• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “жижиг” Тавантолгой компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг танилцууллаа.

Тэрбээр нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хэдэн жилийн ял оногдуулах вэ. Авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт ямар хариуцлага оногдуулдаг талаарх сэтгүүлчийн асуултад хариуллаа.

П.Сайнзориг “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьж байна. Нэгдүгээрт, жагсагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг хэлсэн. Монгол Улс авлигын эсрэг олон улсын конвенцид нийцүүлж, халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацаагаар явуулдаг. Энэ байдлаас болж эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Тэгэхээр бид эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд тухайн институци маань бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсооно. Бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татна.

Гэмт хэргийн замаар олсон, хэрэг үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хураан авах ёстой. Гэтэл энэ бодит байдал дээр хэрэгждэггүй учраас илүү тодруулж, хуульд тусгасан.

УИХ-ын гишүүн халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон. Тэр хугацаандаа хэргээ шалгуулахгүй бол хөөн хэлэлцүүлэх асуудал дуусч, албан тушаалаас буусны дараа эрүүгийн хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх заалтыг тодотгож оруулсан. Мөн Эрүүгийн хуулийн 22.1 зүйл дээрээс торгох ялыг бүгдийн авсан. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэл оногдуулж, төрийн албаны удирдах албанд бүх насаар  нь ажиллуулахгүй байхаар хуульд тусгалаа.

Мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар тусгай бүлэгт хэргийг хялбаршуулах заалтыг ердийн горимоор явахаар болсон. Их хэмжээний авлига авсан бол бүгдийн хураан авч, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж, АТГ шалгана. Ерөнхий сайд хууль эрх зүйн орчныг өөрчилж, эрчимжүүлэх чиглэл өгсөн. Өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгийг шалгах хууль эрх зүйн орчныг хийхээр ажиллана.

“340 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ ОРЛОГО НЬ “ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИД ОРСОН УУ ГЭДГИЙГ ШАЛГАНА”

“Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн шөнө хотод ирлээ. Эхлээд бичиг баримтуудыг шалгаж байна. Мөн АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг тодорхой хэргүүдийн сэргээн шалгаж, зарим мэдээллүүдийг нягтлан үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Ихэнх бичиг баримтуудыг хураан авсан учраас миний бие хараахан танилцаж амжаагүй байна. Засгийн газар “Тавантолгой” ХК-ийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлж авах тухай яриагүй.

  Миний хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хилийг давж 340 мянган тонн нүүрсийг уурхайн ашиглалтын талбайгаас олборлосон асуудлыг шалгана. Хоёрдугаарт, 379 машин буюу мөргөцөгийг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудал.

Үнэхээр шатсан уу. Улсын төсөвт орлого нь орох ёстой. Ямар компани тээвэрлэсэн бэ. Энэ үнэн үү гэдгийг шалгаж, нүүрс шатсан шатаагүй гэдгийг тогтооно. Нэг компани нөгөө компаниас нүүрс хууль бусаар авсан гэсэн үг. Аудитын хөндлөнгийн баг ажиллаж шалгана. Орлого нь яг орон нутгийн “Тавантолгой” компанид орсон уу гэдгийг шалгана. Орон нутгийн удирдлага, компанийн удирдлагуудтай уулзаж, олон асуудлыг хэлэлцлээ” гэлээ.

()

Previous Post

Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ

Next Post

Улаанбаатар хот ЕСБХБ-ны “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлнэ

Next Post
Улаанбаатар хот ЕСБХБ-ны “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлнэ

Улаанбаатар хот ЕСБХБ-ны "Ногоон хот" хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлнэ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.