Дуучин Базарсадын Болдбаатар гэж баргил хоолойтой залуу, нийтийн дуучид дунд байсан. Одоо тайзнаа ховорхон харагдах болсон. Гэвч урлагаас их урлагаас холдсонгүй. Базарсадын Болдбаатар Цэргийн Хошууч цолтой болж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга болжээ. Хүмүүс “Нутгаа санаад уйлдаг сэтгэл” дуугаар нь сайн мэднэ.
Тэрбээр 1983 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх хотод төрсөн. Тиймээс дарга болох нь аргагүй гэлцэх нь бий.
Б.Болбаатар 2005 онд СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр бакалавр төгссөн. Тэгээд 2010-2011 онд Удирдлагын академи Хууль эрх зүйн чиглэлээр бакалавр, 2015-2017 онд Түшээ дээд сургуулийг Хууль эрх зүйн чиглэлээр бакалавр, Орхон их сургуулийг Хууль эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, дарга болох “бэлтгэлээ базаажээ”.
Дуучнаас гадна “Хөхий элч” ХХК /Гүйцэтгэх захирал/, 2011-2013 онд Шинэ цагийн удирдлагын академи /Маркетингийн албаны дарга/, 2013-2017 онд Мандал алтай групп /Дэд захирал/, 2017-2020 онд Хилийн 0224 дүгээр тусгай салбар “Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга” /Захирлын орлогч, уран сайхны удирдагчаар ажиллажээ. Тэгээд 2021 оноос хойш Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын даргаар ажиллаж эхэлжээ.
Б.Болдбаатар нь урын сандаа 150 гаруй дуутай, 50 гаруй дуугаа дүсжүүлсэн, 5 кассет, 5 цомог, 7кино концерт, Улаанбаатар хотод бие даасан 10, Орон нутагт 400 гаруй уран бүтээлийн тоглолт хийсэн байна.
()
Discussion about this post