• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Х.Нямбаатар: Агентууд эрхэлсэн ажилгүй, орон гэргүй хүмүүсийн дансаар цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийсэн нь тогтоогдсон

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/05/2022
in Онцлох мэдээ, Улс төр
0
Х.Нямбаатар: Агентууд эрхэлсэн ажилгүй, орон гэргүй хүмүүсийн дансаар цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийсэн нь тогтоогдсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Хуулийн төслийн 5.9-д мөрийтэй тоглоомтой тоглохтой холбоотой заалт байна. Цахим орчинд онлайнаар мөрийтэй тоглох нь элбэг байна.

Ингэж тоглох нь нэгэн төрлийн сэтгэцийн өвчинд хүргэж байгааг ДЭМБ анхааруулж байгаа. 2020 онд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 56 хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний 11 сарын байдлаар 326 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.3 дахин өссөн байна. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай. Сүүлийн үед хэд хэдэн залуучууд амиа хорлосон нь цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэж яригдаж байна. Цахимаар мөрийтэй тоглоом тоглох нь зөрчил мөн үү? Ямар хариуцлага хүлээлгэх вэ” хэмээн асуув.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жилд ойролцоогоор цахим мөрийтэй тоглоомд 100 орчим тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байна. Кибер цагдаагийн албанд хандаж, гадна талаас хандалт хийлгэдэг сайтуудын нэвтрэлтийг Монгол талаас хаалгасан. Хаалгасан ч хандсаар байна. Агент гээд тусдаа албан тушаал гарч ирсэн. Тэдний Монгол данс руу мөнгө хийхээр цахим мөрийтэй тоглоомын данс нь цэнэглэгддэг. Сүүлдээ агентууд криптовалютаар хүртэл тооцоо хийдэг хил хязгааргүй орчинд мөрийтэй тоглоомтой тэмцэж байна.

Нэгдүгээрт, цахим орчин дахь зөрчилтэй Зөрчлийн тухай хуулиар тэмцэж байгаа. Хууль хяналтын байгууллага агентуудын дансыг нь хөөж үзэхэд тодорхой эрхэлсэн ажилгүй, орон гэргүй хүмүүсийн арилжааны банкан дахь дансаар гүйлгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Өргөн хүрээтэй шалгалтын ажил явагдаж байна. Төв талбайд өөрийгөө шатааж, амиа хорлохыг завдсан залуугийн хувьд ч гэсэн цахим тоглоомд маш их хэмжээний мөнгө, машинаа хүртэл алдсан байсан.

Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа. Тухайлбал морин тойруулгын уралдаанаар илүү соёлт харилцааг бий болгох зохицуулалтыг оруулж ирнэ.

Хоёрдугаарт, Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт тэмцэх тэмцлийг чангатгана” гэлээ.

Previous Post

Удаа дараагийн үйлдлээр хулгайн гар утсыг хямд үнээр авч, зарах гэж байсныг илрүүлжээ

Next Post

Төв талбайд дэвссэн хиймэл зүлэг рүү иргэдийг нэвтрэхгүй байхыг хүсжээ

Next Post
Төв талбайд дэвссэн хиймэл зүлэг рүү иргэдийг нэвтрэхгүй байхыг хүсжээ

Төв талбайд дэвссэн хиймэл зүлэг рүү иргэдийг нэвтрэхгүй байхыг хүсжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.