• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Бага насны хүүхдэд фейсбүүкээр садар самуун дүрс бичлэг илгээж, нүцгэн зураг шаардаж дарамталж, заналхийлсэн этгээдэд ял оногдуулав

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
ХАМТ ХОНОЖ, АРХИДАН СОГТУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ 6 ШҮҮГЧИД САХИЛГЫН ХЭРЭГ НЭЭЛЭЭ

Насанд хүрсэн этгээд болох Болд хэн болохоо нууцалсан фейсбүүк хаягаас 11 настай хохирогч Солонготой фейсбүүкээр танилцаж, хохирогчийг хэдэн настай, хаана сурдаг, хичээл нь хэдэн цагаас тардаг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь олж авч, улмаар садар самуун агуулга бүхий богино хэмжээний дүрс бичлэгийг түүний фейсбүүк хаяг руу илгээн, “…хөх болон бэлэг эрхтнийхээ зургийг явуул, явуулахгүй бол сургууль руу чинь очно” гэх зэргээр сүрдүүлэн, биеийнхээ тодорхой хэсгийг харуулсан зургийг нь өөртөө авсны дараа “надтай уулзаж бэлгийн харьцаанд орохгүй бол зургийг чинь сургуулийн фейсбүүк группт тавина, аав, ээжид чинь үзүүлнэ” гэж мессеж бичиж, тодорхой үйлдэл хийхийг шаардаж, гэр сургуулийнх нь гадаа ирэх, утсаар залгах, фейсбүүк хаягаас зурвас илгээх зэрэг үйлдэл хийжээ.

Эрүүгийн хуульд “хүүхдэд садар самууны  холбогдолтой хэвлэл, ном, зохиол, зураг, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн, тийм үйлдэл хийлгэсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон үйлдлийг “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”  гэмт хэрэг гэж  үзэхээр заасан, түүнчлэн “Заналхийлэх” гэмт хэрэг гэж бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь  хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдлийг ойлгохоор хуульчилжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, Болдын дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг болон “заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, Болдыг дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуульд зааснаар “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын аль нэгийг  харин “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас аль нэгэн ялыг сонгон оногдуулахаар тус тус хуульчилжээ.

Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/658
Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон 
()

Previous Post

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нар хохирлоо төлөхөөр 5 хоногийн завсарлага авчээ

Next Post

Ж.Ганбат: ЭТТ ондоо багтаан 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх бүрэн боломжтой

Next Post
Ж.Ганбат: ЭТТ ондоо багтаан 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх бүрэн боломжтой

Ж.Ганбат: ЭТТ ондоо багтаан 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх бүрэн боломжтой

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.