• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Манай улсад хувийн, төрийн, хот, хөдөөгийн сургуулийн ялгаа тэнгэр газар шиг болсон

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Манай улсад хувийн, төрийн, хот, хөдөөгийн сургуулийн ялгаа тэнгэр газар шиг болсон

Боловсролын чанарыг хэрхэн дээшлүүлэх талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Боловсролын чанарыг яаж дээшлүүлэх нь хүн бүхний тулгамдсан асуудал боллоо. Финланд улс дэлхийд боловсролоороо тэргүүлдэг. Тус улсад хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлдэг байна. Манай улсад эсрэгээрээ хамгийн ойрхон сургуулиуд нь муу. Хувийн, төрийн, хот, хөдөөгийн, захын, төвийн сургуулийн ялгаа газар тэнгэр шиг болсон. Тиймээс дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагыг авч төрийн сургуулиудад нэвтрүүлнэ.

Тухайлбал, Финландын математикийн сургалтын платформ дэлхийн 170 гаруй оронд туршигдсан, манай улсын төлбөртэй хувийн сургуулиуд авч хэрэглэдэг. Төрийн өмчийн сургуулиудад энэ платформыг авч нэвтрүүлэхээр хэлэлцээрт орж байна. Энэ долоо хоногт эхэлсэн хичээлийн жилээс эхлэн зургаан сар хүртэл хот, хөдөөгийн 50 сургуульд Финландын математикийн сургалтын “Eduten” платформыг хэрэгжүүлнэ. Туршилт амжилттай болбол есдүгээр сараас улс даяар 5-6 дугаар ангийн хүүхдүүдэд уг шилдэг платформыг хэрэглэнэ.

Английн “Person” компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний платформыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл математик, англи хэл, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлд дэлхийд тэргүүлсэн платформыг авч нэвтрүүлбэл хувийн болон төрийн өмчийн сургуулийн ялгааг арилгах цаг хожсон түлхэц болно гэж харж байгаа.

Хувийн сургуулиуд нэг хүүхдэд 25-30 еврогоор Финландын математикийн сургалтын платформ авдаг юм байна.

Бид туршилтын хүрээнд нэг хүүхдэд 8 ам.доллароор “Eduten” платформыг авч байгаа. Цаашид гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно. Гурван жилийн хугацаанд боловсролын ялгааг арилгах хамгийн зөв гарц эдгээр платформыг авч нэвтрүүлэх гэж харж байгаа” гэв.

()

Previous Post

Нулимсны эрхтний эмгэгийн мэс засал, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Next Post

Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно

Next Post
Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Л.Оюун-Эрдэнэ: Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий
  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.