• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Наурыз 2023 бөхийн барилдаанд Баян-Өлгийн бөхчүүд барилдсангүй

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ, Спорт
0
Наурыз 2023  бөхийн барилдаанд Баян-Өлгийн бөхчүүд барилдсангүй

Энэ жилийн Наурызын баярын бөхийн барилдаан их сонин болов. Хамгийн хачирхалтай нь Баян-Өлгий аймгийн бөхчүүд барилдаагүй. Нутгийн зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Т.Аубакир. Т.Аубакир, Х.Бадeлхан хоёрыг нь бөхчүүд таалсангүй бололтой. Сав л хийвэл улстөр хийдэг, нутгийнхнаа ялгаж ангилдаг. Спортын салбар, тамирчин бөхчүүдэд улстөр хэрэггүй учир тэд үндэснийнээ баяраар ирж барилдсангүй. Анх удаа Бөхийн өргөө үзэгчидгүй хоосон шахам, Баян-Өлгийн хүчтэнгүүдгүй хачирхалтай барилдаан болж өндөрлөв. Казак түмний нүүрийг тахалдаг хүчит бөх Серик зодоглосонгүй, өлгийгөөс 3 сумын л оролцон барилджээ. Энэ барилдаанд Улсын аварга Бүрэнтөгс түрүүлсэн.

  Баян-Өлгийн нутгийн зөвлөлийн даргаар АН-ын гишүүн А.Бакeй гишүүн орлогч даргаар ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулe нар ажиллаж, олон жил удирдсан. Хоёр намын нөхөр их эвтэй байж, иргэдээ талцуулж, хүмүүсийг улстөржүүлэхгүй, нутгийн зөвлөлийн ажилд иргэдээ тэгш оролцуулдаг байсан билээ. Харин гэнэт УИХ-д гишүүн улстөрд хаалга цөм өшигдөж орж ирсэн Т.Аубакир эсрэгээр гэнэ. УИХ-ын сонгууль ойртож 2024 он хаяанд ирлээ. Өнөөдрийн барилдаанаар Баян-Өлгий нутгийн зөвлөлийн даргын нэр хүндийг олж харж болно. Т.Аубакир гишүүн ч ийм юм болохыг мэдээд Бөхийн өргөөнд ирэлгүй, нутаг явах нэрийдлээр Баян-Өлгий рүү бултжээ.

“НАУРЫЗЫН БАЯР”-Т УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЛЭЭ
Казах түмний “Наурызын баяр”-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпараци, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” СХ, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилчин спорт хороо, “Хово центр” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин О.Түмэн нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдэв.

()

Previous Post

Дүрмээр бус бяраар АН-ыг эзэгнэх аархал

Next Post

 МАНЖ ЧИН ГҮРНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ХЯТАД МӨН ҮҮ?

Next Post
 МАНЖ ЧИН ГҮРНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ХЯТАД МӨН ҮҮ?

 МАНЖ ЧИН ГҮРНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ХЯТАД МӨН ҮҮ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.