Малайзын төрийн байгууллагад олон жил удирдах алба хашсан 97 настай Махатхир Мохамад удахгүй болох парламентын сонгуульд нэр дэвшжээ. Энэ хүн өмнө нь хоёр удаа Малайзын Ерөнхий сайдаар ажиллаж байсан аж. Тэрбээр ковид-19-ийн халдвараар өвдөж, өнгөрсөн 9 сард эмнэлгээс гарчээ.
Эвсэл удирдаж байсан Махатхир Мохамад уг нь 2018 онд тэтгэвэртээ гарчээ. Харин “Пакатан Харапан” буюу “Найдварын холбоо” сонгуульд ялснаар Махатхир Мохамад 92 настайдаа засгийн эрхэд эргэн гарч ирж байв. Энэ ялалт нь Малайзын Нэгдсэн Үндэсний Байгууллагын нам буюу UMNO-гийн 60 жилийн засаглалыг дуусгасан юм.
Discussion about this post