Өсвөр насны хүүхдүүд архидан согтуурч, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ.
Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны орцонд хүүхдүүд нэгнийгээ хутгалж, амийг нь хөнөөжээ. 16 настай Б нь найзынхаа цээжинд хутгалж, амийг нь хохироосон бөгөөд хүүхдүүдийн байсан газраас архи согтууруулах ундааны сав, тамхи зэргийг олж хураан авсан байна. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Discussion about this post