Засгийн газрын өнөөдрийн /2022.04.20/ хуралдаанаар Эрчим хүчний үнэ тарифыг 28 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна гэж зарим хэвлэлд мэдээлсэн.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ийм асуудал хэлэлцээгүй. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарт үе шаттай авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан” гэлээ.
Тэгэхээр цахилгааны үнийг тодорхой хувиар нэмэх асуудлыг хэлэлцэх бус уг салбарт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг салбарын сайд нь танилцуулжээ.
ЗАСГИЙН ГАЗАР: Авто дизелийн онцгой албан татварыг ТЭГЛЭЛЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн дагуу авто Дизелийн онцгой албан татварыг тэглэлээ.
Тодруулбал, уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдийн өргөнөөр хэрэглэдэг 92 шатахууны үнийг тогтвортой барьж, авто дизелийн онцгой албан татварыг ийнхүү тэглэж байгааг албаныхан онцоллоо.
Ийнхүү татварыг тэглэснээр 230 гаруй төгрөгийг литр тутамдаа хэмнэж байгаа аж. Хэрвээ татварыг тэглэхгүй бол 500 төгрөгөөр нэмэгдэх байсан тооцоо гарчээ. Дашрамд сонирхуулахад, шатахуун болон бусад түлшийг онцгой албан татвараас чөлөөлөөд удаж байгаа юм.
Discussion about this post