Эдүгээ нас сүүдэр нас сүүдэр 94 зооглож буй Английн хатан хаан Элизабет, Эдинбургийн гүн Филипп хоёрын хуримын 73 жилийн ойг тэмдэглэж байна. Хатан хаан Элизавет 1947 оны 11 дүгээр сарын 20-нд дэслэгч Филипп Маунтбеттентэй 21 насандаа хуримласан билээ. Хатан хаан, гүн хоёрын энэ гэрлэлт, амьдрал нь Британийн язгууртнуудын түүхэнд хамгийн өнө удаан үргэлжилж байгаа юм. Хатан хаан Элизавета өдгөө 99 настай нөхрийн хамтаар Англи дахь Виндзор цайзад хөл хорионы хугацааг өнгөрүүлж байгаа бөгөөд тэдний ойн баяр цомхон болж өнгөрлөө.
Энэ түүхэн өдөр, баярт явдлыг тохиолдуулан хатан хаан, гүн хоёр Виндзор шилтгээнд дурсгалын зураг татуулжээ. Ингэхдээ сүр жавхлант хатан хаан, Эдинбургийн гүн Филиппийн хамт Угсаа залгамжлах ханхүү Улъяам, гүнж Кейт нарын хүүхдүүд болох Ханхүү Жорж, Гүнж Шарлотт, Ханхүү Луис нарын хуримын ойд зориулан зурж илгээсэн тэмдэглэлт өдрийн ил захидлыг харж байгаагаар зургаа авахуулжээ. Хааны ордноос албан ёсоор мэдээлсэн энэ зураг, мэдээг хараад Ханхүү Харри, Меган Меркл, хүү Арчи нар нь баяр хүргэсэнгүй гэж өөлж байна. Ханхүү Харри болон түүний гэр бүлийнхэн баяр хүргэсэн ч эрхэм дээдсийн гэр бүлийн хүрээлэлд багтахаа болсон, хэргэм зэрэг, язгуур угсаагаа “хураалгасан” Ханхүү Харригийн гэр бүлийн мэндчилгээг эрхэм дээдэс, цог жавхлант хатан хаан Элизабет хааны ордноос гаргасан албан ёсны мэдээлэлд дурдахгүй биз ээ.
Discussion about this post