• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Г.Дамдинням: Д.Мөнх-Эрдэнэ ээ, Хамар доорхи хагархайгаа хамхиарай

ШАР МЭДЭЭ

admin by admin
09/06/2022
in Улс төр
0
Г.Дамдинням: Д.Мөнх-Эрдэнэ ээ, Хамар доорхи хагархайгаа хамхиарай
Ар халхын алдарт “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонд холбогдох асуудлаар лайв хийж өмгөөлсөн. Ингэхдээ Ж.Соронзон захирлын оронд УИХ-ын гишүүн Г.Дамдинням эхнэрээ захирал болгох гэж байгаа гэдэг мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга БНХАУ-д сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Цахилгааны охин. Өмнө нь 23 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан. Төрсөн дүү Ц.Жаргалсайхан нь мэдээлэл дамжуулсан хэргээр ял сонсож, хоригдож байгаад гарч ирсэн. Тодруулбал, 2010 онд ахмад дипломатч Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаад улсад дамжуулсан буюу эх орноосоо урвасан хэргээр яллагдаж, түүнд анхан шатны шүүхээр 17 жилийн ял сонсгосон байдаг. Тухайн үед ТЕГ-ын албаны хүн “Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задалсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон” хэмээн мэдэгдэж байв. Ц.Жаргалсайхан нь Гадаад харилцааны яамны хойд, урд хөршийг хариуцсан нарийн бичгийн дарга нараар дамжуулан төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаарх баримт бичгийг хууль бусаар удаа дараа авдаг байсан. Түүнийгээ БНХАУ-ын тодорхой албан тушаал хашдаг танилууддаа цахим шуудангаар илгээсэн гэж шалгасан…Хожим нь эл хэргийг Улсын дээд шүүх хянан үзээд  Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй, зөвхөн төрийн нууц задруулсан гэж үзээд оноосон шийтгэлийг нь 5 жил хорих ял болгон өөрчилснөөр энэ хэрэг эцэслэгджээ.  Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамааралтай баримт бичиг гэж гэж мэдэлгүйгээр  цахим шуудангаар төрийн өндөр хэмжээний айлчлалын хөтөлбөртэй холбоотой мэдээллийг гадаадын байгууллагад дамжуулсныхаа төлөө ийнхүү 5 жилийн ял авсан байдаг. Түүний аав Д.Цахилгаан “Хүүг маань яллахаас илүү улсын аюулгүй байдалд санаа зовж байна” хэмээн тухайн үед ярилцлага өгсөн байсан юм.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийн ярьсантай холбогдуулж Г.Дамдинням гишүүн тайлбар хийлээ. Тэрбээр “Шал дэмий шахуу юм бичиж байгаадаа найзуудаасаа уучлал хүсье.
Ямар нэг гүтгэлэг, дайралтанд би барагтай бол хариу өгдөггүй. Харин гэр бүлрүү маань чиглэсэн худал зүйлсэд хариу өгөх нь зөв гэж боддог.
Д. Мөнх-Эрдэнэ гээд нэг гүтгэгч гараад ирж. Намайг эхнэрээ Орос 3-р сургуулийн захирал болгох гэж байгаа гээд бурж яваа юм байх. Болохоо хүрвэл надтай надгүй болчих хэмжээний боловсрол, туршлага, чадвартай, салбартаа нэр хүндтэй эмэгтэй л дээ.
Хэдийгээр миний эхнэр тэр сургууль байтугайн удирдлага хийх хэмжээний чадвартай ч Орос 3-р сургуулийн захирал болохгүй. Тийм яриа битгий хэл бодол ч бид 2-т байгаагүй, байхгүй.
Ер нь төрд ажиллах дургүй.
Харин тэнд оччих вий дээ гэж айсан улсуудын хорон санааг дамжуулж суугаа өөрийн бодол, тархигүй цагаан хоолойд хандаж хоёр үг хэлье.
Гүтгэмээр бол намайг гүтгээрэй. Харин гэр бүлрүү орж улс төр хийхийг би үнэхээр үзэн яддаг. Арчаагүй атаархагчид хийдэг зүйл.
Эр хүний хийх ажил биш‼️
Эртхэн дээрээ хамар доорхи хагархайгаа хамхиарай” гэжээ. 
Previous Post

Улаанбаатарт зорчсон километр тутамд 45 төгрөг төлнө

Next Post

Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн 400 орчим иргэнийг уулаас буулгалаа

Next Post
Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн 400 орчим иргэнийг уулаас буулгалаа

Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн 400 орчим иргэнийг уулаас буулгалаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.