Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Д.Отгонбаатар:



-Бөөлжүүлэг эмчилгээг яаж хийх вэ?
Бөөлжүүлэг эмчилгээг тусгай бэлтгэсэн бөөлжүүлэх чадалтай эмийн найрлагыг ууж, жамц давс, эсвэл харуца давстай буцалсан усаар ташуур болгон угааж цэвэрлэдэг тул уламжлалтын мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгэх нь зүйтэй. Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэг нь бөөлжүүлэг хийх тусгай жортой бөгөөд ходоодны бөөлжүүлгээс гадна уушгины бөөлжүүлгийг хийж, уушгины гуурсыг цэвэрлэх эмчилгээг хийдэг. Бөөлжүүлгийг ном ёсоор нь онолын дагуу хийж, сүүлийг нь таслах эмчилгээ хийхгүй бол хоёрдагч өвчин үүсгэх, эсвэл суурь өвчнөө бүрэн гадагшлуулж чадахгүй биед тархаах эрсдэлтэй. Таргалалтыг багасгах тус эрдэмтэй учир хүмүүс эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн янз бүрийн эм ууж бөөлжих, бөөлжүүлэг эмчилгээг хийлгэх сонирхолтой байдаг. Бөөлжүүлэг эмчилгээг заавал эмчийн хяналтанд хийлгэх бөгөөд уламжлалтын нарийн мэргэжлийн эмчид хандаж хийлгэвэл үр дүнтэй. Бөөлжүүлэг хийхээс өмнө тухайн хүнд тодорхой хугацаанд хийг дарах зөөлөн бариа, иллэг, түрхлэг, төөнүүр зэрэг эмчилгээг хийх ёстой. Харин хоолны хордлогын үед бэлтгэл хийх шаардлагагүйгээр шууд бөөлжүүлж болдог. Бөөлжүүлэг эмчилгээ нь нүд, чих, хамар, хэл, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн таван эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, бадган сальсыг цэвэрлэн, ходоодны галын илч буюу ходоодны шингээх чадварыг сайжруулж, таргалалтыг бууруулах ач холбогдолтой. Мөн амны эвгүй үнэр арилж, бие хөнгөрч, тунгалгын галын илч сайжирдаг. Бөөлжүүлэг хийсний дараа болон хаврын улиралд хөнгөн, ширүүн идээ унд, гашуун, халуун, эхүүн амттай хоол ундыг хэрэглэх бөгөөд арвайн гурил, хуурай газарт оршигч амьтны мах, буцалсан халуун ус, зөгийн бал зэргийг хэрэглэвэл зохистой.


Даваа-Баасан: 08:30-14:30
Бямба, ням: Амарна


Discussion about this post