• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Х.Чойбалсан: Миний бие чадал бүхий цагт түүнийгээ хэзээ ч харж харгалзах, тусалж тэтгэж явна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/03/2022
in Онцлох мэдээ, Соёл урлаг
0
Х.Чойбалсан: Миний бие чадал бүхий цагт түүнийгээ хэзээ ч харж харгалзах, тусалж тэтгэж явна
Маршал Х.Чойбалсангийн анхны гэргий Цэвээнжалбын Бортолгой. Хүрээний цуутай бүсгүйчүүдийн нэг, аав нь ч, өөрөө ч Богд хаантай ойр шадар явсан гэдэг. Тэрбээр 1883 онд төрсөн, нөхөр Чойбалсангаасаа 12 насаар эгч. Маршал Х.Чойбалсан, Бортолгой хоёр 1921 онд гэрлэжээ. Тэд 1935 он хүртэл 14 жил хамт амьдраад албан ёсоор салсан. Тэд дундаасаа хүүхэдгүй. 1935 онд салахад маршал 40 настай, харин Бортолгой 52 настай байжээ. Нэгэнт хүүхэд гаргах боломжгүгй болсон тул маршалыг удам залгах үр хүүхэдтэй болог гээд салсан гэж таамагладаг. Нөгөөтэйгүүр “Шинэ эргэлтийн бодлого” ид эрчээ авч байсан 1935 онд Ерөнхий сайд Гэндэнгийн санал, Сталины зөвшөөрснөөр Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсоны дараа Бортолгойгоос албан ёсоор салж, өрх тусгаарлажээ.
Гэр бүл салахыг маршал Чойбалсан биш, Бортолгой өөрөө санаачилсан гэдэг. Бортолгой хэлэхдээ “Чойбалсан чи бол нам төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн. Над мэтийн шашин мөргөлд автагдсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд нь сэтгэлийн зовлон, Би чамайг нэг жирийн сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн дараагийн эхнэр, насны хань Б.Гүндэгмаатай танилцуулсан гэдэг.
1935 оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотын дөрөвдүгээр хорооны тавдугаар хорины захиргаанд гаргасан Чойбалсангийн гурван өргөдөл одоо улсын архивт байна.Тэрхүү өргөдөлд “эр эм болж 14 жилийн нүүр үзсэн Бортолгойгоос бүр мөсөн тусгаарлан салж, аж төрөхөөр санал нийлэлцсэн” гэсэн байна. Чойбалсан өргөдөлдөө “Миний бие чадал бүхий цагт түүний биеийг (Бортолгойг) хэзээ ч харж харгалзах ба тусалж тэтгэж явахаа” илэрхийлсэн байна. Чойбалсан хэдийгээр өрх тусгаарласан ч Бортолгойг насан эцэс болтол ямагт харж хандаж явжээ.
Чойбалсан салахдаа, өөрийн өмссөн хувцас, бичиг дэвтэр буу зэвсгээ аваад, үлдсэн хашаа байшин, бүрэн тавилгатай гэр, бусад хогшил хөрөнгийг Бортолгойд өгчээ. Үүний зэрэгцээ хот хөдөө явахад буюу өөрийн хөрөнгө болгож эдэлж хэрэглэхэд нь зориулж “ГАЗ” маркийн суудлын машин нэгийг өмч болгон өгсөн байна. Энэ бүхнийг нотлох баримтыг гурван хувь болгосны нэгийг Улаанбаатар хотын захиргаанд явуулж хадгалуулжээ.

Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан. Маршал өөрийн төрсөн хүүхэдгүй тул 2 хүүхэд өргөж авсан ажээ.

Ингээд тус тусын мөрийг хөөсөн хэдий ч маршал Бортолгойд үргэлж анхаарал тавьж, хоол хүнс, хөрөнгө чинээгээр тус дэм болж иржээ.

БОРТОЛГОЙН АВАРСАН 70 ЛАМ

1937 оноос хойд хөршийн заавар, тушаалаар Монгол орныг нөмөрсөн их хэлмэгдүүлэлт эхэлж, тухайн үеийн аль л боловсрол мэдлэгтэй нам төрийн алба хаагч, лам хувраг тэргүүтэй 63000 хүнийг хэлмэгдүүлсэн билээ.

Чухам тэр үед Бортолгой “Миний хойчийн буяныг бодож, сүнс минь төөрөх зовлонгоос ангижруулж өгөөч. Эдүгээ баривчлагдан хоригдож буй мяндаг тушаалтай 108 ламыг ял зэмээс өршөөж, суллаж өгнө үү хэмээн маршалаас хүссэн гэдэг. (мяндаг тушаалтай гэж цохон хэлсэн нь эрдэм мэдлэг сайтай байсны учир гарцаагүй цаазын ял сонсох байжээ)

Түүнчлэн Бортолгой нь Чойжин лам Лувсанхайдавын шавь байсан тул мөн Маршалд хэлж гуйн Чойжин ламын сүмийг нураалгалгүй авч үлдсэн гэх…

Батцагаан буюу Улаанбаатарт байсан төв шоронд хөдөө аймгууд болон хот хүрээний сүм хийдийн аль л эрдэм чадал, мэдлэгтэй лам нар гол зогоохын төдий хоол ундтай хоригдож, цагдан байцаагдаж, хорхойд хоргүй хөөрхий тэд айж мэгдэн, шийтгэл хүлээх өдрөө хүлээн суусан гэдэг.

Нэгэн өдөр шоронгийн хуягууд тэдгээр олон зуун лам нараас цохлон, нэрээр нь дуудаж 70 ламыг гаргаад “Маршал Бортолгойн хүсэлтээр суллаж байна. Та нар насан эцэс болох хүртлээ Бортолгойн хойдын буян, төрөл дээшлэхийн тухайд залбиран ном уншиж бай хэмээн амийг нь өршөөж, хэлтрүүлэн суллахад тэд баярлан залбирч нутаг нутгийн зүг явсан аж.

Тэдгээр лам нар нутагтаа очсоноос хойш насан эцэс болохыг хүртлээ сар бүрийн 1, 8, 15, битүүн гэх мэт буяны их дүйчэн өдрүүдэд тодорхой цагт ном уншиж байхаар болзон тарсан гэдэг.

Шажин номондоо гүн бат сүсэгтэй, басхүү алсыг харж, улс төр, цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч чаддаг, чин сүсэгт, ухаант эмэгтэйн ачаар ямартай ч Монголын сүм хийдүүдийн төлөөлөл болсон Чойжин ламын сүм нураагдалгүй үлдэж, эрдэмт 70 хувраг төрийн хүнд хилс хэргээс амь хэлтэрсэн ажээ. Их буянтан, чин сүсэгт Ц.Бортолгой гэж ухаант эмэгтэйн түүх ийм ажээ. 

Previous Post

“Дефольтод дурлагсад”-аас болгоомжил!

Next Post

Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

Next Post
Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.