Тэрбумтан Жорж Сорос өнөөдөр Унгар улсад 92 насандаа таалал төгссөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Тэрээр зүрхний шигдээсээр нас баржээ.
Жорж Сорос Soros György дуудлага Шорош Дъёрдь, жинхэнэ нэр Шварц Дъёрдь (Schwartz György), 1930 оны 8 дугаар сарын 12-нд төрсөн) нь АНУ-ын валютын арилжаа, хувьцааны арилжаа, бизнесмен, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Түүнийг “Форбс” сэтгүүлийн 29 дэх тэрбумтан гэж тодорхойлогддог бөгөөд 11 тэрбум ам долларын хөрөнгөтэй. 1979 оноос хойш нийт 32 тэрбум ам доллар хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивласан байна.
Жорж Сорос нь Унгарын Будапешт хотод 1930 оны 8 дугаар сарын 12-нд еврей гэр бүлд төржээ. Ээж Элизабет нь баян, үйл ажиллагаа нь жигдэрсэн, цэцэглэж буй торгоны дэлгүүрийг эзэмшдэг гэр бүлээс гаралтай. Харин эцэг Тивадор Сорос (1893-1968) нь өмгөөлөгч, эсперанто хэлний орчуулагч байжээ. Тэрээр Пол Сорос (1926-2013) гэдэг ахтай байсан. Эцэг Тивадор Дэлхийн 1 дүгээр дайны үед шоронд хоригдож байгаад Оросоос зугатан гарч, өмнө нь Будапештэд байсан гэр бүл дээрээ ирж, хамт амьдарчээ. Гэр бүлийнхэн нь фашизмын түрэмгийллээс болгоомжилж 1936 онд овгоо Сорос болгож өөрчилсөн юм. Унгарчууд Шварц, Сорос хоёрыг Шорош хэмээн адилаар дуудна гэдгийг мөн бодолцсон байна. Уг нь бол Сорос нь монголоор халин нисэхүй гэсэн үг ажээ.
Даян дэлхийн хэл гагцхүү эсперанто болно, бүх үндэстэн угсаатны оронд нийт хүн төрөлхтөн ганцхан эсперанто гэдэг үндэстэн үүснэ гэдэгт итгэдэг, мөрөөдөмтгий эцэг нь л ийм нэрийг сонгож авсан байна. Хавчлага гадуурхлыг хангалттай амсаж, хэрэв олон үндэстэн ястан байдаггүйсэн бол яалаа гэж энэ бүхэн тохиох билээ гэж еврейчүүд бодох нь аргагүй. Эсперанто хэлийг зохиогч Л.Л.Заменхоф ч Польшийн еврей хүн юм.
Энэхүү даян дэлхийн, даяарчлалын үзэл санаа Сорост ихээхэн хэмжээгээр нөлөөлсөн. Тэр дэлхийн хэмжээний баян болох зоригтой зорилт дэвшүүлж, санасандаа хүрсэн. Өдгөө дэлхийн хэмжээнд ардчиллыг бэхжүүлэх талаар тэмцэж яваа нэгэн. Тэдний гэр бүлийнхэн 1936 онд еврей овгоо өөрчлөн Сорос хэмээх Унгар овогтой болсон. Улмаар дэлхийн 2 дугаар дайны дараа Соросын гэр бүлийнхэн болзошгvй хэлмэгдүүлэлтээс зугтан хуурамч бичиг баримтаар Англид цагаачилжээ.
