ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОГДОХ ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТ МӨРДӨЖ АЖИЛЛААГҮЙ “БУЯН УНДАРГА ДИ ЭС” ХХК-Д ХУГАЦААТАЙ АЛБАН ДААЛГАВАР ХҮРГҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “БУЯН УНДАРГА ДИ ЭС” ХХК-ийн Вива сити хороолол S-11 байрны 1, 2 тоотын мах, махан бүтээгдэхүүний цех, S-14 байрны 3, 4 тоотын салбар цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол материалын дагалдах баримт бичиггүй, зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийж тусад нь хаягжуулж хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг гэх мэт стандартуудыг тус тус мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Дэлгэрэнгүй үзэх : http://inspection.gov.mn/new/ulaanbaatar/?p=53426
Иймд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй БУЯН УНДАРГА ДИ ЭС ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүллээ.
Discussion about this post