• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа танд итгэж байна

admin by admin
04/19/2022
in Нийгэм
0
“Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа танд итгэж байна

Өнөөдрийг хүртэл “Маршал таун” хотхоны 5000 оршин суугчийн эрх ашгийг л ярьж ирлээ. Гэтэл “Хүннү-2222” хорооллын 9000 оршин суугчийн эрх ашгийг яагаад ярихгүй байна вэ?

“Маршал таун” хотхоны оршин суугчид гал, усны аюулаас хамгаалах, өвдөж сандарсан онцгой нөхцөлд түргэн шуурхай тусламж авах зэрэг эрүүл, тайван амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж байна.

Энэ асуудлыг яагаад ТА биш “Хурд групп” ХХК, “Хүннү-2222” хорооллын оршин суугчид, эсвэл Б. Чойжилсүрэн шийдвэрлэх ёстой вэ?

“Хурд групп” ХХК нь анх өөрийн эзэмшил газар дээрээ зам барихдаа хамтран ажиллах санал тавьсан, таныг татгалзсан гэсэн мэдээлэл бид авсан.

Гарц гаргах гээд байгаа зам нь “Хурд групп” ХХК-ийн худалдаж авсан 2.63 га газар дээр баригдсан бөгөөд дөрвөн урсгал бүхий авто зам, явган зам, ногоон зурвас, 600м3 ус хуримтлуулах танк, түүнээс Туул гол руу усаа шахах 730 м иж бүрэн шугам хоолой, насосны систем, гудамжны гэрэлтүүлэг, чулуун бродюр бүхий 20м өргөн, 1318м урттай юм байна.

“Хурд групп” ХХК нь одоо танаас нөхөн олговор нэхэхгүй байгаа бөгөөд харин 2021 онд “Хурд групп ХХК”, “Эко констракшн” ХХК, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны гурвалсан уулзалтаар амалсан амлалтаа биелүүлж, “Маршал таун”-ы эзэмшил газраасаа 1.2 га газрыг улсын сургууль барихад зориулаад, Улаанбаатар хотын боловсролын газрын нэр дээр шилжүүлэн өгч, нийгмийн болон хүүхдийн сайн сайхны төлөө буян үйлдээч гэсэн хүсэлт тавьсныг уламжилж байна.

Мөн “Хүннү-2222” хорооллын оршин суугчдын зүгээс хэрвээ “Хүннү-2222” хорооллын зам руу гарц нээх гэж байгаа бол “Ривер гарден” хотхоны зам руу бас гарц нээлгэ гэдэг зүй ёсны шаардлага тавьж байна.

Иймд эрхэм таныг иргэдийг хооронд нь талцуулсан, далдуур турхирсан үйлдлээ нэн даруй зогсоон, хариуцлагатай байж, хэлсэн амандаа хүрч, Хан-Уул дүүргийн оршин суугчид, тэр дундаа “Маршал таун” хотхоны оршин суугчдыг бодолцсон, зөв зүйтэй шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэж байна.

Хүндэтгэсэн:

ХҮННҮ-2222 СӨХ,

Хүннү-2222 хорооллын 9000 оршин суугч

Previous Post

Таван настай охин цэцэрлэгтээ согтууруулах ундаа авчирч ангийнхантайгаа уужээ

Next Post

Нүүрсээ төмөр замаар экспортлохыг үзээд үхэх юмсан

Next Post
Нүүрсээ төмөр замаар экспортлохыг үзээд үхэх юмсан

Нүүрсээ төмөр замаар экспортлохыг үзээд үхэх юмсан

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВЛАА
  • Тина: Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог
  • Тэрбумтны сүүлчийн хайр буюу 63 насны зөрүүтэй гэрлэлтийн түүх
  • Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.