Залуу Жорж Лондонгийн Эдийн засгийн сургуульд 1947 онд элсээд гурван жил амжилттай суран төгсгөв. Түүнд лекц уншдаг байсан Австри гаралтай Карл Поппер гэж гүн ухааны багшийгаа шимтэн сонсдог байсан бөгөөд хожим нь үзэл санааг нь өвлөн авсан юм. Сургуулиа төгссөний дараа Жорж Сорос жижиг барааны vйлдвэрт ажилд орсон боловч хэзээ нэгэн цагт банкинд ажиллах хүслээ орхиогүй аж. Тууштай эрсннй эцэст Ж.Сорос “Singer & Fried lander” компанид ажилд оржээ. Түүний ажилладаг салбарын хажууханд бирж байрладаг байсан нь банкинд ажиллахыг мөрөөддөг Жоржид бурханы өгсөн бэлэг гэлтэй. Улмаар биржийн ажлыг ашиглаж тодорхой ойлголттой болсон тэрбээр 1956 оноос санхүүгийн салбарт ажиллаж эхлэв. Тэрбээр өөрийн найз Майер-ийн эцгийн урилгаар АНУ-д ирлээ. Энд ирээд Жорж олон улсын арбитражийн ажил хийх болов. Энэ нь нэг оронд vнэт цаас худалдаж аваад нөгөө улсад зарах. Харин Сорос ажлын шинэ арга барил нээж түүнийгээ дотоодын арбитраж гэж нэрлэв. Энэ нь үнэт цаас, хувьцааг бие биеэс нь тусад нь зарахыг хэлж байгаа юм. Гэтэл 1963 онд тухайн үеийн АНУ-ын Ерєнхийлєгч Жон Кеннеди гадаадын хөрөнгө оруулагчдын татварыг нэмсэн нь Жорж Соросын бизнесийг дампууралд хvргэжээ. Гэсэн ч тэрбээр бууж єгсєнгүй 1970 онд “Квантум” хэмээх аварга компанийг бизнесмен Жим Рожерстой хамтран байгуулав. Энэ удаад Сорос АНУ-ын засаг захиргааны эсрэг суурьтай хөдлөв. Улс төрийн учир шалтгаанаар зарим улс орныг АНУ дарамталж буйг эсэргүүцэн, тэр улсад хөрөнгө оруулалт хийж байв. Хориг арга хэмжээнд орсноос болж хөрөнгө оруулалтын гачаалд автсан тэдгээр орнуудаас Сорос асар их ашиг олов. 1990-ээд оны дунд үе гэхэд “Квантум” -ын цэвэр орлого арван тэрбум ам.долларт хүрсэн байсан юм. Өөрөөр хэлбэл анх байгуулахдаа оруулж байсан нэг доллар бүр нь єнєєдєр 5.5 мянган ам.доллар болж өссөн гэсэн үг юм.
“Английн банкийг эвдсэн хүн” гэж Жорж Соросыг 1992 оны 9 сарын 16-ны өдрөөс хойш дэлхий дахин ийнхүү нэрлэх болсон. Энэ өдрийг “хар лхавга гараг” ч гэдэг. Английн фунтын ханшийг эрс унагаах зорилгоор түүний хийсэн ажиллагаа амжилтад хүрч олон улсын үнэт цаасны зах зээл дээр фунт стерлингийн ханш даруй 12 хувиар буурч харин Жорж Сорос ганцхан өдрийн дотор тэрбум гаруй ам.доллар олсон юм.
Ж.Сорос 1997 оңд Ази-Номхон далайн бүс нутгийн Малайз, Индонез, Ёингапур, Филиппин зэрэг улсуудын үндэсний валютын эерэг дайралт хийсэн нь амжилттай болов. Түүний энэхүү хайр найргvй, цэвэр орлогын төлөөх ажиллагаанаас болж дээрх орнуудын эдийн засаг хямралд орж, хөгжил нь 10-15 жилээр ухарсан гэж үздэг. Тэрбээр өөрийн дараачийн золиосоор Хятадыг сонгосон ч тус улсын чадварлаг мэргэжилтнүүд энэ дайралтыг нь няцааж чадсан юм. Энэ бүх шуугианы дараа тэрбумтны амьдралд “хар vе” эхэллээ. Улмаар тэрбээр санхүүгиин үйл ажиллагаагаа орхин буяны ажиллагаанд ханцуй шамлан оржээ. “Business Week” сэтгүүлийн мэдээлснээр Жорж Сорос нийтдээ таван тэрбум ам.долларыг буяны ажиллагаанд зарцуулсан бєгєєд одоо ч зарцуулсаар байгаа юм. Хэдэн тэрбумын хөрөнгөтөй энэ хүн өөрийн боловсруулсан онолын ачаар ийм их мөнгө хийсэн гэдэг. Энэ онолын нууц нь гэвэл, хүмүүс үнэт цаас зарах, худалдан авах шийдвэрийг ирээдүйд үнэ нь өснө гэсэн найдлагатайгаар хийдэг. Гэтэл найдлага гэдэг хvний сэтгэл санаанаас шалтгаалдаг тул сэтгэл санаанд нь мэдээллийн тусламжтайгаар нөлөөлөх хэрэгтэй.
