• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Д.Ганбат: Украйнд хошин шогийн жүжигчин ерөнхийлөгч болсон. Жүжигчин Н.Онон сайн ажиллах байх

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/14/2022
in Улс төр
0
Д.Ганбат: Украйнд хошин шогийн жүжигчин ерөнхийлөгч болсон. Жүжигчин Н.Онон сайн ажиллах байх

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай журмын дагуу уг асуудлыг хэлэлцэж буй юм.

“Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Д.Жавзандорж нь багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшжээ.

Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд долоог нь УИХ, дөрвийг нь Ерөнхийлөгч, дөрвийг нь Засгийн газраас томилдог. Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, МҮОНТ-ийн нэвтрүүлгийн бодлогод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн нэвтрүүлгийг эфирийн нийт цагийнхаа ядаж 5-10 хувийг зарцуулдаг болбол ямар вэ. Сүүлийн үед зурагтаар хөнгөн хийсвэр, амар хялбараар сайхан амьдарч болох мэт ойлголт төрүүлэхүйц нэвтрүүлэг үргэлж гарч байна. Одоо ажил хийх залуучууд олдохгүй боллоо. Хөдөлмөрийн үр шимийг хүртэхийн ач тус харуулсан нэвтрүүлэг хийх хэрэгтэй. Мөнгөтэй болох амар биш. Энэ чиглэлээр нэвтрүүлгийн бодлогод ямар шинэчлэл хийх вэ?

Н.Онон, Байнгын хорооны хуралдаанаар таны хэлсэн саналуудыг зөв зүйтэй гэж хүлээн зөвшөөрч байна. “Хөдөлмөр эрхлэх залуучууд олдохгүй боллоо” гэсэн үгийг эргэн тойрныхон болон миний өөрийн амьдралд мэдрэгдэж байна. Хэрэв би Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол энэ асуудалд анхаарал хандуулна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна. Би Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн хоёр хүний анкетийг харж байна. Онон бол хууль эрх зүйн боловсролтой юм байна. Украинд хошин шогийн жүжигчин ерөнхийлөгч хийж байна. Тэгэхээр Н.Онон сайн ажиллах байх. Гаднын орнуудад хар тамхитай холбоотой асуудалд холбогдсон алдартай хүмүүсийг телевизээр гаргадаггүй. Үндэсний телевизээр ийм асуудалд холбогдсон бол гаргахгүй байх талаар ямар бодолтой байна вэ.

Н.Онон, Хар тамхи хэрэглэсэн уран бүтээлчийг телевизээр гаргадаггүй байх хэрэгтэй гэдэг асуудлыг би хэлж мэдэхгүй байна. Энэ талаар судлах хэрэгтэй. Хар тамхи хэрэглэсэн, дараа нь хариуцлага хүлээсэн уран бүтээлч манайханд байдаг л даа.

УИХ-ын хэд хэдэн гишүүд хоёр нэр дэвшигчээс МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ямар шинэ контент хийх санаа, төлөвлөгөөтэй байна вэ? гэсэн асуулт тавьж байв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Neftlix-ээр Солонгосын кино маш их гарч байна. Кино бүхэндээ солонгос хоол амтархан идэж буй хэсэг оруулдаг нь тус улсын кино урлагаар дамжуулан гадаад ертөнцөд улс орноо сурталчилж буй нэг хэлбэр. Үүн шиг Монгол орноо сурталчлах үндэсний онцлогтой контентыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна биз ээ. Мөн Ж.Ганбаатар гишүүний хэлсэн залуусыг ажил хөдөлмөрий хийхэд уриалан дуудсан нэвтрүүлгийн орон зайг нөхөх хэрэгтэй байна гэлээ.

Д.ЖАВЗАНДОРЖ, Н.ОНОН НАР МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОГДЛОО

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул чөлөөлөх санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.

Previous Post

Уламжлалт анагаах ухаанд чихрийн шижингийн гурван хэлбэр байдаг гэж үздэг

Next Post

Э.БАТЦЭЦЭГ: ДЭЛХИЙН БАРИМТ ШАЛГАГЧДААС YOUTUBE-Д ИЛГЭЭСЭН НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛД БИД АЗИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙНА

Next Post
Э.БАТЦЭЦЭГ: ДЭЛХИЙН БАРИМТ ШАЛГАГЧДААС YOUTUBE-Д ИЛГЭЭСЭН НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛД БИД АЗИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙНА

Э.БАТЦЭЦЭГ: ДЭЛХИЙН БАРИМТ ШАЛГАГЧДААС YOUTUBE-Д ИЛГЭЭСЭН НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛД БИД АЗИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙНА

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.