• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дайныг эсэргүүцсэн Халимагийн хамба ламыг ОХУ гадаадын агентын жагсаалтад оруулжээ

admin by admin
04/28/2024
in Гадаад мэдээ
0
Дайныг эсэргүүцсэн Халимагийн хамба ламыг ОХУ гадаадын агентын жагсаалтад оруулжээ
Халимагийн буддын шашинтны тэргүүн, Орос, Монгол, Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн орнууд дахь XIV Далай ламын албан ёсны төлөөлөгч Тэло Тулку Ринбүчи Оросын “гадаадын агент” жагсаалтад оржээ. Ингэж зарлуулсны дараа тэрбээр албан тушаалаа орхижээ.
 Оросын Хуульзүйн яам Ринбүчиг нэгдүгээр сарын 27-ны өдөр “гадаадын агент”-ын жагсаалтад оруулжээ. Ийнхүү түүнийг “гадаадын агент” хэмээн үзэх болсон нь олон шалтгаантай бөгөөд тэр дундаа Украин руу хийсэн түрэмгийллийг эсэргүүцсэн, “Украиныг илтэд дэмжсэн”, АНУ-ын иргэншилтэй гэх зэрэг шалтгаан нөлөөлсөн байна.  
Тэло Тулку Ринбүчи дайныг олны өмнө шүүмжилсэн Оросын анхны шашны зүтгэлтэн. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдэл хийхдээ сөргөлдөөнд Украины зөв, учир нь украинчууд улс орноо хамгаалж байгаа хэмээн онцолж байв. Мөн дайныг огтоос хэрэггүй зовлон шаналал гэж байлаа. Тэрбээр “Миний нэрийг “гадаадын агентууд”-ын жагсаалтад оруулсантай холбоотойгоор олон хүн санаа зовниж, харамсаж байгаагаа илэрхийллээ. Миний төлөө санаа зовниж, ажлыг минь өндөр үнэлсэнд гүнээ талархаж байна. Халимагийн ард түмэн болон буддын шашинтнуудад энэхүү хүнд бэрх цагт эр зориг, тэсвэр хатужлаа хадгалан, Буддын сургаалд байх нигүүлсэл, хайрыг түгээсээр байхыг хүсэж байна” хэмээн Халимагийн хамба ламын суудлаас бууж байгаа талаарх мэдэгдэлдээ өгүүлжээ.

  Өнгөрсөн оны намар түүнийг улс төрийн шалтгаанаар Монгол руу цагаачилсан гэх мэдээлэл Оросын хэвлэлүүдээр гарч байлаа. Тэрбээр АНУ-ын иргэншилтэй бөгөөд Пенсильвани мужид цагаач халимагуудын гэрт төржээ.

ОХУ-д “Арилжааны бус байгуулагуудын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “гадны агент” гэх статус бий болж, гадаадаас дэмжлэг авдаг, “гадаадын улс орны нөлөөнд байдаг” гэх этгээдүүдийг “гадны агент” гэсэн жагсаалтад оруулж, хараат бус хэвлэлүүд, Оросын төр засгийг шүүмжилсэн хүмүүс “гадаадын агент” гэх нэр зүүх болжээ.

()

Previous Post

Дараагийн амралт гуравдугаар сарын 24-нөөс эхэлнэ

Next Post

Туул голд машинтайгаа цөмөрсөн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийг аварчээ

Next Post
Төөрсөн, сураггүй болсон 17 удаагийн дуудлагаар 9 иргэний амь насыг авран хамгааллаа

Туул голд машинтайгаа цөмөрсөн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийг аварчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.