Ямар нэгэн орны үндэсний валютын ханшийг уналтад оруулъя гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цохилт өгч, санхүүгийн зах зээл дээрх үнэт цаасны наймаачидтай хавсран цохилтоо улам хатуу ширүүн болгох. Жорж Сорос өөрийн боловсруулсан энэхүү онолын дагуу ажиллаж хөрөнгөө өсгөсөн.
Ж.Соросын амжилтын гол үндсийг хоёр хувилбараар тайлбарладаг. Нэг дэх нь Ж.Сорос санхүүгийн ертөнцийг мэдрэх мэдрэмжээр онцгой авьяастай хvн. Харин хоёр дахь хувилбараар бол Жорж Сорос дэлхийн улс төр, санхүү, тагнуулын хүрээнийхний томоохон хүмүүсээс өөртөө хэрэгтэй мэдээллийг авч чаддаг байдаг гэдэг. Үүгээр ч зогсохгүй түүнийг олон улсын эдийн засгийг барьж байдаг Их Британи, Швейцар, АНУ-д байрлах хүчирхэг бүлэг хүмүүсийн санхүүгийн төслийг хэрэгжүүлдэг хөлсний менежер гэх нь ч бий.
Парисын шүүх 2002 онд Жорж Соросыг орлого олох зорилгоор улсын нууц мэдээллийг худалдаж авсан гэж буруутган 2,2 сая евро төлөх торгууль ногдуулсан юм. Шүүхийн үзснээр тэрбумтан нууц мэдээллийн ачаар Францын “Societe Generale” банкны хувьцаанаас хоёр сая ам.долларын ашиг олсон аж.
Жорж Сорос “Нээлттэй нийгэмлэг” («Open Society Fund») анхны буяны сангаа 1979 онд АНУ-д нээсэн. Өнөөдөр тэрбээр жил бүр ойролцоогоор 300 сая ам.долларыг энэ сангийнхаа үйл ажиллагаанд зарцуулж байна. “Нээлттэй нийгэмлэг” олон салбарт үйл ажиллагаа явуулдгаас хамгийн өргөн хvрээтэй нь хар тамхийг хууль ёсны болгож, марихуан, метадоныг эмнэлэгт хэрэглэхийн төлөөх тэмцэл юм. Одоогоор дэлхийн 25 оронд түүний буяны сангууд ажилладаг. Жорж Сорос өөрийн амжилтын нууцаа ч бусдаас нуудаггvй. Тэрбээр “Санхүүгийн алхими”, “Сороё, Соросын тухай” “Дэлхийн капитализмын хямрал”, “Нээлттэй нийгэмд аюулд”, зэрэг ном бичжээ.
2008 оны өөрийнхөө номондоо Сорос “Супер хөөс” гэдгийг тайлбарлаж сүүлийн 25 жилийн турш бий болсон энэ хөөс хагарахад бэлэн болсон байсныг дурьдаж байжээ. Энэ бол түүний бичсэн 3 дахь ном бөгөөд гаймшгийн талаар:
“Би гамшгийг үргэлж өмнө нь хэлж байсан, анх 1987 оны “Санхүүгийн Алхими” гэдэг номондоо, дараа нь 1998 онд “Глобалчлагдсан капитализмын хямрал” номондоо, одоо энэ номондоо, нийт 3 удаа бичлээ, үнэхээр гамшиг ирсэн байна” гэжээ.
Тэрээр өөрийнхөө амжилтын нууцыг хэлэхдээ “Би хэзээ буруу таамаглал дэвшүүлж байгаагаа мэдэрч чаддаг гэжээ. Би баян байгаа нь би буруу үеүдийг мэдэрч чаддагт байдаг. Миний амжилт бол алдаануудаа таньж чадсанд байдаг юм. Алдаа гаргасан үед миний ар нуруу их чилж өвддөг юм. Алдаа гаргасан үедээ тэмцэх эсвэл зугтах гэсэн сонголт байдаг. Тэмцэж чадсан үед нурууны минь өвчин өөрөө үгүй болдог” гэжээ.
Хувийн амьдралын тухайд Жорж Сорос 82 насандаа 41 настай Тамико Болтонтой сүй тавьж гэрлэсэн. Тэрбээр таван хүүхдийн эцэг. Эхнэр нь интернэтээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүний наймаа хийдэг. Соросын хувьд нь энэ нь гурав дахь, сүйт бүсгүйн хувьд нь хоёр дахь гэрлэлт.
()
Discussion about this post