• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Согтуурсан үедээ бага насны хүүхдээ алахыг завдсан этгээдэд ял шийтгэв

admin by admin
04/28/2024
in Бусад
0
Согтуурсан үедээ бага насны хүүхдээ алахыг завдсан этгээдэд ял шийтгэв

Прокуророос иргэн Баярыг “бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Баяр нь гэр бүл салсны дараа 5 настай өөрийн хүү Болдыг хэд хоног харахаар болж, гэртээ авчирсан өдрөө дэлгүүрээс хүүдээ амттан, өөртөө согтууруулах ундаа авч хэрэглэсэн байна. Хүүг унтах гэхэд нь “чи надад хайртай юу” гэж олон дараа шалгааснаас хүү залхаж “хайргүй, та миний аав биш” гэжээ. Согтуурсан Баяр салсан эхнэр лүүгээ “энэ миний хүүхэд биш, аав нь өөр хүн байдаг гэнэ. Энэ зулбасгаа ирж авахгүй бол алчихна шүү” гэж утсаар ярьсан байна.

Мөн тухайн цаг хугацаанд гэртээ амарч байсан иргэн Гэрэл жаахан хүүхэд уйлах, “ааваа битгий, яая” гэх чимээ сонсоод тагтаараа харахад доод айлын тагтнаас бага насны хүүхдээ бүтэн биеэр нь гарган доош унжуулж хөлнөөс нь барьсан Баярыг харжээ.

Хүүгийн ах Бат ээжийнхээ хэлсэний дагуу дүүгээ авахаар Баярынд очиж хаалгыг нь нүдсэнээр Баяр хүүг тагтнаас аван дотогш гэртээ оруулсан байна.

Эрүүгийн хуульд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн бол 12-20 жилийн хугацаагаар хорих ял, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхээр завдсан бол үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан дээр дурдсан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан.

Баярын үйлдэл нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан шинжийг хангасан гэж шүүх үзэн, Баярыг гэм буруутайд тооцон 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

()

Previous Post

Дагавар охиноо хүчиндсэн гадаад улсын иргэнд ял оногдуулав

Next Post

Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна

Next Post
Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна

Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.