Эрэгтэй загвар өмсөгчдөөс хамгийн их амжилт гаргасан нь О.Билгүүн. О.Билгүүн Хөл хорио Билгүүнд нөлөөлж нэлээн жин нэмсэн зургаа цахим хуудсандаа оруулж, дагагчдаа хөгжөөв. Загвар өмсөгч О.Билгүүн Солонгост амьдарч байсан. Өөрөөсөө эгчмэд баян хүнтэй гэрлэж, Ганнам дүүрэгт суурьшсан гэж яригддаг байв. Мөн анхны нөхрөөсөө салсан үедээ “МАК”-ын Цэлмүүнтэй нэг хэсэг зугаацсан, япон баян эмэгтэй ивээн тэтгэдэг, хөгшин солонгос баян хатагтайн хамт амьдардаг гэсэн хов жив гарч байлаа. Энэ мэт ярианаас харахад сайхан залууг ч хов тойрдоггүй бололтой. О.Билгүүн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцож, жүжиглэх, бүжиглэх, дуулах авьяасаа харуулж, монголчуудад сайн танигдсан. О.Билгүүн, загвар өмсөгч Галбадрах, Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн зэрэг залуустай хамтран рок попын V.R хамтлагийн үүсгэн байгуулсан юм. Тэрчлэн “Бүтэн амьдрал” кинонд тоглосон. Царайлаг, ганц бие “ААВ” тодотголтой байсан О.Билгүүн Алунгоо гэдэг загвар өмсөгч бүсгүйтэй болзож байгаа. Гэр бүлийн амьдралдаа цэг тавиад багагүй хугацааг үдэж байгаа болохоор хүнтэй болзох, дараагийн амьдралаа бодох нь ч зөв биз. Загвар өмсөгч О.Билгүүн өмнөх эхнэрээсээ 7 настай охинтой билээ.
Мах, өндөг идсээр байгаад таргалчихлаа, уураг ихтэй юм гэж үнэнээ өчин халагласан О.Билгүүн “Зураг хийгээгүй удсан байна. Цагийн сайханд цахилж л явлаа. Хэзээ гэрээсээ гарч болох юм бол?” гэж асуухаа мартсангүй.
Discussion about this post