• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монгол охиныг бүлэглэн зодсон 4 солонгос охинд хорих ял оноов

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/13/2022
in Гадаад мэдээ
0
Монгол охиныг бүлэглэн зодсон 4 солонгос охинд хорих ял оноов
Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн сурагчид зодуулж, хүчирхийлэлд  өртсөн. Тэгвэл тэр хэрэгт холбогдсон дөрвөн охины гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2022.1.13/ зургаан цагийн турш үргэлжилсэн байна. 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, нөгөө хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан.

Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан. Өмнөд Солонгос улсын үндэсний телевизүүд шударга үнэний талд зогсож өгсний хүчинд уг хэрэг тус улс даяар цацагдаж, Хөх ордон, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор хэрэгт холбогдсон солонгос дөрвөн охинд тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Эл хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хандан гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж, одоогоор 232 мянга 868 хүн санал өгсөн. Энэхүү санал 200 мянгад хүрснээр тус улсын ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг. Тэгвэл өнөөдөр тус өргөдлийн үр дүнд хэргийг яаралтай шийдвэрлэжээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуд БНСУ-д өсвөр насны охидод хүчирхийлүүлсэн монгол охины хэрэгт тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага онцгой анхаарч буй талаар тус албан бичгээр мэдэгдээд буй.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасан өргөдлийн хүсэлтийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор хүлээж авсан талаар www1.president.go.kr сайтад мэдээлсэн. Өргөдлийг албан ёсоор хүлээн авч гомдлыг ийнхүү яаралтай шийдвэрлэжээ.

Previous Post

Д.Балтав: Хийсэн багаж маань хүүгийн минь амийг аварч байлаа

Next Post

Н.Уртнасан: Дрон нисгэж, их утаа гаргаж буй айлуудыг очиж шалгана

Next Post
Н.Уртнасан: Дрон нисгэж, их утаа гаргаж буй айлуудыг очиж шалгана

Н.Уртнасан: Дрон нисгэж, их утаа гаргаж буй айлуудыг очиж шалгана

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.