• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ТӨРД ОЧООД “ТӨРӨЛ”-ӨӨ МАРТАВ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
06/20/2022
in Улс төр
0
ТӨРД ОЧООД “ТӨРӨЛ”-ӨӨ МАРТАВ

Энэ төрд С.Амарсайхан гэж нэг “яллагч” гарч ирээд байна. Уг нь Монгол Улсын Шадар сайд шүү дээ. Гэвч тэрбээр хамгийн сүүлд МИК-ийг барьж авчихаад нүдэж байна. Угтаа МИК биш ипотекийн зээлийг унагачихаж байж мэдэхээр байна.

Тэрбээр хэвлэлээр МИК-ийг ердөө болохгүй, бараг л ипотекийн зээлээр хөлжиж байсан компани мэтээр зарлалаа. Баахан тоо ярьсан. “…Иргэдэд олгосон ипотекийн найман хувийн зээл 2018 оны эцэст 2,838.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Үүний 86 хувь буюу 2,445.3 тэрбум төгрөгийг Монголбанк, 16 хувь буюу 447.6 тэрбум төгрөгийг арилжааны банкууд санхүүжүүлсэн. Энэ санхүүжилтээс “МИК Холдинг” ХК 54 тэрбум төгрөгийг илүү санхүүжилтийг эрсдэлийн санд зориулж өөртөө хадгалсан” гэх мэтээр зарлав. Энэ нь аудитын тайлангаас авсан мэдээлэл аж.

Өөрөөр хэлбэл, ийм тоо зарласан нь МИК ипотекийн зээлийг идсэн, уусан гэсэн үг мөн үү?! Тоо мэддэг хүмүүс өөр тайлбар яриад байгаа юм. Мөн МИК-ийн залуучууд, бас бусад эх сурвалж өөр зүйл хэлдэг.

Энэ их энгийн юм байна лээ шүү дээ. Ипотекийн зээлийг Монголбанк, арилжааны банкууд, тэгээд МИК байж олгодог. Монголбанк дангаараа болохгүй. Эрх зүй нь тийм биш. Арилжааны банкууд чадахгүй. Байр болгон дээр 20-30 жилийн зээл гаргах чадалтай банк одоогоор Монголд байхгүй. Тэгвэл тэр дунд нь зуучийн гэдэг юм уу, холбоос хийж, Монголбанк, арилжааны банкууд, бүр санхүүжүүлэлт гаргасан АХБ мэтийн өмнө энэ муулаад байгаа МИК л нүүр тахалдаг аж. Товчхондоо МИК-ийг байгуулж байж ипотекийн зээл эхэлсэн. Одоо овоо болчихсон. Гэтэл ингээд хаа хамаагүй хэрэг явдлаас болоод үйл ажиллагааг нь доголдуулаад эхлэв үү гэж харж байна. Та бүхэн судлаарай, өнөөдөр ипотекийн зээл өгч байгаа ямар арилжааны банк байна вэ. Байгаа болов уу.

Яахав, төрийн өмнөөс ярьж байгаа учраас хүмүүс итгэж байна. Тэгээд МИК-ийг “…Муу “сахал”-ын компани” гээд ерөнхийдөө ад үзэх маягтай.

Ерөөс зүв зүгээр явж байсан МИК-ийн үйл ажиллагаа яагаад гэнэт тас хараар будуулчихав?! Учир нь энэ байгууллагатай холбоотой хүмүүс явсаар байгаад Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй холбогдсон. Тэгээд л МИК-ийг барьж аваад нүдсэн. Засгийн газрынхаа юм уу, дээд даргынхаа үүргийг С.Амарсайхан биелүүлж байх шиг байгаа юм. Уг нь С.Амарсайхан чинь энэ Төрийн ордонд төрчихсөн хүн биш. Саяхныг хүртэл бизнестэй ноцолдож байгаад улс төрд хөл тавьсан. 2007-2017 оныг хүртэл гэр бүлийн компаниа удирдаж байв. Тэрбээр улс төр дэх бизнесүүдийн төлөөлөл юм. Тэр утгаараа МИК-ийг босгосон залуучуудын зовлонг мэдэхийн дээдээр мэдэх хүн байгаа юм. Гэвч тэр тэгж хандсангүй. Тиймээс С.Амарсайханыг “…Төрд очоод “төрөл”-өө мартав” гэсэн бизнесийнхэнтэй олон таарах боллоо.

Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 120 (6852)

Previous Post

“Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн 2021 оны санхүүд хийсэн баримтын шалгалтаар 242 сая төгрөгийн зөрчил, дутагдал илэрчээ

Next Post

Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Next Post
Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.