Өмнөд Солонгосын хамгийн хөөрхөн жүжигчин гэгддэг Сун Хе Гю энэ жил 40 нас хүрч байна. Мөнхийн залуу гэх энэ жүжигчин анх карьераа эхлэхдээ өөрөөсөө 12 насаар ах И Бён Хун зэрэг ододтой тоглож, дунд үедээ Райн зэрэг үеийн жүжигчидтэй тоглосон. Одоо 40 хүрч байж 94 оны Дак Бо Гум зэрэг өөрөөсөө 14-15 дүү залуустай хослон тоглох болсон гэнэ.
Түүний тоглосон “The Glory” кино тун удахгүй “Netflix” дээр тавигдана. Энэ кинонд 1995 онд төрсөн жүжигчин Lee Do Hyun-тай хамтран тоглосон. Энэ кинотойгоо холбогдуулан “Herper’s Bazaar” сэтгүүлд зургаа авахуулан ярилцлага өгчээ. Тэрбээр өмнө нь бүтээж байгаагүй дүрээ энэхүү кинон дээр бүтээсэн аж.
Дун Юн хэмээх багш бүсгүйн дүрийг бүтээсэн тэрээр сургуульд байхдаа хүчирхийллийн хохирогч болж байсан бүсгүйн дүрийг бүтээдэг байна. Гэмт этгээдийн хүүхэд бага сургуульд элсэн ороход Дун Юн ангийнх нь багш болж өшөөгөө авч эхэлснээр үйл явдал цааш өрнөдөг бөгөөд тэр дүрийг гаргахад түүнд хэцүү байсан тухайгаа ярьжээ.
Сун Хе Гю “Надад жүжиглэх хэцүү хэвээр л байна. Би жүжигчин болоод 20 гаруй жил болж байна. Энэ дүр өнөөг хүртэл үзүүлж байсан жүжиглэлтээс маань тэс өөр. Бүтээлийн өнгө аяс, дүрүүд нь оролцож байсан кинонуудаас маань өөр байсан болохоор өөрийнхөө шинэ илэрхийлэл, сэтгэл хөдлөлийг харахыг тэсэн ядан хүлээж байна. Би шинэ бүтээлд орох бүртээ хийж дассан зүйлээ хийх гэж байна гэсэн бодолтой ордоггүй. Жүжигчний карьер эхлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн ч кинонд орохдоо үргэлж сандардаг” гэсэн байна.
Discussion about this post