• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Аннэ Франкийг нацистуудад барьж өгсөн мэдээлэгчийг 77 жилийн дараа илрүүлсэн тухай ном гарчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/18/2022
in Гадаад мэдээ
0
Аннэ Франкийг нацистуудад барьж өгсөн мэдээлэгчийг 77 жилийн дараа илрүүлсэн тухай ном гарчээ

Амстердамын еврей охин Аннэ Франкийг дайны үед бичсэн өдрийн тэмдэглэлээр нь дэлхий нийт мэднэ. Аннэ Франк болон түүний гэр бүл, найз нөхөд гээд нийт найман хүнийг нацистууд 1944 оны наймдугаар сарын 4-ний өдөр Амстердамд нуугдаж байхад нь олжээ. Түүнээс өмнө тэд хоёр жил шахам хугацаанд аавынх нь ажиллаж байсан компанийн байранд нуугдаж чадсан юм. Гэвч мэдээлэгчдийн уршгаар тэднийг нацистууд олж, бүгдийг нь хорих лагерь руу шилжүүлсэн бөгөөд 15 настай Аннэ охин эгч Маргогийн хамт 1945 оны эхээр нас баржээ.

Аннэ, Марго хоёрАннэ, эгч Марготайгаа

Тэдний нуугдаж байсан газрын талаар хэн мэдээлсэн нь нууц хэвээр үлдсэн байсан юм. Дайн дууссаны дараа энэ гэмт хэргийг үйлдсэн байж болох олон арван хүний нэр дурдагдаж, таамаг дэвшүүлж байлаа…

Зургаан жилийн өмнө 20 гаруй түүхчид болон гэмт хэргийн шинжээчид нэгдэж, энэ хэргийг дахин мөрдөхөөр болжээ. Асар их хэмжээний мэдээлэлд, цагдаагийн рапорт, баримт бичигт үндэслэн тэд гол сэжигтнийг нэрлэсэн байна. Тэдний таамаглаж буй хүн нь еврей нотариатч Арнальд ван ден Берг гэгч. Түүнийг өөрийгөө болон гэр бүлээ аврахын тулд ийм алхам хийсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Аннэ Франкийн нуугдаж байсан байшинАннэ Франкийн нуугдаж байсан байшин

1944 оны наймдугаар сарын 4-ний өдөр Аннэ Франкийн аав Отто найзынхаа хүүд англи хэлний дүрмийн хичээл зааж байх үед шатаар хүмүүс алхаж байгаа нь сонсогдож, германчууд тэднийг олсон байна. Нуугдаж байсан найман хүнээс Отто ганцаараа амьд үлдсэн юм. Тэрээр Освенцимээс буцаж ирээд бүх үнэнийг мэдэхийг хүсчээ. Гэвч Нидерландын эрх баригчид түүнд тусалж чадаагүй. Харин Франкийн гэр бүлд тусалж байсан Мип Гиз Аннэ Франкийн өдрийн тэмдэглэлийг аавд нь өгчээ. Энэ өдрийн тэмдэглэлийг дэлхийн олон хэлээр орчуулж, уран сайхны кино бүтээсэн байна.

Аннэ Франкийн гэр бүлийн талаар мэдээлсэн байж болох Ван ден Берг нь Еврейн зөвлөлийн /юденрат/ гишүүн байв. Юденрат нь нуугдаж байсан еврейчүүддээ тусалдаг байжээ. Жишээ нь еврейчүүд дэлгүүр, зах орох хориотой байсан тул Юденрат хоол хүнс авах гарц хайж олон, сургуульд явах хориотой байсан тул хүүхдүүдэд боловсрол олгож байв. Ван ден Берг Юденратад ажиллаж байхдаа еврейчүүдийн нуугдаж байсан газруудын тухай мэдээлэлтэй болсон байсан тул өөрийн болон гэр бүлийнхнийхээ амийг аврахын тулд германчуудад мэдээлэл өгдөг байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Гэхдээ мэдээлэгч олдсон гэдэгт 100 хувь итгэх эсэх нь уншигчдын сонголт ажээ. Энэ мөрдлөгийн талаар Канадын зохиолч Розмари Салливаны бичсэн “Аннэ Франкийг барьж өгсөн нь” ном худалдаанд гарчээ.

Previous Post

СОЛОНГОС РУУ Э.САРАНТОГОС, КУВЕЙТ РҮҮ П.СЭРГЭЛЭНГ ЭЛЧИНГЭЭР ЯВУУЛАХААР МЭДҮҮЛЛЭЭ

Next Post

Дуучин Т.Дэлгэрмөрөн, АЖ Ш.Чимэдцэеэ багшдаа хивс бэлэглэв

Next Post
Дуучин Т.Дэлгэрмөрөн, АЖ Ш.Чимэдцэеэ багшдаа хивс бэлэглэв

Дуучин Т.Дэлгэрмөрөн, АЖ Ш.Чимэдцэеэ багшдаа хивс бэлэглэв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.