• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

АНХНЫ АФРИК ГАРАЛТАЙ ГЕРМАН САЙД

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/18/2022
in Гадаад мэдээ, Онцлох мэдээ
0
АНХНЫ АФРИК ГАРАЛТАЙ ГЕРМАН САЙД
Африк гаралтай бүсгүй Герман улсын нэгэн мужид сайдын алба хашдаг. Тэрбээр 1992 онд төрсөн, 30 настай.
Амината Туре (Aminata Touré) 2022 оны 6 сарын 29-ний өдрөөс эхлэн Шлесвиг-Холштейн мужийн Нийгэм, Залуучууд, Гэр бүл, Ахмад настан, Интеграци, Жендэрийн тэгш байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллах болсон нь түүнд ХБНГУ-ын түүхэн дэх анхны Африк гаралтай сайд болжээ.
Амината Туре 1992 оны 11 сарын 15-нд Нойемюнстер хотод төрсөн. Аминатагийн ээж аав 1991 онд Мали улсад гарсан цэргийн эргэлтийн улмаас Герман руу дүрвэн иржээ. Хэдийгээр эцэг эх хоёр нь хоёулаа Малид дээд боловсрол эзэмшсэн хуульч, эдийн засагч хүмүүс ч төгссөн сургуулиуд нь хүлээн зөвшөөрөгдөөгүйн улмаас Германд мэргэжлийнхээ ажлыг хийж чадаагүй байна. Ээж нь зоогийн газар цэвэрлэгчийн ажил хийдэг байсан ч ажлынхаа хажуугаар дөрвөн охиныхоо боловсролд ихэд анхаардаг байсныг Амината дурсан ярьжээ.
Тэр “Миний ээж хуучин хувцасны шүүгээний ар талыг самбар болгоод шохойгоор дээр нь бичиж бидэнд хичээл заадаг байсан. Малигаас захиж авчруулсан сурах бичгийн номнуудаас нь бид Франц хэл, Математик сурч байв. Энэ бүхний үр дүнд бид бүгд сургуульд орохдоо уншиж бичдэг болсон байсан” гэжээ.
Аминатагийн гэр бүл Германд ирсээр 12 жилийн турш оршин суух бүрэн эрхгүй, зөвхөн Duldung буюу хүлцэх бичиг гэгддэг зөвшөөрөлтэй амьдрахдаа ирээдүй тэдний хувьд хаашаа яаж эргэхийг мэдэхгүй өдөр хоногийг айдас түгшүүртэй өнгөрөөж байв. Энэ хугацаанд эцэг эх нь Герман хэлний хичээл дугуйланд хамрагдаж чадахгүй, хүүхдүүд нь цэцэрлэггүй байсны улмаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй. Тиймээс ээж нь хүүхдүүддээ тийн гэрийн багш хийхэд хүргэсэн бололтой.
Амината Туре 2011 онд төрсөн хот Нойемюнстертээ ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсний дараа Киел хотын Кристиан-Албрехтийн Их Сургуульд Улс төр, Франц хэл сурахаар элсэж ороод 2016 онд төгссөн байна.
Аминатагийн улс төрчийн замналын эхлэл 2012 онд дөнгөж 20 настайдаа Киел хотын Ногоон Намын Залуучуудын Эвлэлд элсэж орсон, тэрчлэн 2013 онд намынхаа хэвлэлийн төлөөлөгчөөр сонгогдож байжээ.
2014-2017 онуудад Амината Ногоон намаас Бундестагт сонгогдсон Луйзе Амтсбергийн туслах ажилтан, 2016 оноос Шлесвиг-Холштейн мужийн Bündnis 90/Die Grünen (Ногоон нам) –ын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг алба хашиж, 2017 онд мужийнхаа парламентийн (Landestag) гишүүнээр сонгогджээ.
 Амината Туре 2019-2022 онд Шлесвиг-Холштейн мужийн парламентийн дэд даргын албыг хаших болсон бөгөөд энэ явдал нь түүнийг Герман даяар тус албанд томилогдсон хамгийн анхны Африк гаралтай хүн төдийгүй хамгийн залуу хүн болгосон юм.
2022 онд болсон мужийн парламентийн сонгуулийн дараа Аманита Туре Шлесвиг-Холштейн мужийн Нийгэм, Залуучууд, Гэр бүл, Ахмад настан, Интеграци, Жендэрийн тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд болжээ.
Амината Туре багаасаа улс төр сонирхож өөрийн санал хүсэлтийг эрх баригчдад хүргэх гэдэг байсан нийгмийн идэвхтэй охин байсан ажээ. Түүний хийж байсан, хийхийг хүсдэг ажлуудынх нь ихэнх хувь нь хүүхэд залуучууд, дүрвэгсэд, цагаачдын нийгмийн асуудлуудыг авч хөндсөн байгаагаас харахад туулсан амьдрал нь түүнийг өөрийнхөө төлөө, өөр шигээ олон хүний өмнөөс улс төрийн идэвхтэй байхад сургасан ажээ. Аминатагийн барьж буй бодлого, зорилгын зөвхөн нэгийг нь дурдвал “цагаач, дүрвэгсдийг албадан гаргахдаа саатуулан хорьдог системийг халах” гэсэн байгаа.
Та бүхэнд Амината Турегийн түүх бага ч гэсэн урам өгөх байх гэж найдаж байна. Герман улсын түүхэн дэх анхны Монгол гаралтай төрийн түшээ төрөн гарах цаг ч тун удахгүй гэж найдсу би. 
Previous Post

Хүүхдийн мөнгө, хүнсний талон, өрх толгойлсон эцэг эхийн мөнгийг 20-нд олгоно

Next Post

“Улаанбаатар түншлэл – 2022” үзэсгэлэн яармагт гадаадын 70 гаруй компани оролцоно

Next Post
“Улаанбаатар түншлэл – 2022” үзэсгэлэн яармагт гадаадын 70 гаруй компани оролцоно

"Улаанбаатар түншлэл - 2022" үзэсгэлэн яармагт гадаадын 70 гаруй компани оролцоно

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.