• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Торгуудын Шар-Хүүхэн ноёны дуулга

admin by admin
04/28/2024
in Соёл урлаг
0
Торгуудын Шар-Хүүхэн ноёны дуулга
Бээжинд байрлах Хааны ордны музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбогдох түүхэн дурсгалууд бий. Тэр дотор Торгуудын Шар хүүхэн ноёны дуулга хадгалагдаж байна.
Уг дуулга нь болдоор хийгдсэн, дугуй оройтой, орой хэсэг нь цэцгэн хэлбэртэй, бадмаараг, оюу шигтгээтэй. Дуулганы урд тал болон хүрээн дээр араб үсэг хадсан. Дуулганы урд байх үг нь “الله” буюу бурхан, тэнгэр гэсэн утгатай. Харин дуулганы хүрээнд Коран судраас авсан тарнийн утгатай, бурхан тэнгэрийн аврал ивээлийг хүссэн үгс байх ажээ. Тус дуулганд дагалдуулсан арьсан шошго дээр манж, монгол, хятад, төвд үсгээр дараах үгсийг бичсэн байна. Бичигт “Тэнгэрийн тэтгэсний дөчин дөрөвдүгээр (1779) оны 8 дугаар сарын шинийн 1-ний өдөр Торгуудын бэйс Шар хүүхний барьсан цагаан төмөр дуулга нэг” гэжээ.
Түүх өгүүлэх нь
Шар хүүхэн ноёны эцэг Баатар увш нь Зүүнгар улсын 3 дахь хаан Галданцэрэнгийн хүргэн юм. 1755 онд Зүүнгар улс Манжид эзлэгдэж, Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн тэмцлийг нухчин дарах хядлагын хөлөөс дүрвэж 1758 онд авга ах Шэрэний хамт Ижил мөрний Торгууд руу очжээ. Улмаар Хаант Оросын шахалтаас дайжихаар Торгуудын 33 мянган өрх аргын тооллын 1771 оны 1 дүгээр сарын 17-нд нүүснээс 6 дугаар сарын сүүлчээр уг нутаг Или голд 15 мянган өрхийн хүн амьд орж ирэв. Замдаа Хасаг, Бурудын довтолгоо, халуун хүйтэн харшлах, өлсөж цангах зэргээр хагас нь үхжээ. Тэр жилийн өвөл Ижил мөрний ус сайн хөлдөөгүй учир голын цаана байсан ард үлдэж, наана байсан 33 мянган өрх нүүдэлд оролцсон байдаг. Гэвч уг нутаг нь хэдийн Манжийн эзэмшилд орсон учир 15 мянган өрхийн ардыг тархаан суулгах бодлогоор хүчийг нь сулруулав.
Энэ бодлогын хүрээнд 18 настай, харьяат 98 өрхийн 282 амтай Шар хүүхэнд Учралт цол олгож, бэйс өргөмжлөөд 43 настай, харьяат 139 өрхийн 595 амтай Билигт жүн ван Шэрэний хамт одоогийн Ховд аймгийн Булган сумын нутагт суулгаж Чин сэтгэлт шинэ Торгууд хошууг байгуулжээ. Шар хүүхэн 76 насалж 1829 онд нас барахад түүний хөвүүн Цэрэндорж бэйсийн хэргэмийг залгамжилсан байдаг.
Дээрх дуулга ямар замыг туулж Шар хүүхэнд очсон нь тодорхойгүй боловч түүний эцгээс өв залгамжлагдсан нь илэрхий. Энэ нь дайны олз байдлаар ирсэн үү, аль эсвэл бэлэг болгон өгсөн үү..?

()

Previous Post

Шүүгч Г.Золбоо: Яллагдагч С.Батдөл “өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлт гаргасан

Next Post

Халиа тошин үүсэж буй байршлуудад шуурхай арга хэмжээ авч байна

Next Post
Халиа тошин үүсэж буй байршлуудад шуурхай арга хэмжээ авч байна

Халиа тошин үүсэж буй байршлуудад шуурхай арга хэмжээ авч байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.