• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Бага насны хүүхэд хүнийг онц харгис хэрцгийгээр алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлджээ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
ХАМТ ХОНОЖ, АРХИДАН СОГТУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ 6 ШҮҮГЧИД САХИЛГЫН ХЭРЭГ НЭЭЛЭЭ

Шийдвэрийн дугаар: 2022.11.21 №1720 Шт

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

шийдвэр хураангуй-8

            Бага насны хүүхэд /11 настай/ Бат нь 7 настай эрэгтэй Э-г олон удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 13 настай эмэгтэй Э-г олон удаа хутгалж, биед олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогдсон, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Батад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Батыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

            Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн” гэж заасан бөгөөд “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хувьд үйлдсэн этгээд нь 14 насанд хүрсэн бол  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.

            Иймд, шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Батыг  “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

            Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт дурдаж, уг асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин

()

Previous Post

Баярмаа Александр: Иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаанд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй

Next Post

“МАК цемент” ХХК-д 5.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

Next Post
“МАК цемент” ХХК-д 5.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

"МАК цемент" ХХК-д 5.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.