АН-ын нэртэй МАН-ын хайрт 10 орчим гишүүн коммунистуудтайгаа нийлээд цогин жороолоод замаараа явбал дээргүй юу? Та нар угаасаа эрх баригчдын угаадсанд хордсоноо яах гэж байна? Эрх мэдлийн төлөө 2021 оны хавар өлсгөлөн зарласан чинь ариун явдал уу? Саяхан сайд зүүдэлцгээгээд эрх баригчидтай эвсэнэ гээд тууж явсан чинь зөв үйдэл үү? Дарангуйлагчийг цагаатгаж, эрх чөлөөг авчрагчдыг тонилгоно гэдэг чинь буян хийж буй хэрэг үү?
Хэлэлцэхийг хэрэлдэхээр, мэтгэлцэхийг мэрэлцэхээр, маргалдахыг маталцахаар сольж, сэтгэлгээний доройтолд орчихсон байгаагаа олж харах цаг болжээ. Хэлэлцэж, мэтгэлцэж, маргалдаж үзэгдэл юмсад зөв гарц гаргалгаа олж, эрх чөлөөт үзлийн зөв ёс зүйтэй байх нь их эрүүл саруул хандлага. Хэрэлдэж, мэрэлцэж, маталцаж буруу номын ёс зүйг өөгшүүлж, өөгшиж, өөдгүй муу бүхний үр дагавраар цэнэглэгдэх нь эзэндээ, түүний ирээдүйд хорлонтой.
Манай АН-аас УИХ-д заларсан хэдэн нөхөд юуны төлөө өлссөнийг, саяхан МАН-тай эвсэж сайдын сэнтий зүүдэлснийг, зөвлөлтийн даалгавраар сэхээтний төөрөгдөл хэмээн мэдлэг чадвартай олон хүнийг молхиосон коммунистыг цагаатгасан Одонтуяаг, АН-ын үүсгэн байгуулсан хүмүүсийг тонилгоно гэж заналхийлсэн Пүрэвдоржийн мулгуу авирыг шүүмжилнэ би.
Тэгээд ч зогсохгүй МАХН-аас гишүүн болсон босоо хэмээх Ганбаатарыг бид чинь үзэл санаа нэгтэй юм байна гээд зогсож байгаа Цогтгэрэлийг юу ч гэх вэ дээ. Өөрт нь ч хэлсэн дээ, би. Дээрхээс дүгнэн үзээд нөхдүүдийг гүнээ хүндэтгэн зүүнтэнгүүдтэйгээ нийлээд яваа гэж хэлээд байгаа юм аа, би.
Угаасаа тэд зүүнтэнгүүд, эрх чөлөө, чөлөөт зах зээлд халтай хүмүүс гэдгээ хийж буй хууль, дүрэм зөрчсөн олон удаагийн үйлдлүүдээрээ нотлон орос бодлогын хавханд ямар нэгэн юмаа хавчуулсан арчаагүй нөхөд. Ерөөсөө төрмөл суурь өгөгдөл нь ямар байна тийм л байдаг юм даа.
Хувь хүний эрхийг дээдэлсэн, хувийн өмчид тулгуурласан авсаархан татварладаг цомхон бүтэцтэй засаг хэрэгтэй гэх хүн тэдний дунд алга тийм үндэслэл ч байгүй, яагаад гэвэл тэд коммунистууд.
Эрх чөлөөт хүмүүс, чөлөөт зах зээл чөлөөт эдийн засгийн хамгийн зөв шийдэл юм шүүдээ! Хонгорууд аа!
***
Чөлөөт эдийн засгийн “а” ч үгүй тэнэг АН-ын дарга болж байгаа юм уу? Ташуур барьчихаад юуг ташуурдах гэсэн юм бол? 400-гийн өвчин туссан засагтай нийлж бас 400 ярьж яах гэж байгаа юм бол? Төрөөс бизнесийг дарамталж байна гэснээ бизнесийг төр рүү аваачиж яах гэж байгаа юм бол?
Чөлөөт хүн, чөлөөт зах зээл нь чөлөөт эдийн засгийн хамгийн зөв шийдэл гэдгийг мэдэх үү? Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрхийг хамгаалдаг, авсаархан татварладаг, цомхон бүтэцтэй засаг хэрэгтэй гэж ярихгүй яагаад төөрөөд байгаа юм бэ?
Эрх баригчдын буруу ташаа бодлого хүний эрхийг зөрчиж байгаа явдалтай эвлэрэхгүй гээд тас хийтэл мэдэгдэл хийхгүй УИХ-ын даргатай тэврэлдээд байгаа нь юуг хэлж байна? Хуйвалдаан тохиролцоон мөн үү?
АН-ын нэртэй МАН-ын хайрт 10 орчим гишүүн коммунистуутайгаа нийлээд цогин жороолоод замаараа явбал дээргүй юу? Та нар угаасаа эрх баригчдын угаадсанд хордсоноо яах гэж байна? Эрх мэдлийн төлөө 2021 оны хавар өлсгөлөн зарласан чинь ариун явдал уу? Саяхан сайд зүүдэлцгээгээд эрх баригчидтай эвсэнэ гээд тууж явсан чинь зөв үйдэл үү? Дарангуйлагчийг цагаатгаж, эрх чөлөөг авчрагчдыг тонилгоно гэдэг чинь буян хийж буй хэрэг үү?
АН-ын нэгдэлжих хөдөлгөөний баригаадынхан нэгд нэгэнгүй хариулна уу?
()
Discussion about this post