БНСУ-д амьдардаг 13 настай Монгол охиныг тус улсын дөрвөн охин зургаан цагийн турш зодож, танхайрсан хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл дээрх хэргийн шүүх хурал өчигдөр /2022.01.13/ болж, гэмт этгээдүүдэд ял оноосон байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас “БНСУ-ын Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэнтэй үе тэнгийнх нь хүүхдүүд зүй бусаар харьцсан хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ульсан хотын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж, хэрэгт холбогдогч 4 иргэнд тус бүр 6 сарын хорих ял оноох шийдвэрийг гаргасан байна” гэж мэдээллээ.
Discussion about this post