нь 2,1 тэрбумыг татан авч нийт 2,3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.  “Цемент шохой” ХК-ийг аваад байсан ХХБ-ны хамааралтай этгээдүүдэд шууд утгаараа давуу байдал үүсгэсэн энэ үйлдлийг гардан гүйцэтгэгчид  нь Хуулийн газрын захирал Т.Батжаргал, Байгууллагын банкны газрын захирал Г.Ганцэцэг нар гэж мөрдөн байцаалтаар тогтоогджээ.  Прокурор өмнө нь буюу 2-р сард нь ХХБ дахь “Цемент шохой” ХК-нийн дансанд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байсан. Банкны ажилтнууд ч хоёр захирлаа зээлийн төлөлт нэрээр мөнгө татах үүрэг өгсөн гэдгийг мэдүүлжээ. Ажилтан Б.Э нь “…Би гүйцэтгэгч учраас Байгууллагын банкны захирлаас өгсөн үүргийг биелүүлж, прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан дансыг чөлөөлөх үйлдэл хийсэн. Ингэхдээ дансны барилтыг чөлөөлөх хүсэлтийг Хуулийн газрын захирал руу дотоод сүлжээгээр илгээж зөвшөөрөл авч дансны барилтыг чөлөөлсөн. Харин тэдэнд хэн үүрэг чиглэл өгснийг мэдэхгүй байна. Би захирлыг давж дээшээ харьцах боломжгүй. Захирал надад хэлэхдээ  зээлдэгч зээлээсээ урьдчилж төлөх хүсэлт гаргасан гэж хэлсэн. Гэхдээ зээл төлөх ямар нэгэн албан хүсэлт үзүүлээгүй” гэжээ. Ийнхүү Засгийн  газрын шийдвэр гарахыг урьдчилан мэдсэн ХХБ-ынхан амжуулах гээд баригджээ. Хуулийн тэднийг тус бүр нь хоёр өдөр цагдан хорьсон. Хоёр захирал гэм буруугаа хүлээсэн, мөн ХХБ татсан мөнгөө буцаан шилжүүлсэн тул шүүх “эзэддээ” давуу байдал олгох гээд “золигт гарсан” захирлуудыг тус бүрийг нь 9,9 сая төгрөгөөр торгожээ.

()

Previous Post

Энэ онд Баянгол дүүрэгт 674 гараш буулгана

Next Post

51 иргэний нүцгэн зургийг тараана гэж сүрдүүлэн 36 сая төгрөг авсан Х-д ял оноов

Next Post
51 иргэний нүцгэн зургийг тараана гэж сүрдүүлэн 36 сая төгрөг авсан Х-д ял оноов

51 иргэний нүцгэн зургийг тараана гэж сүрдүүлэн 36 сая төгрөг авсан Х-д ял оноов

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.