• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

И.Сандуй: Анх 61 малтай байсан, 1900 толгой хүргэж өсгөсөн

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/01/2022
in Нийгэм
0
И.Сандуй: Анх 61 малтай байсан, 1900 толгой хүргэж өсгөсөн
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын малчин Ишдоржийн Сандуй, эхнэр Балгансүрэнгийн Дэлгэрмаагийн хамт Монгол Улсын аварга малчны шагналыг гардан авлаа.
“Анх 40 хонь, 1 ямаа, 20 бодтой, нийт 61 толгой малтай айл байлаа. Зарим жилүүдэд малаа 1800-1900 толгойд хүргэж өсгөсөн. Цаашид бэлчээрийн даацаа тооцоод олон биш чанартай малтай болохыг зорьж эхэлсэн. Хонио цөөлж, бодоо дагнаж байна. Одоо 400-гаад үхэртэй, энэ хавар 150 гаруй үнээ тугална. Өчигдөр эхний төлөө хүлээн авлаа. Сайхан байна” хэмээн И.Сандуй аварга ярив.
Тэрбээр 1989 онд 10 дугаар ангиа төгсөж, 1993 онд гэр бүлтэй болсон байна. Тэр үеэс 30 гаруй жил бие даан мал маллаж, 2008 онд аймгийн аварга малчин болжээ.
“Манай Өндөр-Улаан бол үхэр сүрэгт ээлтэй, тохиромжтой, бүдүүн өвстэй нутаг. Миний аав 28 жил туувар туусан, сумын 7 удаагийн аварга, аймгийн 2 удаагийн аварга малчин хүн байсан. Аавынхаа заавраар мал маллаад өдий зэрэгтэй явж байна. 2015 онд ах маань Улсын аварга малчин болж байсан. Аавынхаа арга ухааныг уламжилж, ахынхаа амжилтыг буухиалж 7 жилийн дараа мөн Улсын аварга болж байгаатай туйлын баяртай байна. Манайх 30 жилийн хугацаанд 16 туслах малчинтай байсан. Тэдний маань хүч хөдөлмөр миний амжилтад шингэсэн” гэж И.Сандуй аварга хэллээ.
“Манай хүн их эртэч. Эрт боссоны хүчинд энэ их ажлыг амжуулдаг даа. Зуны улиралд бид 03:00 цаг гэж босоод л сүү саалийн ажилдаа ордог. Хавар мал төллөхөөр үеэр ачаалал эрс нэмэгдэнэ. Өглөө гараад орой орж ирэх үе зөндөө байдаг” гэж аваргын гэргий Б.Дэлгэрмаа ярьж байна.
Тэднийх гурван хүүхэдтэй, том хүү нь малчин болохоор шийдэж, гурав дахь жилдээ аав, ээжтэйгээ мал маллаж байгаа гэнэ.
Previous Post

Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой болов

Next Post

МУГЖ Т.Батсайханы баян эхнэрийн уурхайд морь нохой шиг зүтгэсэн залуус цалингаа авч чадахгүй зүдэрчээ

Next Post
МУГЖ Т.Батсайханы баян эхнэрийн уурхайд морь нохой шиг зүтгэсэн залуус цалингаа авч чадахгүй зүдэрчээ

МУГЖ Т.Батсайханы баян эхнэрийн уурхайд морь нохой шиг зүтгэсэн залуус цалингаа авч чадахгүй зүдэрчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.